Сүхбаатарын талбайгаас жанжины хөшөөг нүүлгэж, эл талбайг Чингисийн талбай болгох талаар яриа гараад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ санааг Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбооны тэргүүн Ц.Батзориг, "Хөх нар" орчин үеийн урлагийн төвийн гишүүн Ж.Гэрэл, урлаг судлаач Ё.Далх-Очир, С.Машбат нар гаргаж байв. Тэд Эзэн Чингис хааны хөшөө, Сүхбаатар жанжины хөшөөтэй зэрэгцэн орших нь урлал талаасаа зохисгүй алдаа гэж үзэж буйгаа хэвлэлийн хурал зарлаж, нийтэд дуулгасан билээ. Тус холбооны тэргүүн Ц.Батзориг "Чингис хаан болон Сүхбаатар жанжины хөшөө нэг дор байрлах нь хот төлөвлөлт болон архитектурын хувьд зохимжгүй" гэв.
Ийнхүү нийслэлийн төв талбайг Чингисийн нэрэмжит болгон цогцолбор байгуулж, Сүхбаатар жанжины хөшөөг нүүлгэн өөр газар байгуулъя гэсэн сонордуулгыг Ерөнхийлөгчид өргөн барихаа мэдэгдэж байлаа. Энэ "шуугиан"-иар зарим хүн байр сууриа илэрхийлж, сайтууд "Сүх жанжины талбайг Чингис хааны талбай болгох" санал асуулга явуулж сүр дуулиан болов. Нэлээн хэдэн сайт дээр гарсан санал асуулгын дүнг харлаа. Иргэд эл санал асуулгад маш идэвхтэй оролцсон байх юм.
Зарим нь уг санал асуулгын талаар өөрийн сэтгэгдлээ бичиж интернэтэд байршуулсан харагдана. Иргэдийн сэтгэгдэл цааш өрнөж, бүр зарим нь "чи би"-дээ тулжээ. Энэ санал асуулга хоёр намд толгойгоо угаалсан монголын ард түмний хувьд бүгдийг намтай холбож улс төрждөг хууч өвчин"-ийг нь сэдрээсэн бололтой юм.
Сүх жанжины хөшөө ялалтын талбайд байж болно
Гэвч зарим хүмүүс энэ талбайг хэрхэн яаж шинэчлэх талаар саналаа дэвшүүлсэн байх юм. Нэгэн зочин "Төв талбай дээр маш томоор Монгол Улсын далбааг мандуулъя. Монголчууд бид Сүхбаатараар биш, Монгол гэдэг нэрээрээ, улсынхаа сүлд далбаагаар бахархаж, нэг туган дор нэгддэг. Биднийг нэгтгэдэг зүйлийг л Улаанбаатарын төв цэгт байгуулъя. Сүхбаатарын хөшөөг МАХН-ын шинэ байрны өмнө байрлуулж болно. Жинхэнэ түүхээрээ бол Сүхбаатар биш, Бодоо, Данзан нар Үндэсний ардчилсан хөдөлгөөнийг байгуулсан юм шүү" хэмээсэн байна. Харин өөр нэг зочин "Сүхбаатарын хөшөөг нүүлгэсэн нь зөв өө. Гэхдээ хүмүүс талбайн нэрийг Чингис гэхээр дургүйлхэж мэдэх юм. Тэгвэл зүгээр л Төв талбай гэж нэрлээд Сүхийн хөшөөний оронд мөнгөн мод хэлбэрийн усан оргилуур байрлуулчихвал үнэхээр гоё болно" гэжээ. Саналаа хуваалцсан хүмүүсийн багагүй хэсэг нь "жанжин Сүхбаатар, Чингис хаан хоёрын хөшөө нэг дор байх нь утгагүй. Аль нэгийг нь нүүлгэх нь зөв" гэсэн байна.
Харин нэг хүн өөрийн харсан явдлаа жишээ татан дурджээ. Тэрээр "МАХН-ынхан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөчихөөд Чингисийн хөшөөний хажуугаар зүгээр л яваад өнгөрсөн. Нэгэнт л бид монголчууд юм чинь аль ч үеийн түүхээ үл тоомсорлож болохгүй. Чингис ч энэ Монголын төлөө зүтгэж явсан гээд дэлхийд мэддэг хүнээрээ бид омогших ёстой. Тэр хүн бол Эзэн Чингис хаан. Тиймээс Чингисийн талбай гэсэн нь дээр. Харин Сүхбаатарын хөшөөг Ялалтын талбай эсвэл жанжин гэдэг утгаар нь Хилийн цэрэг юм уу, Цэргийн их сургуулийн үүдэнд шилжүүлье" гэжээ. Өөр нэг зочин "Анх Чингисийн хөшөөг босгоход сонин санагдаж л байлаа. Сүхбаатарын хөшөөний сүр нь дарагдаад байгаа ч юм шиг бодогдсон. Чингисийн талбай гэж нэрлэвэл зүгээр л юм. Энэ бол Чингис гэж хэт туйлширч байгаа нөгөө олон нэрнүүдээс өөр гэж бодож байна. Илүү бодитой санагддаг. Чингисийн нэрийг биднээс булаах гэж оролдож байгаа гадны олон улсуудаас ч гэсэн хамгаалах нэгэн жинтэй арга болно гэж бодож байна. Харин тэр мөнгөн мод дэмий байх аа. Хархорин хотод байдаг шүү дээ. Харин Гоо марал, Бөртэ чоно хоёрын хөшөө байвал зүгээр юм. Ямартаа ч Сүхбаатарын хөшөөнөөс дутахааргүй ач холбогдолтой хөшөө босгох ёстой. Зүгээр нэг энгийн хөшөө байж таарахгүй" гэжээ.
Мөн нэг зочин "Дэлхийн түүхэн хүнийг талбайнхаа голд сүрлэг том Чингисийн хөшөө баривал сайн байна. Харин жанжиныхаа хөшөөг Тасганы овоон дээр байрлуулж болно" гэж саналаа бичжээ. Энэ мэт саналууд цааш үргэлжилжээ. Харин 20 мянган хүнийг хамарсан санал асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх нь Сүхбаатарын хөшөөг хэвээр үлдээе гэсэн байна. Гэхдээ энэ ямар нэгэн хэрүүл маргаан өрнүүлэх асуудал ерөөсөө биш. Сүх жанжины талбайгаа Чингисийн талбай болгоход болохгүй гэх юмгүй. Төв талбайнхаа нэрийг өөрчлөх нь олон улсад байдаг л зүйл. Харин дундуур нь улс төржилт явагдаад монголын ард түмнийг талцуулаад л байгаа хэрэг. Харин нэгэн залуугийн дэвшүүлсэн санал анхаарал татсан юм.
Тулгыг сонгох шалтгаан
Тэрээр Сүхбаатарын талбайг Чингисийн талбай гэж нэрлээд Сүх жанжины хөшөөний оронд ган тулга суурилуулж, дээр нь мөнхийн гал асаах санал дэвшүүлсэн байна. Учир нь тус талбай Нийслэлийн төв цэг. Тиймээс бид гал голомтоо хэмээн дээдлэх үүднээс энд тулганд гал бадраая гэжээ. Монгол морины туурай хүрсэн газар бүхэнд монголчуудын тулгын чулуу тулаастай үлдсэнийг гэрчлэх нэг баримт болдог. Нэг ёсондоо Монголчуудын гал голомт энэ газар шүү гэдгийг товойлгох учиртай. Монголчууд гал голомтоо тулга гэж үздэг заншилтай түмэн. Том тулга тулах нь эд өлгийн баяр ёслолын шинж чанарыг агуулж байдаг. Монголчуудын эрт дээр цагаас уламжилж ирсэн заншил ёсоор «Тэмээн сүрэг түм хүрвэл тэр айл мөнгөн буйл хийдэг, хонин сүрэг түм хүрвэл ган тулга тулдаг, даага унагалбал эр хүн эмээл засдаг, бяруу тугалбал эм хүн ууж өмсдөг байжээ. Тиймээс тухайн хүний болон гэр орны, хамгийн ойр дотны хүмүүсийн оршихуй, хувь заяаг тулгатай холбох ойлголт ч түгээмэл юм. Гал голомт бол монгол хүний хамгийн эрхэм нандин хүчин зүйлийн нэг.
Түүнд гэрэл дулаан, эрч хүч, сэтгэлийн тэнхээ, хийморь золбоо, амин сүнс цогцлон оршино. Өрх гэрийн голомтод асан бадарч буй гал нь тэнгэр өөд тэмүүлэхүйн, эрч хүч, илч дулаантай байхуйн бэлгэдэл байдаг гэнэ. Эртнээс монголчууд гал бол амьдрах оршихуйн заяаг тэтгэгч хэмээн дээдэлдэг байсан. Сайн сайхныг дэвжээж, муу муухайг үргээдэг ариун махбод болох галыг хүндэлж, аливааг галд ариусгах явдал түгээмэл байж. Энэ бүхнээс харахад монголчууд галыг үеийн үед эрхэмлэн ирсэн нь харагдана. Үүнээс үзэхэд ч Монголчууд төв талбайдаа тулга байрлуулан, мөнх гал бадраах нь улс орны хувьд ч асар их бэлгэдэл болно.
Өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ын Колорадо мужийн Дэнвер хотын "Улаанбаатар хотын парк"-т монгол туургатны билэг тэмдэг болсон "Тулга" хөшөөг цогцлоожээ. Хүний нутагт яваа нэг нь тулгаа, гал голомтоо эрхэмлэн явахад эх орондоо үлдсэн бид түүнийг байгуулж, бахархах эрх хамгийн түгээмэл л баймаар юм. Улаанбаатарын төв цэгт мөнхийн гал бадраастай байх нь олон зүйлийг илэрхийлэх нь лавтай.
Ж.Тагтаа