АНУ-ын хамгийн их хүн амтай мужийн тэргүүнээс буусан Арнольд Шварценеггер бас л завгүй явна. Улстөрч, жүжигчний өдөр тутмын ажил цаг цагаар төлөвлөгдөж, лекц, илтгэлийнх нь хямд бус билет халуун пирожки мэт зарагдаж байна. Тэрээр саяхан Австрийн хэвлэлд ярилцлага өгөхдөө ойрын төлөвлөгөө, амьдралын зарчмаас хуучилжээ.
-Та дахиад Калифорни мужийн захирагчаар сонгогдвол юуг өөрөөр хийх вэ?
-Хүмүүс дандаа л сүүлд нь ухаардаг. Эдийн засгийн уналт тийм хүнд хэцүү байхыг мэдсэн бол зардлыг багасгах хөтөлбөрийг бүр эртнээс хэрэгжүүлэх байсан юм. Би эхний жилд мужийн өрийг 16-12 тэрбум доллар болгож бууруулахаар төлөвлөсөн. Хоёр дахь жилд найм, гурав дахь жилд дөрвөн тэрбум болгохоор зорьж, харин дөрөв дэх жилд бүр байхгүй болгохоор төлөвлөж байлаа. Тэгээд 2007 оны долдугаар сард муж өргүй болсон. Гэвч нэг сарын дараа л бид татварын 300 сая долларын орлогоо цуглуулж чадалгүй алдсан. Тэр оныхоо арванхоёрдугаар сард энэ тоо тэрбумд хүрч, сүүлийн гурван жилд бүр 20 тэрбум болж өслөө. Мужийн сан хөмрөгт орох мөнгө багасаж, эдийн засгийн чанга хатуу арга хэмжээ авахаас аргагүй болсон.
-Таны ч нэр хүнд тун хурдан унасан даа?
-Нөхцөл байдал хүндэрсэн болохоор би сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлж чадахгүй нь тодорхой болсон. Улс төр, шоу-бизнес хоёр ялгараад байх юм байдаггүй. Кино амжилттай болбол бүгд түүний тухай ярьдаг, “Шварценеггер ч аймаар байна даа” гэх мэт. Гэтэл би бол зүгээр л жүжигчин. Тухайн киноны төрөл, сэдэв цаг үеэ олж, үзэгчидтэй болох эсэх нь надаас, жүжигчнээс хамаардаггүй. Гэвч кино амжилт олбол жүжигчинд л баяр хүргэдэг. Улс төрд ч ялгаагүй. Ажил хэрэг сайн явж байвал бүгд сэтгэл хангалуун байдаг. Гэтэл та өөрөө юу ч хийж чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Тэгээд хүмүүс асуудлыг шийдээсэй гээд хүлээгээд байтал болдоггүй. Ингээд л бухимдал үүсдэг. Гэхдээ л миний улс төрийн замнал бүхэлдээ ихэд амжилттай байсан. Би тавьсан зорилтынхоо 90 хувийг биелүүлж чадсан.
-Та мужийн захирагчийн цалингаас татгалзаж, өөрийн мөнгөөр амьдарч байсан. Аль хэр их мөнгө зарцуулав даа?
-Миний хувийн мөнгөнөөс 35 сая доллар зарцуулагдсан гэдгийг баттай хэлж чадах байна. Би 70 сая доллар олсон, тал нь татварт явчихсан. Магадгүй би жил бүр нэг кинонд тоглоод яваад байх бүрэн боломжтой байсан. Үүнээс 140 сая доллар алдсан. Одоо ч Холливудын цалин тийм өндөр байхаа больж. Цалин сайтай үеийн ханшаар тооцох юм бол 200 сая долларт хүрнэ. Гэвч би юунд ч гомдоллохгүй ээ, иймэрхүү зүйлсийг мөнгөөр хэмждэггүй юм. Харин мужийн захирагчийн ажил гэр бүлд минь л хамгийн хүнд байсан даа. Одоо гэр бүл дэх тэр олон онгорхой цоорхойг нөхөх хэрэгтэй болж байна.
-Таныг Торонтод илтгэл тавиач гэж урьсан юм байна. Ямар сэдвээр илтгэх гэж байна даа?
-Тэд миний бүхий л амьдралыг мэдэхийг хүсч байна. Би намтраа бичихээр ажиллаж байгаа болохоор энэ нь их таатай санагдсан. Би канадуудад амьдралдаа баримталдаг зургаан зарчмыг ярьж өгнө. Нэгдүгээрт, зорилгоо үргэлж харж байх ёстой. Хоёрдугаарт, “Үгүй” гэдэг үгийг хариулт гэж хэзээ ч бүү үз. Гуравдугаарт, бүх хүчээ гаргаж ажилла, бүтэлгүйтлээс бүү ай. Дөрөвдүгээрт, амьдралдаа сонгосон замаараа чигээрээ яв, зам товчлох гэж бүү оролд. Тавдугаарт, мэдлэг рүү байнга тэмүүлж, үргэлж суралц. Эцэст нь, өөрт тань тусалсан хүний ачийг хариулах гэж заавал хичээ.
-Намтраа бичиж байгаа юм байна. Хэр явж байна даа?
-Миний амьдралын талаарх баримт материалыг цуглуулж байгаа бүхэл бүтэн баг ажиллаж байна. Би ч ой ухаандаа олон зүйлийг эрүүлэн санаж буйдаа сэтгэл хангалуун байна. Тэгээд миний амьдрал дахь олон зүйлд хоёр тал байжээ гэдэг дүгнэлтэд хүрлээ. Австри, америк залуу, сайн, муу, зүрх, оюун ухаан, бүгд найрамдахч, ардчилагч, улстөрч, гэрийн хүн гээд л. Жишээ нь, би Ерөнхийл өгч Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийн шинэчлэлийг дэмжихэд миний австри сэтгэл нөлөөлсөн. Хүн бүр эрүүл мэндийн даатгал авах эрхтэй биз дээ. Тэр хүн өөрөө чадахгүй бол эрүүл мэндийн даатгалыг нь нийгэм төлөх ёстой. Харин цаазаар авах ялын тухай яриа үүсэхэд миний америк зүрх сэтгэл дийлж байх жишээтэй. Намтар дээрээ ажилласнаар өөрийгөө илүү сайн ойлгодог болж байна.
-Улс төрийг дахин идэвхтэй оролдох бодол байна уу?
-Одоо яадаг ч байсан улстөр үлдсэн амьдралд минь намайг мөрдөж мөшгисөөр байх болно. Би улстөрөөр “өвчилсөн” гэдгээ аль дээр хэлсэн.
Н.Мөнхжин