БНХАУ-ын төрийн тэргүүн Ху Жиньтао АНУ-д дөрөв хоногийн хугацаатай ажлын айлчлалаа эхэллээ. Тэрбээр уржигдар Вашингтонд газардав. Түүнийг тус улсын төрийн департментын төлөөлөгч угтсан байна.
Ху Жинтао "Хятадын ард түмний өмнөөс АНУ-ын иргэдэд шинэ оны мэнд хүргэе. Миний айлчлалын зорилго бол итгэлцлийг нэмэгдүүлж, найрамдлыг бататгаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, XXI зууны Хятад, АНУ-ын хамтран ажилласан тал бүрийн харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн" гэжээ.
Үүний дараа Хятадын тэргүүнийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хүлээн авч, оройн зоог барьжээ. Энэ бол дэлхийн нөлөө бүхий улсын тэр1үүнүүдийн сүүлийн 13 жил болж байгаагүй хамгийн чухал оройн зоог гэж ажиглагчид үзэж байна.
Ху Жинтао айлчлалынхаа өмнө АНУ-ын Холбооны нөөцийн сангийн 600 тэрбум ам.долларыг хэвлэн арилжаанд гаргах шийдвэрийг шүүмжлэв. Түүний үзэж буйгаар энэ хэмжээний мөнгө ам.долларын ханшийг бууруулж, АНУ-ын худалдаа эрхлэгчдэд давуу талыг бий болгож, бусад валютад сөрөг нөлөө үзүүлэх аж. Хамгийн чухал нь юанийн ам.доллартай харьцах ханш унана. Харин Хятадын эрх баригчид энэ байдлаас сэргийлж юанийн ханшийг тогтвортой барих бодлого хэрэгжүүлэхээ хойшлуулсан юм.
Хэрэв юань, ам.долларын ханш унасаар байвал АНУ, БНХАУ-ын худалдааны ашигт сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Иймээс АНУ-ын Бүгд найрамдах намынхан болон бизнес эрхлэгчид ерөнхийлөгч Б.Обамагаас юанийн ханшийн асуудлыг яах гэж байгааг асууж байгаа гэхэд хилсдэхгүй. Учир нь хоёр улсын худалдааны жилийн хэмжээ 400 сая ам.долларт хүрсэн юм. Энэ удаад Ху Жинтаог дагаж яваа худалдааны төлөөлөгчид АНУ-тай 600 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан байж болзошгүй гэж бичжээ. Хэрэв энэ үнэн бол түүхэн амжилт тогтоох юм. Гэвч тэдний дунд юанийн ам.доллартай харьцан ханшийн асуудал бий.
АНУ-ын томоохон хөрөнгө оруулагч Дональд Трамп "Би ерөнхийлөгчөөс юанийн ханшийн асуудлыг яаж гэж байгаад тодорхой хариулт авмаар байна. Гэвч тэр мэдэгдэл хийх болгондоо Холбооны нөөцийн сангийн 600 тэрбум ам.доллар хэвлэж гаргахыг ярих юм. Энэ бол юанийн ханшийн эсрэг хийх таатай алхам биш" гэжээ.
"Вашингтон пост" сонины бичсэнээр Ху Жинтао Б.Обаматай оройн зоог барьсныхаа дараа юанийн асуудлыг ярилцах байсан гэнэ. Ху Жинтао "Хятадын засгийн газар юанийн ханшийн тогтвортой байдлыг хангахын төлөө бүх аргаа хэрэглэнэ. Иймээс АНУ-ын бизнес эрхлэгчид санаа зовох хэрэггүй" гэжээ. Ийн мэдэгдсэн нь уг асуудалд Хятадын тэргүүн хойрго хандсан гэх хардалтыг дэлхий дахинд төрүүлэв. АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр Ху Жинтаогийн дээрх мэдэгдэл юанийн ханшийн асуудлаарх дэлхий нийтийн хүсч байсан хариулт биш аж. Иймээс хэвлэлүүд Цагаан ордны тэргүүнээс юанийн ханшийн асуудалд хариулт авахыг хүсэх болжээ. Гэвч Б.Обама хэвлэлийнхнийг хүлээн авахаас татгалзсан байна.
Ажиглагчдын үзэж буйгаар юанийн ханшийн асуудлыг зохицуулахын тулд АНУ Тайваньтай цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай. Энэ нь Бээжинд нөлөөлөх цорын ганц түлхүүр болсон гэнэ. Ингэснээр Хятадын засгийн газар юанийн ханшаа тогтвортой барих бөгөөд асуудалд зөвлөн хандах аж. Гэвч Ху Жинтао айлчлалынхаа явцад асуулт бүхэнд ерөнхий хариулт хэлсээр байна.
Д.Түвшинтөр http://www.niigmiintoli.mn/