gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн сангийн зээл авах оюутны тоо тодорхойгүй байна

Боловсрол
2010-08-13
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2010-08-13
Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн учир энэ жил сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийг энэ хэчнээн шинэ оюутан авах, сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн эсэхийг сурвалжилсан юм. Сургалтын төрийн санд ороход үүдэн дэх самбартаа төрийн сангийн зээл болон буцалтгүй тусламжид хамрагдах эрхтэй хүмүүсийн тодорхойлолт болон бүрдүүлэх ёстой бичиг баримтын талаарх мэдээллийг наажээ.

Сургалтын төрийн сангийн зээлийг хагас өнчин, ядуу өрхийн, гэрээт цэргийн албыг хоёроос дээш жил хаасан иргэд авдаг. Харин буцалтгүй тусламжийг бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг эх хоёр нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, олон улсын хэмжээний олимпиадад эхний гурван байр эзэлсэн болон Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж буй хүмүүс хүртэх эрхтэй аж. Мөн Төрийн албан хаагчийн санхүүжилтээр суралцах оюутнууд болон суралцаж буй оюутнуудын гэрээг ирэх сарын наймныг хүртэл хүлээн авах юм байна.

Энэ сарын 20-нд зээлд хамрагдах оюутны тоо гарна
Жил бүр дунджаар 6200 шинэ оюутан төрийн сангийн зээл болон буцалтгүй тусламжид хамрагддаг ч энэ жилийн лимит тодорхойгүй байгаа хэмээн Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламж хариуцсан мэргэжилтнүүдярьжбай-сан. Энэ талаар мэдээлэл авахыг хүсэхэд "Бид мэдэхгүй. Манайх ердөө гүйцэтгэгч байгууллага. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч байсан наймдугаар сарын 20-нд тодорхой болох байх. Одоохондоо хуучин журмаар шаардлага хангасан хүүхдүүдийг бүртгээд байж байна. Илүү мэдээллийг яамны мэргэжилтнүүдээс ав" хэмээсэн юм.

Ингээд Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжавтай уулзаж, энэ талаар тодруулахаар БСШУЯ-ыг зорьлоо. Налгар намрын улирал үргэлжилж байгаа учир байгууллагын ажилчид ихэнх нь амарч эл хуль байгаа хэдий ч Засгийн газрын II байранд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энэ байрны дөрвөн давхар БСШУЯ-ны мэдлийнх. Зорьж ирсэн хүн маань амарсан байсан ч хэвлэлийн төлөөлөгч нь Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн П.Батринчин гэдэг хүнтэй уулзахыг зөвлөсөн юм. Тэрбээр "Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Сургалтын төрийн сангийн зээл, тусламжид хамрагдах оюутнуудыг хуучин журмаараа л бүртгэнэ.

Уг нь сургалтын төрийн сангийн журмыг өөрчилж, УИХ-д өргөн барьсан ч батлагдаагүй. Тиймээс хуучин журмаараа явна" гэсэн хариулт өгсөн. Харин сургалтын төрийн сангийнхан одоохондоо хуучин журмаараа явах эсэх, шинээр хэчнээн оюутан хамрагдах нь тодорхойгүй байгааг дуулгасан талаар хэлэхэд БСШУЯ-ны санхүү, хөрөнгө оруулалтынхантай уулзаж, тодруул гэлээ. Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Ж.Отгонбаттай уулзахад мөн л "Завгүй. Мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн сургалтын төрийн сангийн газраас тодруулахыг хүссэн юм. Түүнд Сургалтын төрийн сангийнхан яамнаас шийд хүлээж байгаа тухай дуулгахад "Одоохондоо ямар ч шийд гараагүй байна. Засгийн газраас санхүүжилтын тоо ч ирүүлээгүй байна.

Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, Сургалтын төрийн сангийнхан хамтран Сургалтын төрийн сангийн шинэ журам боловсруулсан. Түүнийгээ хэлэлцүүлэхээр УИХ-д өгсөн. Энэ сарын 16-нд хэлэлцэх байх. Шийд гарсны дараа тодорхой мэдээлэл өгье" хэмээсэн. Төрийн сангийн шинэчилсэн журмаар бол зээл болон буцалтгүй тусламж авах шаардлагад  нийцсэн  оюутнуудын голч дүнгээс нь хамаарч хөнгөлөлтөд хамруулах эсэхийг шийдэх аж. Ингэснээр оюутнуудын сурах идэвх чармайлтыг нэмж, өрсөлдөөн бий болсноор чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэх асуудал үгүй болно гэж үзэж байгаа аж. Ямартай ч энэ бүхэн яаж шийдэгдэх нь ирэх 20-нд тодорхой болох бөгөөд одоогоор төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийг авах шаардлага ханга-сан оюутнуудыг хуучин журмаараа бүртгэж байгаа юм байна.

Нэгдүгээр дамжааныхны төлбөр нэмэгдсэн, бусад нь тодорхойгүй
Ийм мэдээлэл цуглуулсны дараа их, дээд сургуулиудын сургалтын төлбөр хэрхэн нэмэгдсэнийг сонирхсон юм. Хичээлтэй үед олны хөлд дарагддаг сургуулиуд эл хуль оргиж угтсан. Үүдэндээ жижүүрээс өөр хүнгүй сургуулиудад ороход энд, тэндээс будаг, шохой үнэртэж, ажлын хувцас өмссөн барилгачид хаа нэг тааралдана. Хүмүүнлэгийн ухааны их Сургуулийн хос мэргэжлийн ангийн нэг кредит цагийн төлбөр 42300, дан мэргэжилтэй ангийнх нь 39000 төгрөг болсон тухай санхүүгийн албаныхан нь хэлсэн. Хос мэргэжилтэй ангийнхан нь нэг жилд 45, дан мэргэжилтэй нь 30 кредит цагийн хичээл үздэг аж.

Тэгэхээр ХУИС-ын энэ жилийн сургалтын төлбөр 1.170.000-1.900.000 болжээ гэсэн үг. Харин өнгөрсөн жил 1.200.000 байсан аж. Харин 2009-2010 оны хичээлийн жилд 840.000 төгрөгийн төлбөртэй байсан Монгол Улсын Их Сургуулийн 2010-2011 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 1.070.000 болж нэмэгдсэн байлаа. Шинжлэх ухаан технологийн сургуулийн энэ хичээлийн жилийн сургалтын төлбөр 920.000-1.500.000 төгрөгийн хооронд байх төлөвтэй байгааг санхүүгийн албаныхан нь хэлсэн юм. Ангиасаа хамаарч сургалтын төлбөрт зөрүү гарч байгаа гэсэн. Тухайлбал, нийгмийн ухааны чиглэлээр суралцах оюутан 920.000 төгрөг жилийн сургалтын төлбөртөө төлж байхад инженерийн мэргэжил эзэмших оюутан 1.200.000-1.500.000 төгрөг төлөх ёстой юм байна. Харин ахлах дамжааны оюутнуудын сургалтын төлбөрийг нэмэх эсэх нь одоогоор тодорхойгүй хэмээсэн.

Р.Сарангоо

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан