gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Огторгуйн нууцууд

Дэлхийд
2010-07-22
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-07-22
НАСА-гийн мэргэжилтнүүд хэт ягаан туяаны "WISE" дуран авайны зургаан сарын туршид хийсэн ажлыг сонирхуулжээ. Өргөн өнцөгт огторгуйн дуран ердөө зургаахан сарын дотор сансрын уудмаас өдий хүртэл илрээгүй, үл үзэгдэгч одод, солир, огторгуйн тоосон үүл, тэнгэрийн заадас, жижиг гариг мэтийн хэдэн мянган объектыг илрүүлсэн тухай Их Британийн “Dailly Telegraph” мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Тэнгэрийг бүхэлд нь хэт ягаан туяаны гэрлээр тольдсон дуран авай 25 мянга гаруй жижиг гариг илрүүлжээ. Эдгээр жижиг гаригуудын 100 нь дэлхийтэй ойр буюу 48 сая км-ийн зайд оршиж байгаа юм байна. Хамгийн ойр гэж тооцогдож болох гаригууд нь л гэхэд ийм алсын зайд байгаа тул манай гаригт ямар ч аюул учруулахгүй аж. Дэлхийтэй ойр томоохон гаригуудыг илрүүлснээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тооцоолох тустайг НАСА-ийн одон орончид онцолсон байна.

Дуран авай 15 шинэ сүүлт од болон хэдэн зуун хүрэн одойнууд илрүүлж чаджээ. Жижигхэн объектуудаас гадна бусад тэнгэрийн заадас үүссэн гэх газраас 10 тэрбум жилийн зайд байх томоохон тэнгэрийн заадсыг ч илрүүлсэн байна. "WISE" тэнгэрийг нэвт дурандан буулгах нэгдүгээр үеийн ажлаа өнгөрсөн долоо хоногт эцэслэж, дараагийн ажилдаа орсон аж. Энэхүү ажлын дүнгээс харахад энэ оны сүүл гэхэд дуран авай төрөл бүрийн хэдэн сая огторгуйн объект илрүүлэх төлөвтэй байгаа агаад шинээр  илэрсэн  биетүүдийн зураг, бичлэгийг үндэслэн од, гариг, эрхэс хэрхэн үүсч бүрэлдсэнийг тодруулахад дөхөм болно гэж эрдэмтэд найдаж байгаа юм байна.

Огторгуйн дуран авай "WISE"-ийг хөөргөх ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд төлөвлөгдсөн байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас нислэгийн хугацаа гурав хоногоор хойшлогдож байв. Дуран авайн үндсэн даалгавар манай гаригт аюул учруулж болзошгүй объектүүдийг ажиглах. Өнгөрсөн жил арваннэгдүгээр сарын дунд үед дэлхийн дэргэдүүр, сарнаас 27 дахин ойр томоохон солир нисэн өнгөрсөн. Энэ нь дэлхийтэй мөргөлдөх аюулыг дагуулаагүй ч дэлхийтэй хамгийн ойр ирэх агшнаас ердөө 15 цагийн өмнө хүн төрөлхтөн уг объектын талаар мэдсэн.

Энэ нь огторгуйд юу болж буйг эрт урьдчилан мэдэх төхөөрөмж нэн шаардлагатай байгааг сануулсан явдал болсон юм. Дэлхийд аюул учруулж болохуйц солируудыг эрдэмтэд эртнээс судалсаар буй агаад тэдгээрийн нэг нь аюултай хэвээр байгаа. Энэхүү солир нь Афопис 99942 гэх нэрийг авсан бөгөөд 2029 онд дэлхийтэй ойртож ирэх юм байна. Уг солир ердөө 300 метрийн тойрогтой өчүүхэн жижиг тул бодит аюул багатай гэж тодорхойлогдсон ажээ. Афопис нь нарыг тойрон эргэдэг огторгуйн биет агаад нарны аймаг үүсэн бүрэлдсэн үеэс хойш хадгалагдан иржээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан