Солонгосын засгийн газар бага, дунд, ахлах сургуульд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийн тулд кафейн агуулсан бүтээгдэхүүн болон кофе зарахыг хуулиар хориглохоор болжээ.
Хүнс, эмний аюулгүй байдлын яамны мэдээлснээр есдүгээр сарын 14-нөөс тус хууль хэрэгжиж эхэлнэ. Энэхүү шийдвэр нь өндөр илчлэгтэй, тэжээл багатай хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлах томоохон кампанит ажлын нэг хэсэг юм.
Кафейнтэй бүтээгдэхүүн хэрэглэснээр нойргүйдэлтэй болох, толгой эргэх, зүрхний хэм алдагдах, мэдрэлийн ядаргаанд орох, бүтээмж буурах зэрэг сөрөг нөлөөтэй байна.
Шалгалтын үеэр сурагчид анхаарлаа төвлөрүүлэхийн тулд их хэмжээгээр “energy drink” буюу энергийн ундаа уудаг. 2018 оны нэгдүгээр сард өндөр кафейн агуулсан бүтээгдэхүүн болон энергийн ундааг сургуулийн орчинд зарахыг аль хэдийнэ хориглосон.
“Euromonitor” фирмээс гаргасан судалгаанаас үзэхэд Солонгост нэг жилд хүн дунджаар 181 аяга кофе уудаг байна. Энэ нь Азид тэргүүлэх үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: Korea times