Домодедово олон улсын нисэх онгоцны буудалд болсон халдлагад өртөж амиа алдсан болон их, бага хэмжээгээр шархдаж гэмтсэн хүмүүст хотын захиргаанаас нөхөр олговор өгөхөөр болсон тухай Москва хотын дарга Сергей Собянин мэдээллээ.
Хотын даргын мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд хоёр сая рубль буюу 67 мянган ам.доллар өгөхөөр болсон байна. Харин ноцтой шархдаж гэмтсэн хүн бүрт 1.5 сая рубль буюу 50 300 ам.доллар, хөнгөн гэмтсэн хүн бүрт нэг сая рубль буюу 33500 ам.доллар олгохоор шийдвэрлэжээ. 35 хүний аминд хүрч, 180-аад хүнийг шархдуулж гэмтээсэн аймшигт явдлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев террорист халдлага мөн гэж нэрлээд, аюулгүй байдлын хамгаалалтыг чангатгаж, халдлагын үйлдсэн болон захиалсан хүмүүсийг олж илрүүлэн хатуу шийтгэнэ хэмээн амласан байна.
Тэрээр Дэлхийн эдийн засгийн форумын ээлжит уулзалтад оролцохоор Давосыг зорих байсан ч аяллаа цуцалсан юм. Оросын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, шархадсан хүмүүсээс 87 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 41-ийнх нь биеийн байдал хүнд байгаа юм байна. Нисэх онгоцны буудалд байсан хүмүүсийн мэдүүлж буйгаар, амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлэхийнхээ өмнө “Би та нарыг бүгдийг нь ална” гэж чангаар хашгирсан байна.
Амиа алдсан хүмүүсийн дунд хоёр британи хүн байсан гэдгийг Оросын тал батлаад байгаа бол үлдсэн хүмүүсийг таньж хаанахын хэн болохыг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа аж. Террорист халдлагад Оросын хойд Кавказ дахь лалын шашинтнуудыг сэжиглэж байгаа юм байна.
Б.Тамир