gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Тавантолгойн" хувьцааны ханш 6000 дахин өслөө, одоо таны ээлж

Эдийн засаг
2011-01-19
0
Twitter logo

Хөрөнгийн зах зээлээр хөлжих ирээдүй монголчуудын гарт байна хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Үнэт цаасны ертөнцийг бидний амьдралын хэмнэлтэй нэгтгэснээр хувьцаа гэсэн ойлголт “Нарантуул” эсвэл “Бөмбөгөр”-өөр үйлчлүүлдэгтэй адил энгийн зүйл болох юм. Хувьцааны зах зээлийн тоглоомын дүрэм маш энгийн. Хямд үед нь аваад, үнэ хүрэхэд нь зар гэсэн ганц хууль үйлчилдэг.

Тиймээс дэлхийн хур баячууд хэдэн жилээр хувьцаагаа дараад ханш нь хаданд гарахыг тэвчээртэйгээр хүлээдэг нь ийм учиртай билээ. “Тавантолгойн” компанийн хувьцааны ханш 2008 оны наймдугаар сарын 12-нд хөрөнгийн биржид 105 төгрөгөөр арилжигдаж байлаа. Харин өчигдрийн байдлаар энэ үнэ 645 мянган төгрөгийн үнэ хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, ханш нь хоёр жилийн дотор зургаан мянга дахин нэмэгдсэн байна. Бяцхан жишээ авъя. 2008 онд “Тавантолгой” компанийн 100 хувьцааг 10500 төгрөгөөр худалдан авсан хүн өнөөдрийн байдлаар 64 сая төгрөгийн хөрөнгөтэй нэгэн гэсэн үг болж таарлаа.

Тэгэхээр хөрөнгийн зах зээл 10 мянган төгрөгтэй хүнийг хагас зуун сая төгрөгийн хаан болгож чадах, мөрөөдлийг хэрэгжүүлэгч алтан түлхүүр байх нь. Хамгийн гол нь өсөлтийн торгон агшин алдалгүй мэдрэмжтэй байх нь энэ зах зээлийн амин сүнс. Дэлхийн хамгийн баян хүн асан Уоррен Баффет хөрөнгийн зах зээлээр олон тэрбум ам.долларын эзэн болсон. Тэрээр өдгөө хямраад байгаа АНУ-ыг өөд нь татахаар хөрөнгийн туслалцаа үзүүлж байгаа билээ. Хөрөнгийн зах зээлээр хөлжинө гэдэг зөвхөн гадаадынханд тааруулсан тэнгэрийн “од” биш. Харин чадалтай, ухаантай хүнд өгдөг шагнал юм.

Хувьцаа гэж юу вэ?
Энэ зах зээлд оролцохын тулд хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол тоглоомын дүрэм. Ихээхэн хэмжээний ашиг өгдөг шигээ хатуу дүрэмтэй. Томоохон бүтээн байгуулалт, төслийг хэрэгжихэд хөрөнгө оруулж байгаагаараа хувьцаа эзэмшигч тухайн компанийн нэг эд эс болж байна гэсэн үг юм. Ингэснээр компани өндөр ашигтай ажиллавал өндөр ногдол ашиг авна. Бас компанийн нэр хүнд өсөхийн хэрээр хувьцааны эрэлт нэмэгдэж, хөрөнгийн бирж дэх ханш нь өснө гэсэн үг. Яг л “Тавантолгой”- н хувьцааны ханштай адил. Энэ тохиолдолд хувьцаагаа өндөр үнээр зарах уу, харзнах уу гэдгээ эзэмшигч л шийднэ.

Нар дандаа ээдэггүй байгалийн хуультай ижлээр хөрөнгийн зах зээл, бизнест сүүдэртэй өдөр цөөнгүй. Компани доголдож, хувьцааны ханш унаж, анх худалдан авсан үнээсээ ч доогуур үнэлэгдэж мэднэ. Ингэлээ гэхэд гарсан хохирлыг компани бус зөвхөн хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигч өөрөө хариуцна. Тэгэхээр ашиг, алдагдал хоёрын алиныг ч хүлээн зөвшөөрөх сэтгэлийн хаттай хүн л энэ зах зээлд ялалт байгуулах шидтэй юм шүү.

Ж. Цогзолмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан