gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Миний Монгол” продакшны захирал, хөтлөгч Р.Нямбаяр: Хийвэл бүтнэ, бүтэхгүй гэсэн хоёр хувилбартай. Хийхгүй бол зөвхөн бүтэхгүй

Соёл урлаг
2011-04-21
0
Twitter logo

“Монголын саятан” нэвтрүүлгийн хөтлөгч Р.Нямбаяртай ярилцлаа. Наргианч, хөгжилтэй, хийж бүтээх эрч хүчээр дүүрэн энэ залууг “Үнэн үү” ток шоугаар нь олон хүн хэдийн таньдаг болсон билээ. 1996 оноос радиогийн хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлж байсан тэрээр мөрөөдлөө биелүүлж өөрийн гэсэн FM-тэй болсон. Ажлынх нь өрөөнд өрнүүлсэн яриагаа та бүхэнд ийнхүү хүргэж байна.

-Анхны FM 102,5-д хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлсэн. Ер нь таны амьдрал радиотой салшгүй холбоотой юм?

-Тийм шүү. 1996 онд нэгдүгээр курст байхдаа л хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн. Аз таарч өөрийн гэсэн радиотой ч болсон.

-FM тэгээд хэр ашигтай байна?
-Дээхэн үед бол сайн л байсан. Одоо бол өчнөөн радио байна шүү дээ. Уг нь цөөхөн, чанартай байсан бол гоё л байсан юм. Одоо сонсогчид аль радиог сонсож байгаагаа ч мэдэхээ больж. Ялангуяа япон машинд бол долгионы тоо нь ч өөрөөр гардаг болсон.  

-“Үнэн үү” ток шоу нэг хэсэг үзэгчдийн анхаарлыг нэлээд татаж байсан. Гэтэл хэн нэгний дарамтаас болж нэвтрүүлгээ орхиход хүрэхэд чинь таныг тийм аймхай юм уу гэсэн бодол хүмүүст төрсөн байх?
-Чамайг ажлаа хийгээд явж байхад тэр ажлаас чинь болоод чиний гэр бүл, үр хүүхэд, аав ээж чинь заналхийлэлд өртвөл чи болино биз дээ. Хэрэв би ганц бие, гозон толгой амьдардаг бол үнэндээ л айх юм алга.

-Энэ талаарх нууцаа дэлгэх болоогүй юу. Тэр үеийн бичлэгийг ашиглана гэж ярилцлага өгсөн байсан?
-Хүн болгон л мэдэж байгаа шүү дээ. Тэр бичлэгийг устгачихсан. Нэгмөсөн больё гэж бодсон. Дахиж “Үнэн үү” шиг нэвтрүүлэг хийхгүй.

-Хүмүүс таныг бүдүүлэг, соёлгүй, ичгүүргүй гээд янз бүрээр хэлсэн байсан?
-Бүдүүлэг гэдгийг ямар хэмжүүрээр хэмжиж байгаа нь тэр хүний л асуудал байх. Хөлөө ачиж суусныг бүдүүлэг гэж байгаа юм уу. Яг “Үнэн үү”-г үзэхэд тийм хараалын үг, бүдүүлэг байдал байгаагүй л дээ.  

-“Монголын саятан” нэвтрүүлэг хэр байна?
-Дажгүй л байгаа гэж бодож байна. Хүнээс ганц төгрөг авахгүйгээр мэдлэгийг нь үнэлж мөнгө  өгч байна шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нийтлэл, нэвтрүүлгийн ядаж 0,01 хувь нь соён гэгээрүүлэх үүрэгтэй байх хэрэгтэй. Тэр ч утгаараа ард түмэнд мэдлэг олгох л зорилготой нэвтрүүлэг. Сүүлийн үед ч элдэв яриаг тоохоо больчихсон.
 
-Энэ нэвтрүүлэг цаашдаа хэр тогтвортой явах вэ?
-Реклам байхгүй л байгаа. Гол нь хүмүүст юм үзүүлэх л хэрэгтэй. Бас мөнгө олох хэрэгтэй. Гэхдээ яагаад заавал 15 минутын реклам байх ёстой гэж. Харин ч бүтэн нэг цагийн нэвтрүүлгийн дундуур хоёр минутын реклам явуулаад тэрнийг нь хүн үзэж байх ёстой л гэж би боддог. Тиймдээ ч бусад телевизийн рекламны ханшаас үл ялиг өндөр үнэ санал болгодог. Үнэтэй санагдсан уу. Реклам ирэхгүй л байна. Гэхдээ хэр удаан явахыг нь үзнэ дээ. Мэдээж хасахтай явж байна. Яахав, хэзээ нэгэн цагт болох байлгүй. Ямар ч гэсэн нэг жил явуулаад үзье. Телевизүүдийн ханшаар 15 минутын реклам аваад явахад балансаа барина л даа.

-Таныг ном их уншдаг юм шиг санагддаг?
-Ном сайн уншина. Сагс тоглох дуртай.  Алтан үеийнхний дурсамжуудыг унших их сайхан. Саяхан зохиолч Ж.Барамсайн “Цүнхтэй инээд” гэдэг номыг хүүдээ авч өгсөн. Түүнийг уншаад буцаад хүүхэд насандаа оччихсон юм шиг л санагдлаа. Хуучин ном худалдаалдаг хүмүүс намайг сайн танина.

-Чөлөөт цаг хэр гарч байна?
-Хүн бүр маш сайн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Гэр бүлдээ цаг гаргадаг. Өөртөө цаг гаргадаг байх ёстой гэж би боддог. Өглөө 07,00 цагаас оройны 19.00 цаг хүртэл ажиллахад хангалттай шүү дээ. Гэтэл хоногийн 24 цагийг ажилдаа зарцуулдаг хүн байна. Чи надаас ямар машин унадаг вэ гэж асуу л даа. Би машинаа гайхуулъя л даа?

-Ямар машин унадаг юм?
-Машингүй ээ /инээв/.

-Тэгээд ажлаа яаж амжуулдаг юм?
-Гэр бүлийн хүнийхээ машиныг гуйж унаад л амжуулна даа.

-Анх хэдэн онд, ямар машин унаж байсан бэ?
-1997 онд тоёота королла гэдэг машин унаж байлаа. 19 настай жаахан хүүхэд тийм машин унана гэдэг тэр үедээ гоё л байлаа.  

-Яагаад гоё машин авч унахгүй байгаа юм?
-Машин бол яахав дээ. Саяхныг хүртэл нэг утсаа зургаан жил хэрэглэлээ. Хэрэгцээ л хангаж байвал боллоо шүү дээ. Гэгээрчихсэн байна уу?

-Гэгээрнэ гэхээр яах уу. Арай цагаан хоолонд орчихсон юм биш биз дээ?
-Үгүй ээ. Улам л сайхан сэтгэлтэй болоод байх шиг. Ер нь их уужим бодолтой болоод байгаа. Хэн нэгний хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлчихдэг. Бүх юманд уужим тайван ханддаг. Нэг машин ирээд шахангуут “За яахав дээ. Яарч байгаа юм байлгүй дээ” гэж бодох жишээний. Ер нь эр хүн уужим байвал зүгээр гэж санагдаад байгаа шүү.

-Залуу хүний баримтлах зарчмын талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Өдрийнхөө цаг завыг маш сайн зохицуулаад аливаа зүйлд анхаарал, болгоомжтой, хичээнгүй, хариуцлагатай хандах юм бол Монголд хаана ч ажилласнаас илүү сайхан амьдрах боломж байна. Гол нь цагаа зөв зохицуулж, тэмүүлэлтэй, мундаг байх хэрэгтэй. Монголд залуу, хөгшин ч гэлтгүй хэн ч сайхан амьдарч болно. Цалинг нь хангалттай өгөөд ажилд авъя гэсэн захирал олон байна. Гэтэл манайханд цаг барихгүй алдаа байна. Хариуцлагагүй байна. Мэдэхгүй, чадахгүй зүйлээ суръя гэсэн эрмэлзлэл байхгүй байна. Ажил дээрээ очоод мессенжерт ороод, интернэт хэсээд суугаад байвал хөгжихгүй шүү дээ. 200 мянган төгрөгний цалин аваад амьдрах уу, сая төгрөгний цалин авах уу гэдэг нь тэр хүнээс л шалтгаална. Бараа зөөдөг жолооч байж гэж бодъё.  Ажлаа яс хийдэг. Борлуулалтаа маш сайн мэддэг. Аль дэлгүүрт юу зарагдаж байна гэдгийг тэр жолооч л сайн мэднэ. Хэрэв тэр жолооч захирал дээрээ ороод “Энэ бараа ингэж сайн зарагдаж байна, ийм дэлгүүрүүд илүү сайн авч байна, үүнийг надад хариуцуулаад өгчих, тэгвэл би ингэж ажиллана” гэж санал тавих юм бол “Ок, чи хий” гэх дарга олон гэж боддог. Тэгж л өөрийгөө дайчилвал шат ахина. Бүгдийг оролдож үзэх хэрэгтэй байх.

-Та тэгвэл болзошгүй эрсдэлээс айдаггүй хүн үү?
-Би юм хийвэл болно, болохгүй гэсэн хоёр хувилбар миний өмнө байна. Би юу ч хийхгүй бол зөвхөн болохгүй л гэсэн хувилбар үлдэнэ. Тийм болохоор хийнэ бүтээнэ гэж боддог. Харин бизнест бол эрсдэлийг тооцоолох олон арга бий шүү дээ.

-Хэр эх оронч, үндсэрхэг хүн бэ?
-Эх орондоо хайргүй монгол хүн ганц ч байхгүй байх. “Эх орныхоо төлөө дайнд яв” гэхэд бүх монгол эрс явна. Гэхдээ би хэт үндсэрхэг, хэт шашинлаг юманд үнэн голоосоо дургүй. Хэт шашинлагаас дайн, хэт үндсэрхгээс фашизм, нацизм гэдэг чинь үүсдэг байхгүй юу. Германд суралцаж байхдаа болсон явдлыг ярьж өгье. Метроны буудал дээр зогсож байсан чинь бөөн нацист залуучууд ирж байна аа. Гэтэл нэг вьетнам залуу чихэвчний хөгжим зүүчихсэн метро хүлээгээд зогсож байна. Би “Хөөе” гэж орилсон боловч сонсоогүй. Дуудах гэсээр байгаад чадахгүй яалт ч үгүй олны дунд орсон. Гэтэл нөгөөдүүл чинь очоод л тэр залууг зодчихсон. Явсных нь дараа цүнхтэй юмаа түүж байхад нь очоод “Цусаа арч” гээд салфетка өгөхөд л уйлж байгаа юм чинь.  “Ийм тэнэг юм бодож амьдардаг хүмүүс байх гэж. Эд нар манай оронд ирэхэд бид яах ч үгүй шүү дээ” гэж ярьж байсан. Харин үндсэрхэг үзэл бол надад бий. Байх ч болно.

-Та нацистуудад хэр зодуулж байв?
-Би ч зөндөө зодуулж байсан. Нацистуудад зодуулаад зугтаж байхад рокууд нь өмөөрдөг шүү дээ. Нэг амьдрал, нэг дэлхий, нэг хүмүүс гэж ирээд л угтдаг. Би багадаа нэгдүгээр дэлгүүрийн хажууд самар зардаг хужаа өвгөнийг “муу өмхий хужаа” гэж мөн ч их дээрэлхсэн дээ. Очоод л самрыг нь асгана, талаар нэг цацна. Тэрнийхээ хариуг Германд хангалттай авсан. Тэр өвгөнийг дээрэлхэж байсны хариуд бурхан гэсгээсэн гэж боддог. Тиймээс хэт үндсэрхэг үзэл дэмий гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Хэрэв тэр өвөө одоо байдаг бол очоод уучлалт гуйх юмсан.

-Улс төрд дуртай юу. Яваандаа улс төр сонирхох юм биш биз?
-УИХ-ын гишүүний үүрэг хууль боловсруулж, батлах шүү дээ. Тэрнээс тойргийнхоо ядуучуудад гурил, будаа тарааж өгөх нь чухал биш ээ. Хүн өөрийнхөө сайн хийж чадах зүйлийг хийсэн нь дээр биз дээ.  

-Хэрэв УИХ-ын гишүүн болчихвол ямар хууль батлах вэ?
-Гол нь хууль батлаад хэрэгжүүлж байгаа нь алга. Замын хөдөлгөөний тухай хуулийг хурдан шинэчлэн батлаасай. Торгуулийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна  шүү дээ. Аль 1990 оны 5000 төгрөг одоо мөнгө биш болж. Хэрэв торгуулийн хэмжээг нэмчихвэл жолооч нарын хариуцлага дагаад өсөх байх.

-Танд ямар сайн тал, ямар муу тал байна?

-За байз бодъё. Сайн тал гэвэл би ерөөсөө согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Тамхи татдаггүй. Цагийг яс барьдаг. Надад нэг ажил даалгаад хий гэвэл чанарын өндөр төвшинд хийнэ. Өндөр хариуцлагатай. Өглөө 09.00 цагт уулзана гэсэн бол цагтаа л очно. Энэ бол миний амьдралын зарчим. Ямар нэг ажлыг төгс хийхийн тулд улайрдаг. Харин миний муу тал гэвэл би дэндүү өрөвчхөн сэтгэлтэй. Зарим юман дээр чанга байх ёстой байх.

-Үгүй гэж хэлж чадах уу?
-Үгүй гэж хэлэхээс аргагүй зүйл бол хэлэлгүй яахав.

-Амьдралын баяр баясгаланг хамгийн ихээр юунаас мэдэрдэг вэ?
-Банкнаас мөнгө тоолж авч байхдаа л амьдралын амтыг мэдэрнэ шүү дээ. /инээв/ Ингэж мэдэрдэг хүн олон байгаа. Би бол тийм хүн биш ээ. Гэр бүлтэйгээ хамт байх хамгийн сайхан баяр баясгалан. Хүүтэйгээ ноцолдож тоглоод л. Тиймэрхүү зүйлээс л амьдралын кайфыг авна даа. Банкнаас мөнгө тоолж авахдаа амьдралаас кайф авдаг хүмүүс битгий олон болоосой. Бүх зүйлд мөнгө чухал гэдэг ойлголтыг халах юмсан.

-Та өөрийнхөө хүссэнээр амьдарч чаддаг хүн мөн үү?
-Нэг хүн 20 доллар гаргаж ирээд “Авах хүн байна уу” гэсэн чинь хүн болгон “Авъя” гэж гэнэ. Тэгэнгүүт нь нөгөө нөхөр дэвсгэртээ үрчийлгээд “Авах хүн байна уу” гэж дахиад асууж.  Гэтэл “Авъя” л гэж гэнэ. Тэгэхээр нь шороотой хутгаад дээр нь дэвслээд дахиад асуусанд мөн л “авъя” гэж. Энэ бол үнэ цэнэ. Би тийм байхыг л хүсч байна. Мэдээж өөрийнхөө хувьд шүү дээ. Өөрөө өөртөө л кайфтай, өөртөө л аз жаргалтай, өдөрт хамгийн гоё хоолыг гэр бүлдээ зориулж, гоё ундаа уугаад, дулаахан яваад, гэр бүлээ сайхан амьдруулаад, эрүүл энх байгаад хүссэн юмаа хийгээд явах шиг сайхан юм байхгүй шүү дээ.

-Дахин суралцах талаар ямар бодолтой байдаг вэ?
-Юу сурах вэ гэдэг нь чухал. Зайлшгүй хэрэгтэй юмыг бол сурах хэрэгтэй. Яагаад дэлхий нийтээр англиар ярьж байхад биднийг “Англи хэл битгий сур. Сайхан Монгол хэл байна шүү дээ” гэж зарим хүмүүс уриалаад байгаа юм. Мэдээж англи, монгол хольж ярих нь буруу л даа. Гэхдээ англи хэлийг суралцах нь буруутгаж болохгүй байх. Цахим ертөнцөд бизнес, соёл урлаг, мэдээ мэдээлэл англи хэлээр л түгж байна шүү дээ. Сурах хэрэгтэй, тэмүүлэх хэрэгтэй, эрмэлзэх хэрэгтэй. Шинэ технологиос эхлээд бүх зүйлтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Мэдээж ёс заншлаа авч үлдэлгүй яахав.

-Нямбаа зайлшгүй суралцах зүйл ээ сурч чадсан уу?
-Хүн хэзээ ч төгс сурна гэж байхгүй. Өнөөдөр болчихлоо гэтэл маргааш мэдэхгүй зүйл гараад ирнэ. Тэгэхээр хамгийн гол нь өөрийгөө дайчилж сурах ёстой байх. Хэрэв үүнийг сурчихвал сайхан биш гэхэд боломжийн амьдарчихна.

-Уучлалт гуйх тохиолдол хэр олон гардаг вэ?
-Би байнга “Уучлаарай, баярлалаа” гэж хэлэх дуртай. Харамладаггүй. Нэг нэгнээсээ харамлах зүйл огтхон ч биш.

-Илтгэгч болъё гэж хэзээ нэгэн цагт бодож байв уу?
-Би тэгж их яриад байдаггүй шүү дээ. Харин ч хүнийг сонсох дуртай. Нэг удаа би нэг хүнтэй яриад суув аа. Цагаа хараад суугаад байлаа нөгөө нөхөр чинь цаг гаран надад юм ярьсан. Эртний түүхээс эхлээд дэвэн дэлхийг хамж ярьсан даа. Тэгтэл ярьж байснаа “Чингис хаан, Есүс хоёр чинь яс юман дээр уулзсан байхгүй юу” гээд явчихдаг байгаа. Тэгэхээр нь би “За хөгшөөн, уучлаарай би чамайг яг нэг цаг 15 минут сонслоо. Найз нь бодлоо илэрхийлж болох уу” гэсэн чинь “Болно” гэж байна. “Чингис хаан чинь 1167 онд төрсөн. Есүс төрөхөд манай тоолол эхэлсэн гэдэг дээ. Энэ хоёрын хооронд 1100 жилийн зөрөө байгаа юм биш үү” гэсэн чинь намайг “Чи ер нь үүх түүхээ мэддэггүй юм байна” болоод явчихлаа. Тэгэхээр нь “За за миний буруу юм байна. Би ер нь буруу ярьж байгаа юм байна” гээд бууж өгөх жишээний. /инээв/. Гэхдээ ямар хүнийг сонсох вэ гэдэг нь бас өөр асуудал шүү.

-Таныхаар тэгвэл жинхэнэ илтгэгч гэж хэн бэ?
-Ухаантай хүмүүсийг сонсох дуртай. Уншсан, үзсэн зүйлээ өөрийн болгоод хэрэгжүүлээд ярьж байгаа хүмүүсийг сонсох дуртай. Тэрнээс биш “аудио” номуудыг сонсох дургүй.

-Аудио ном оо?
-Манай зарим мундаг илтгэгч нэртэй хүмүүс байна шүү дээ. Тэд нар чинь аудио ном байхгүй юу. Тийм хүмүүс Монголд их байна. Нэг номоо уншчихдаг. Түүнийгээ бат үнэн гээд итгэчихдэг. Үсгэн хэлбэрийг нь толгойдоо аудио болгоод ярьж явдаг гэсэн үг.

-Нямбаяр 50 нас хүрээд эргээд харахад харамсахгүйгээр амьдарч чадаж байна уу?
-Хүн бүр л тодорхой хэмжээгээр харамсах байх даа.

-Харамсахгүйн тулд хичээж байна уу?
-50 нас гарчихаад ажиллаад байвал утгагүй шүү дээ. Яахав сонирхлоороо ажиллаж болно. Гэхдээ мөнгөний төлөө ажиллаж болохгүй. 50  нас хүртлээ хөрөнгөө хураачихсан байх ёстой л гэж би бодож байгаа. Тэгээд дуртай улс руугаа аялаад, амраад л...

-Та тэгвэл тэгж амьдарч чадаж байна уу?
-Чадахын төлөө л хичээх л хэрэгтэй байна. Тэгж амьдрахын төлөө хамтдаа хичээцгээе. Амьдралдаа зорилготой урагш алхвал бүх зүйл сайхан болох байлгүй дээ.

-Мөрөөдлөө биелүүлж чадсан гэж боддог уу?
-Зарим мөрөөдлөө биелүүлсэн. 1997 онд сард 50-хан мянган төгрөгний цалинтай оюутан байхдаа өөрийн гэсэн радиотой болох юмсан гэж мөрөөдөж байсан. Өөрийн гэсэн ток шоутай болохыг хүсч байсан. Монголын урлаг соёлынхон, дуучин, жүжигчин, загвар өмсөгч, мисс гээд бүх л сайхан хүмүүстэй ярилцлага хийж чадсан. Хүн бүрт ийм боломж олдохгүй байх. “Үнэн үү” ток шоугаараа 80 гаруй хүнтэй ярилцлага хийсэн байна лээ. Зарим хүмүүст таалагдаагүй гэдгээ мэдсэн. Ойлгосон. Өөрийнхөө хэмжээнд чадан ядан хийсэн. Харамсалтай нь зарим нэг хүмүүст таалагдаагүй. Гэхдээ ганц, хоёр хүнд ядаж таалагдсан байлгүй. Тэдэндээ зориулаад гоё нэвтрүүлэг хийж үзлээ. Ингээд хоёр мөрөөдлөө биелүүлчихлээ. Би ойрын 15 жилд багтаан ярилцлагын гоё нэвтрүүлэгтэй болно.

-“Үнэн үү” ток шоуны дараа телевизийн нэвтрүүлгийн хөтлөгчид нэгэн ижил загварыг бас арай өөр болгохыг хичээж эхэлсэн шиг санагддаг?

-Хөөх, тийм үү. Чи тэгж харсан бол гоё л байна шүү. Надад бас таатай байна. баярлалаа. Хэрэв  хөтлөгчдийн асуулт асуух хэв маяг арай өөр болсон бол ярилцлагын нэвтрүүлэг хийж байгаа миний чадах зүйл тэр байж.

-Хоёр мөрөөдлөө биелүүлчихлээ. Дахиад шунамаар зүйл юу байна. Ямар ажил хиймээр байна?
-Мөрөөдөлдөө хүрээд цаашаа шунаж байвал улам л сайн. Би маш их мөнгөний төсөл дээр л ормоор байна. Том төсөл шүү. Тийм ажилд хүмүүстэй  баг болж ажиллаж үзмээр байна. Одоохондоо санал ирээгүй л дээ. Би хүнд загнуулаад явж чадах хүн. Мэдээж тэвчээр, ухаан хэрэгтэй. Гэхдээ нөгөө хүндээ уурлах боломж олгохгүй л дээ. Ажлаа мундаг сайн хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Шинэ жилийн үдэш 00.00 цагт сүү уудаг хүний ажлыг ч хиймээр л байна. /инээв/.
 
-За, цаг гаргаж илэн далангүй ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.  

Б.Солонго

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан