Шастины нэрэмжит клиникийн III эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны тасгийн эрхлэгч С.Наранцэцэгтэй ярилцлаа.
-Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл ихэслээ гэж эмч нар ярьдаг. Тоон үзүүлэлтийн хувьд ямар байдаг бол?
-Иргэдийн дунд ходоод гэдэсний үрэвсэл их байна. Хоол шингээх эмгэг нийт өвчлөлийн тавдугаарт бичигддэг. Харин өвчний тархалтаараа хоёрдугаарт ордог. Энэ нь манай улсын төдийгүй дэлхий нийтэд анхаарал татсан асуудал. Элэг болон улаан хоолой, ходоодны хавдар их байгаа.
-Өвчлөл нэмэгдэхэд юу нөлөөлж байна вэ?
-Олон шалтгаан бий. Тухайлбал, хеликобактери нь ходоодны хавдар болон шархны эх үүсвэр. Хүчмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнсний чанар, баталгаа ч мөн нөлөөлнө. Сэтгэл санааны хямрал, гэнэтийн цочрол нь хеликобактери үүсэх бас нэг шалтгаан болдог. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээр ходоод гэдэс, нойр булчирхай, элэг өвчлөх эхлэл тавигдаж байна. Ер нь л хүний амьдралын хэв маяг, хэрэглээ хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл ихсэхэд хүргэдэг.
Манай тасагт өнөөдөр 70 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн талаас илүү хувь нь элэгний өвчтэй. Манай улсын хүн амын 70 гаруй хувь нь элэгний В вирүсын халдварт өртсөн. Харин С вирүсын халдвар 40, В, С хавсарсан өвчлөл 35 хувьтай гэсэн тоо бий. Бид эмчилгээнээс гадна энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, согтууруулах ундааны хор уршиг, хожим тусах өвчин эмгэгийн талаар бодит мэдээлэл өгч ажилладаг.
Жишээлбэл, гэр бүлийн хоёрын аль нэг нь хеликобактеритай болсон тохиолдолд заавал хамт эмчлүүлэх шаардлагатай. Учир нь хеликобактери шүлс, амьсгалын замаар дамжин халдварладаг. Тэгэхээр гэр бүлийн хоёр ямар ч байдлаар нэгнээсээ халдвар авах магадлал 100 хувь гэж хэлж болно. Гэтэл иргэд зөвхөн бэлгийн замын өвчин л дамжин халдварладаг мэтээр ойлгодог. Гэхдээ сүүлийн үед хүмүүс хеликобактерийн талаар тодорхой мэдлэгтэй болж байгаа нь сайн.
-Нүүрээр нь батга гардаг хүн ходоод муутай, хеликобактеритай гэж ойлгож болох уу?
-Хеликобактерийг илрүүлэхдээ цусанд шинжилгээ хийдэг. Гоо сайхны газрууд хеликобактерийн шинжилгээ өг гэдэг л дээ. Нүүрэн дээр гарч байгаа батгыг арьсны болон дотрын эмчийн зөвлөгөөг авч байж эмчлэх учиртай. Юун түрүүн дотрын эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Мөн батгаших өвчин гэж бий. Энэ нь арьсны бохирдол болон хүнсний чанар, ургамал, агаар, орчин, янз бүрийн харшил зэргээс шууд хамааралтай.
Тиймээс нүүрэн дээр гарсан үрэвсэл бүрийг ходоодтой холбож болохгүй. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны нарийн шинжилгээ өгөх нь чухал. Ерөөс хүн бүхэн жаргалтай амьдралын эх үндэс болсон эрүүл мэнддээ анхаарах ёстой. Эрүүл мэндийнхээ төлөө сэтгэл, түрийвч хоёроо нэгтгэдэг байгаасай. Өвчин эмгэгээс хол байя гэвэл зөв хооллож, ажил, амралтаа зохицуулж сурах нь зохистой. Бүх зүйлийн эхлэл нь амьдралын зөв хэмнэл юм шүү дээ.
Д.Энэрэл