gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нийслэл хүрээний цагаан сар

Нийгэм
2011-01-19
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-01-19
-1921 оны шинийн нэгнээс урьтаж Барон Унгерн Нийслэл хүрээг гамингаас чөлөөлжээ-

Манай улсад энэ жил улс төрийн түүхэн үйл явдлуудын ой тохиож байна. Хамгийн том үйл явдал нь Ардын хувьсгалын 90 жилийн ой юм. Бид ардын хувьсгал хэрхэн ялсан тухай ташаа ойлголттой явсныг ардчиллын буянаар одоо л нэг мэдэж авч байна. Монголчууд ихэнхдээ Д.Сүхбаатар тэргүүтэй хэдэн цэрэг гамин Бароныг бут цохисон юм шиг ойлгодог байв. Тэгвэл энэ зөрүү ойлголтыг цэгцэлж, түүхэн үнэнийг мэдэх боломж бас байна. Социализмын үзэл суртлаар иргэдийн толгойг угаадаг байсныг түүхэн үнэн гэрчлэх ажээ.

1921 оны хоёрдугаар сарын 3-нд Нийслэл хүрээг гамингаас бүр мөсөн чөлөөлж Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж Богд Жавзандамба хутагтыг ширээнд нь эргүүлэн залсан түүхэн өдөр юм. Одоогоос 90 жилийн өмнөх тэр түүхэн өдөр монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр таарч байжээ. Энэ жил ч мөн Цагаан сарын шинийн нэгэн Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан тэр өдөр тохиож байна. Тэгэхээр бид энэ жил үндэсний уламжлалт баяраа тусгаар тогтнолынхоо баяртай хамтад нь тэмдэглэн өнгөрүүлэх нь. 1921 оны хоёрдугаар сарын 3-нд гамингаас Нийслэл хүрээг чөлөөлж, үндэсний уламжлалт баяр Цагаан сараа хэрхэн тэмдэглэж байсныг уншигчдадаа сонирхуулъя.

Нийслэл хүрээг гамингаас чөлөөлж байсан тэр өдрийн талаар тухайн үед лам явсан нэгэн хүн хуучлахдаа Тэр жил Монгол нутгаар цас бага сайхан өвөл болсон. Хүрээнд буун дуу гарч сүйд болж байсныг мэдэхгүй юм. Богдыг гамингууд барьж аваад явчихаж гэнэ гэсэн яриа тархаж, юун Цагаан сар хийх манатай юм болж байсан юм даг. Бароны цэрэг орж ирж гэнэ, лам хуврагуудыг гадагш бүү гар, хурлаа хур гэж зөвлөж байлаа. Хятад мухлагаас Цагаан сард хэрэглэх юм авах гэж ороход данжаадууд "Хай, танайд Цагаан сар болохгүй шүү, улаан сар болно оо" гэж ярьдаг байсан" хэмээжээ.

Тэр үеийн Нийслэл хүрээ Жанрайсгаас өндөр барилгагүй, Гандангийн дэнж, Богдын ордон, Баруун, зүүн дамнуурчин, Хөлийн модчин, Хужирбулан, Консулын дэнж, Маймаачин зэрэг хэдхэн хэсгээс бүрдсэн салангид суурингууд байжээ. Хэдийгээр цаг төр үймээнтэй байсан ч Монголчууд Цагаан сардаа уламжлал ёсоор бэлтгэж, тухайн үеийн цагийн байдлыг огт ажраагүй гэдэг. Барон Унгерн өнгөрсөн намар нь гаминг зайлуулах гэж Хүрээ рүү дайрах гээд амжилт олоогүй юм гэсэн.

Харин хүйтний улирлыг ашиглаж Цагаан сараас урьтан хоёр дахин уулгалан дайрч ихээхэн эрсдэлтэй алхам хийсэн нь түүхэнд үлдсэн байдаг. Маймаачин ба одоогийн Амгаланд гамингийн цэргийн хуаран байрлаж байжээ. Бароны цэрэг зүүн хойноос давшин гамингийн хуаран руу үүрээр дайран тэднийг унтаагаар нь устгасан гэж түүхчид бичсэн байдаг. Барон тэр даруйдаа Богдыг хорионоос нь суллаж Зайсангийн амаар дамжуулан Богд хан уулын өвөрт Манзуширийн хийдэд аваачжээ. Донхор хэмээх Манзушир хутагт Цэрэндорж Богд Жавзандамба хутагтыг хийддээ орогнуулж ихээхэн нэрийг олсон гэдэг.

Богд уулын өврөөр нутагладаг богдын шавийнхан /отгийнхон ч гэдэг/ Хутагтыг хийдэд ирсний сургаар мөргөлчид олноор ирж хурал ном хуруулж байсан гэнэ билээ. Удалгүй тусгаар тогтносон Монгол Улсын анхны ерөнхий сайдаар Манзушир хутагт Цэрэндоржийг томилж, тэрээр богинохон хугацаанд Ерөнхий сайдын албыг хашсан удаатай. 1921 оны шинийн нэгний өдөр Нийслэл хүрээ гамингаас чөлөөлөгдөж баяр дээр баяр болж хүн болгон ярих юмтай сайхан шинэлцгээжээ.

Харин хятад пүүсний данжаадуудын омог дарагдаж хулхи нь буучихсан гадуур явах нь хумигдсан гэж ярьдаг. Тэр цагаас хойш хүрээн дэх хятадын тоо ч цөөрчээ. Амгаланд байрлаж байсан гамин цэргийн хуаран ундуй сундуй, хүний хүүр,хөглөрсөн, шавар барилгын шатсан нуранги нэг хэсэгтээ хүн амьтан ойртомгүй болсон гэдэг. Тэр жилийн шинийн нэгний өглөө хүрээний том лам, ноёд өргөн золголт хийж баруун зүүн хүрээ улаан шараар алаглаж, унзад хоолойтнууд шөнөжин дүнгэнэж байсан гэх юм билээ.

Харин Жавзандамба хутагт Хүрээг чөлөөлснийг өндрөөр үнэлж Барон Унгернд үе улируулан залгамжлах хан зэрэг, чин ван цолны хамт шагнаж, шар дээл, отго, жинс олгосон бөгөөд Барон насан эцэслэтлээ тэр дээлнээсээ салаагүй гэдэг. Ийнхүү 1921 оны Нийслэл хүрээний Цагаан сар гамингаас чөлөөлөгдсөний баяртай давхацсан золголт болжээ.

Н.Лхагвасүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан