Хотын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан захирамж гаргасан. Үүний дагуу дүүрэг, хороо, харьяа байгууллагуудад захирамжийг хүргүүлж шугам сүлжээний их, урсгал засвар, замын засвар шинэчлэлийн ажлуудыг уялдуулан нэгдсэн графикийн дагуу ажиллуулж байгаа юм байна. Энэ сарын 20-ны байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 80,2 хувьтай байна гэсэн мэдээллийг ерөнхий менежер Ч.Бат засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцууллаа. Үүнээс төвлөрсөн дулаан хангамжийн засварын ажил 80.0 хувьтай байгаа аж.
Өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж эхэлсэн дулааны шугамын засварын ажлын хоёрдугаар ээлж болох их тойргийн 5Б, 6Б, В, 12Б магистралийн ажлуудыг зургадугаар сарын 6-наас энэ сарын 25-ны хооронд хийхээр төлөвлөсөн. Харин өнөөдрийн /өчигдрийн/ байдлаар найман хэсэгт төв магистраль шугамын засварын ажил дуусч, 73 гэмтлийг засварлан шугамуудыг ажиллагаанд залгажээ. Энэ онд нийт 2500 орчим хэрэглэгчтэй дулааны эрчим хүч борлуулах гэрээ хийхээс одоогийн байдлаар 250 гаруй хэрэглэгчтэй гэрээ хийх үлджээ. Цахилгаан хангамжийн тухайд засварын ажил графикийн дагуу 83,8 хувьтай явагдаж байгаа тухай УБЦТС ХК мэдээ ирүүлсэн байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэг чухал хэсэг болох хотын усан хангамж, ариутгах татуургын хүрээнд 236 ажил хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 200 ажил нь бүрэн дуусчээ. Батлагдсан хуваарийн дагуу бохир усны 148.0 км шугамын хаврын угаалгын ажлыг хийж дуусгасан. Харин намрын угаалгыг ирэх сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Нийтийн аж ахуй сайжруулах төсөл-2 ийн хүрээнд Баянхошууны хойд хэсэг болон Дарь-Эх, Дамбадаржаагийн гэр хорооллын усан хангамжийн системийн туршлага тохируулгын ажил хийгдэж буй юм байна.
Хотын ерөнхий менежерийн өгсөн мэдээллээр Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний завсарын ажлын гүйцэтгэл 85,8 хувь, халаалтын зуухнуудын тухайд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 100 орчим халаалтын зуухнуудын завсар 75,0 хувьтай гэж танилцууллаа. Нийслэлийн удирдах ажилтны өмнөх шуурхай хурал дээр дулааны цахилгааны станцууд долоо хоногийн нүүрсний нөөцтэй байсан жишиг энэ удаад ч хэвээрээ байгаа юм байна. Станцууд уг нь 21 хоногийн нөөцтэй байх ёстой байтал гаднаа ердөө долоо хоногийн нөөцтэй байгаа талаар засаг даргын зөвлөлийн хурал дээр мэдэгдлээ.
Т.Сэлэнгэ