gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.05
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Дулам: Нэг цагаан сараар маршал Х.Чойбалсан ул боов өгөхийг хориглосон

Нийгэм
2011-01-31
1
Twitter logo
1
Twitter logo
Нийгэм
2011-01-31
Эдүгээ 110 насыг угтаж яваа нийслэлийн хамгийн өндөр настан П.Дулам гуайнд очлоо. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд отгон охин Ц.Янжмаагийн гэр бүлийн хамт өнөр өтгөн, энх тунх амьдарч байна. Буянтай буурал маань намайг өрөөнд нь ороход сүүтэй цай оочиж суулаа. П.Дулам гуай миний ажлын мэндийг мэдэж, хүүхдэд цай өгсөн үү хэмээн охиноосоо хэрэг болгон лавлав. Төд удалгүй гурав дөрвөн дэрсхэн жаал өрөөнд орж ирэн, намайг сониуч нүдээр харж хэсэг тойрч байснаа тавагтай чихэртэй "найзлав". Тэд өөрсдийгөө С.Сод-Эгшиглэн, С.Сод-Уянга, Г.Эрхсаран, Г.Анужин хэмээн танилцуулсан юм.

Бүгдээрээ Дулам гуайн гуч нар гэнэ. Зарим нь эмээгийнхээ малгай, шилийг зүүж үзэн дүрсгүйтэж, дахиад л чихэртэй "найзалж" өрөөнд байх эрхгүй болов. Үр хүүхдүүд нь П.Дулам гуайг буурай эмээ хэмээн дуудна.

П.Дулам гуай 1902 онд Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн байна. Тэрээр нэг хүү, хоёр охин төрүүлж өсгөжээ.77 настай том охин нь 120 мянгатад амьдардаг бөгөөд эдүгээ 69 ач, зээ, гуч, дөчөө тойруулан буянаа эдэлж сууна.

Тэр Япон хүн дэрэн дороо хүүхдийн хувцас хийчихээд үнэрлэдэг байсан

-Та хэдийд  нийслэлийн иргэн болов?

-Хань маань 1921 онд нийслэл рүү таван жилийн хугацаатай цэрэгт мордсон юм. Удалгүй би хойноос нь ирсэн. Ингээд хотын хүн болсон хэрэг. Тухайн үед Халдвартын больниц гэж байлаа. Энд асрагчаар ажилд орж 20-иод жил сувилагч хийсэн. Эмнэлгийн ажилтан хүний ёсоор япончуудыг хүртэл сувилж явлаа. Халх голын дайны үед олзлогдсон япончууд гэдэсний халдварт өвчин тусч манай эмнэлэгт хэвтдэг байсан юм. Энэ олзны хүмүүс дотор хамаг бие нь хөлдчихсөн нэг Япон хүн байж билээ. Дэрэн дороо хүүхдийн хувцас хийчихээд үнэрлээд байдаг. Тухайн үед япончууд хэдий бидний дайсан байсан ч сувилагч нар түүнийг өрөвдөж эмч нараасаа нууж, хонины хавирга, мах өгөв. Гэтэл өнөөх хүн бидний өгсөн мах, хавиргыг хогийн саванд хийчихсэн байдаг байгаа. Бид идэх юм өгч байхад хаяад, яасан муу хүн бэ гэж жигтэйхэн гомдож билээ. Тэр үед япон хүмүүсийг мах бага иддэг гэж мэдэхгүй шүү дээ.

-Тэр япончууд тэгээд яасан бол?
-Тэнд бусдаасаа өндөр нэг алтан шүдтэй япон байсан юм. Нэг өдөр өнөөх нөхөр бусаддаа баахан юм яриад хашхичаад эхэлсэн. Тэгсэн тэр өдөр эмчлүүлж байсан япончууд бослого гаргах гэж байсан юм билээ. Яг энэ үед эмнэлэг дээр хурал хийж таарсан. Энэ асуудлыг авч хэлэлцэн манай эмнэлэг дахиад япон хүмүүс авахгүй байхаар тогтсон.

-Та ажилдаа ямар унаагаар явдаг байв?
-Манай гэр хуучнаар "Таван халуун ус" буюу одоогийн түргэн тусламж 103-ийн дэргэд байлаа. Би ажил, гэрийн хооронд дугуйгаар явна шүү дээ.

-Тэр үеийн хотынхон cap шинээ хэр өргөн тэмдэглэдэг байсан бэ?

-Уламжлалт баяраа тэмдэглэхдээ ёс заншлаа их баримтална. Сайхан таваг засч, ууц тавих нэг нь тавина. Бэл бэнчин тааруу нэг нь өөрийн чадал хэрээр шинэлдэг байлаа. Бэлэг гэж дандаа ул боов өгдөг. Гэтэл нэг цагаан сараар Маршал Х.Чойбалсан ул боов өгөхийг хориглов. Сүүлд учрыг нь мэдэхнээ хиртэй боов бэлгэнд өгч өвчин тараахаас сэргийлсэн юм гэнэ лээ.

Ийн биднийг ярилцаж суутал гаднаас түүний зээ охин орж ирэн буурай эмээгээ үнсэж, цайгаа уусан уу хэмээн санаа тавив.

Отгон охин Ц.Янжмаа "Ээж минь нас дээр гарсан хэдий ч ерөөсөө өвчин хэлдэггүй. Цоо эрүүл хүн. Заримдаа өглөө эрт сэрчихээд хүүхдүүдээ босоорой гэж дуудна. Хар залуугийн их хөдөлгөөнтэй хүн байсан. Дандаа л ажил төрөл гэж гүйж явдаг. Манай хэдэн хүүхдийг ээж, аав хоёр маань хүн болгож өгсөн. Эгч нь таван хүү, хоёр охин төрүүлсэн. Эдүгээ бүгд ажил төрөлтэй сайхан амьдарч байна. Ээж минь хүүхдүүдийг маань өсгөхдөө тоглоом авч өгдөггүй. Харандаа, дэвтэртэй нөхөрлүүлж, гурван настайгаас нь үсэг заадаг. Манай хүүхдүүд сургуульд орохдоо хэдийнэ уншиж, бичдэг болчихсон байдагсан. Эднийг маань бүр долоо, наймдугаар ангийн том хүүхдүүд болсон хойно нь ч 19 цагаас хойш гэрээс гаргах тун дургүй. Их сайн даа л 30 минут тоглох зөвшөөрөл өгнө. Хүүхдүүд маань шатар сайн тоглоно. Энэ бол эмээ, өвөөгөөс өвлөсөн эрдэм. Ингэж л ээж минь хүүхдүүдийг маань хүмүүжүүлж өгсөн.

Ээж минь улс эх орондоо үнэнч, хөдөлмөрч байх хэрэгтэй. Архи, тамхинаас холуур яв хэмээн үр хүүхэддээ захидаг. Би ч бас ач, зээ нараа ингэж хүмүүжүүлэх санаатай. Эгч нь өөрийн долоон хүүхэд дээр тэдний маань хань ижил гээд хэдийнэ 14 хүүхэдтэй. Ханийг маань П.Сугарсүрэн гэдэг. Өвгөн бид хоёр хэдийнэ 15 ач, зээтэй болчихсон. Би Хүүхдийн хоёрдугаар эмнэлэгт насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан. Одоо ээжийгээ асарч, ач, зээ нараа өсгөөд тэдэнтэйгээ шуугилдаад сууж байна. Эднийг нэг л өдөр ирэхгүй бол өвгөн бид хоёр хүүхдүүд яав ийв гээд сүйд болно" хэмээн хуучлав.

Энэ өдөр эдний ач нар нь буузаа хийх гээд ирчихсэн, гуч нар нь тойроод шуугилдаж хөл ихтэй байлаа. Тэд 2000 гаруй бууз боодог гэнэ. Буурай эмээгийнд cap шинээр 200 гаруй хүн ирж золгодог ажээ. Тэрээр эдүгээ хоёр охинтойгоо хамт өтөлж, үр хүүхдүүдээ тойруулан өнөр өтгөн, сайхан амьдарч байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан