gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Угийн бичгийг уландаа гишгэжээ

Нийгэм
2011-01-18
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-01-18
Угийн бичгийг хууль бусаар хэвлэж, олон нийтэд тараасан ноцтой зөрчлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид илрүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 17 дугаар тогтоолоор баталсан "Угийн бичиг хөтлөх журам"-ын 90 гаруй хувийг өөрчилж, Монголын олон ястны интернэшнл өрх гэр бүлийн угийн бичгийн холбооноос эрхлэн хэвлүүлсэн "Угийн бичиг" нэртэй дэвтрийг айл өрхүүдэд зарж, иргэдийг хохироосон байна.

Хэний ч санаанд оромгүй эл үйлдлийг Н.Түмэн-Өлзий гаргажээ. Тэрбээр Засгийн газрын тогтоолоор батлагдсан угийн бичгийг хууль бусаар өөрчилж дур мэдэн зардаг байсан нь шалгалтын үеэр илэрсэн аж. Угийн бичгийг анх 1998 онд А.Очир, Ж.Сэржээ нар зохион улмаар хуулийн дагуу бүртгүүлж 1163 тоот гэрчилгээ авсан байдаг. Гэтэл Н.Түмэн-Өлзий нь зохиогчийн эрх зөрчин зөвшөөрөлгүйгээр авч хэрэглэсэн байна. Угийн бичиг хөтлөх дэвтэр 654 үгнээс бүтжээ.

Харин Монголын олон ястны интернэшнл өрх гэр бүлийн "Угийн бичиг"-ийн холбооны тэргүүн асан Н.Түмэн-Өлзий 654 үгээс 155-ийг нь авч ашигласан байна. Түүнчлэн өөрийн санаагаар 730 үгээр илэрхийлж өнөөх 654 үгийг нь 885 болгон засч өөрчилжээ. Гэхдээ угийн бичгийг өөрчилсөн гэдгээ хэнд ч мэдэгдэхгүйн тулд маш нарийн арга хэрэглэсэн аж. Угийн бичгийн IV хуудсанд "Монгол Улсын Засгийн газрын 1997 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаар тогтоолын хавсралт" гэж томоор бичээд дор нь "Угийн бичиг хөтлөх тухай" гэсэн гарчиг тавьж хэвлүүлсэн байна.

Үүнийг уншсан хүн Н.Түмэн-Өлзийг өөрчилсөн гэж мэдхээргүй аж. Засгийн газрын тогтоолыг УИХ-ын шийдвэрээр хүчингүй болгодог журамтай. Гэтэл том толгой гаргасан Н.Түмэн-Өлзий угийн бичгээр "амь зууж" явна. Мэргэжлийн байгууллагаас гаргасан шалгалтын дүнгээр Н.Түмэн-Өлзий нь угийн бичгийг дур мэдэн өөрчилж, иргэдийг төөрөгдүүлэхүйц алдаатай буруу ташаа зүйл оруулсан нь тогтоогджээ.

Мөн улсын байцаагч нар түүний энэ үйлдэлд дүгнэлт гаргаж олон нийтэд тараахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Хууль хяналтын байгууллагууд шийдвэрээ гаргаж хэвлэж тараахыг хориглочихоод байхад Н.Түмэн-Өлзий 21 аймагт 128054 ширхэг тараасан байна. Үүнээс Хөвсгөл, Говьсүмбэр аймагт байсан 27968 ширхэг угийн бичгийг хураан авчээ. Хуулийг гууль болгосон тэрбээр мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг эсэргүүцэж шүүхийн байгууллагад хандсан байна.

Харин шат шатны шүүхээс түүний шийдвэрийг хэрэгсэхгүй болгож байжээ. Н.Түмэн-Өлзийгийн шүүхэд хандах болсон шалтгаан нь улсад хураагдсан угийн бичгийн хөлсийг авах зорилготой аж. Гэтэл бүхэл бүтэн нэг байгууллагын үйлдлийг буруутгаж Н.Түмэн-Өлзий гэх иргэний нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 2010 оны есдүгээр сарын 2-ны өдөрийн хурлаараа угийн бичгийн дэвтрийн үнэ 15 сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан гэнэ. Нэг үгээр хэлбэл хууль бус үйлдлийг нь илчилснийхээ төлөө Мэргэжлийн хяналтын ерөнхий газар буруутай болж иргэн Н.Түмэн-Өлзийгийн нэхэмжилсэн мөнгийг үг дуугүй өгөх байсан бололтой.

Одоогоор иргэн Н.Түмэн-Өлзийн нэхэмжлэлтэй "Угийн бичиг" дэвтрийн асуудлаар долоон жилийн хугацаанд 14 удаа шүүхдсэн байна. Харамсалтай нь үнэн мөнийг шүүхийн байгууллага тогтоож чадаагүй байгаа гэнэ.

Хууль бус угийн бичигт хүний хувийн амьдрал руу халдсан асуулт тавьсан нь илэрчээ
Н.Түмэн-Өлзийгийн оюуны өмч гэгдэх угийн бичигт хүмүүсийг төөрөгдүүлэхүйц алдаатай зүйлүүд байгаа аж. Тухайлбал, нэг ижил тэмдгээр цусан төрлийн гэрлэснийг тус тус тэмдэглэнэ гэж бичсэн байна. Энэ цусан төрлийн гэрлэлт гэж юуг хэлэх вэ гэсэн асуултыг иргэдэд үлдээнэ. Мөн ижил тэмдгээр нэг өндгөвчийн ихэр, хоёр өндгөвчийн ихрийг тэмдэглэ гэсэн асуулт байв.

Тэгэхээр иргэд өөрийгөө нэг үү, хоёр өндгөвчийнх гэдгээ яаж мэдэх билээ гэсэн хачин жигтэй асуултад хариулах шаардлагатай болоод байгаа юм. Бас болоогүй үр зулбасан, үр хөндөлт, амьгүй төрөлтүүдийг угийн бичигт бичих шаардлагатай аж. Түүнчлэн угийн бичгийн 11 дүгээр хуудсанд "хэр зэрэг нуруу биетэй, гэрлэсэн буюу хамт амьдарч буй хүний насны зөрүү, өөрийн удамдаа сайн, муу, дунд гэсэн үнэлгээ өгөх, сайхан морь, эмээл хазаар, дээл хувцас, мөнгөө бичихээс гадна танай овгийнхонд ийм буянтай хүн, өрх хэчнээн байдаг вэ" гэсэн асуултууд байна.

Бас болоогүй ээ хээрээс олдсон хүүхдийг олдсон газрынх нь нэрээр нэрлэ, эсвэл олсон хүний нэрээр нэрлэх ёстой хэмээн заасан байв. Үнэндээ хүн нэр өгөх асуудлыг угийн бичигт хатуу заасан байдаг бололтой. Нэг хүний бизнесийн зальхай арганд Монголын ард түмэн автаад байгаа аж. Монгол хүний удмын сантай холбоотой гэмт хэрэг өдүүлсэн түүнд хууль хяналтынхан хүчин мөхөсдөж байгааг албан эх сурвалж хэлж байсан юм. Н.Түмэн-Өлзий нь одоо ч угийн бичгээ хууль бусаар зарж борлуулсаар байгаа гэнэ. Тэрбээр Хятад улсад угийн бичгээ хэвлүүлэхдээ 200 мянган төгрөг зарцуулсан болох нь баримтаар нотлогджээ. Угийн бичгээ нэгийг нь 1200 төгрөгөөр зардаг байна. Одоогийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүрэг, Увс, Хөвсгөл, Говьсүмбэр аймгуудад хуурамч угийн бичиг борлуулсан нь илэрчээ.

А.Лхагважав http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан