Монгол Улсын Гаалийн ерөнхий газар жил бүрийн эхэнд Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөлгөөн зохион байгуулж, хийсэн ажлаа нэгтгэн дүгнэж, шинэ оныхоо зорилтыг дэвшүүлж хийх ажлаа төлөвлөн ярилцдаг. Пүрэв гаригаас эхэлсэн тус газрын удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр өндөрлөлөө.
Гаальчдын хувьд өнгөрсөн он ганзага дүүрэн жил байсан хэмээн тодотгож болно. Учир нь улсад төвлөрүүлэх төсвийн орлогын төлөвлөгөөг 170 тэрбум төгрөгөөр давуулжээ. Мөн үйл ажиллагааны түвшин 26 хувиар өссөн гэх мэдээллийг хүргэж байсан. Гаалийн газрын хэмжээнд 18 газар хороо байдаг аж. Удирдах ажилтны зөвлөлгөөний үеэр эдгээр газрынхаа ажлыг дүгнэсэн байна. Ингэхэд гаалийн арван газар хороо хангалттай гэсэн үнэлгээ авчээ.
Гаальчид зөвлөлгөөнийхөө үеэр 2010 оны үйл ажиллагааг дүгнэхийн сацуу газар хороодын дарга, салбарын дарга нарын үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар ярилцаж, зөвлөгөө өгчээ. 2010 онд гаалийн байгууллага худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдаанд оролцогчдын цаг, зардлыг хэмнэх өндөр ач холбогдол бүхий гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааг автоматжуулж, төвлөрсөн мэдээллийн нэгдсэн системийг бүрэн нэвтрүүлжээ. Мөн гаалийн төсвийн орлогын төлөвлөгөөг 170 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, Дэлхийн гаалийн байгууллагын Санхүүгийн хорооны гишүүнээр, Ази номхон далайн бүсийн гаалийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнд орсон амжилтаар өнгөрөгч оноо үджээ.
Мөн гаалийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, хяналт шалгалт хийх зохистой орчныг бүрдүүлэх үүднээс барааг задлалгүй шалгах GPS системийг ашиглаж эхэлжээ. Гаалийн байгууллагын онцолж буй ажил болох гаалийн хяналтад эрсдэлийн удирдлагыг тууштай нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг олон бүтээлч ажлаар өнгөрөгч 2010 оноо үджээ. Харин 2011 оныг Гаалийн үйлчилгээг Олон улсын жишигт хүргэх жил болгон зарлаж, зорилтоо баталж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөөд байна. Гаалийн хяналтад эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй юм. Олон улсын гаалийн байгууллагад энэ нь хэрэгжиж эхлээд байгаа учир Монголын гааль ч ийм түвшинд шилжиж ажиллах хэрэгтэй аж.
Энэ жилийн гол зорилгоо болгож байгаа гаалийн хяналтад эрсдэл тооцох аргыг нэвтрүүлэх нь цаг хугацаа хүч хөдөлмөр ихээхэн хэмнэж, хяналтыг 50 хүртэл хувийн чөлөөт байдалд хүргэх боломжтой аж. Мөн гадаад худалдаанд оролцож буй аж ахуйн нэгжүүд гаалийн зуучлагчдаар дамжуулан нэвтрэх боломжтой болж байгаа юм. Гаалийн зуучлагч гэдэг нь олон улсын хэмжээнд байдаг, манай хувьд ч бас шинэ ойлголт биш аж. Тухайлбал 1996 оноос гаалийн зуучлалын үйлчилгээ эхэлсэн хэдий ч олон улсын стандартын түвшинд хүрээгүй байна. Иймээс гаалийн зуучлагчдыг сургаж дадлагжуулахад ихээхэн анхаарч байгаа аж. Зуучлагчийн менежментийг хөгжүүлэх зорилгоор ийнхүү бодит ажил болгон хэрэгжүүлэх зорилт тавиад байгаа аж.
Гаалийн зуучлагч нь импортлогч, экспортлогчийг төлөөлөн гаалийн байгууллагатай харьцдаг хувийн хэвшлийн байгууллага юм. Учир нь иргэд гааль дээр ирээд хэнд яаж хандахаа мэдэхгүй, будилдаг. Энэ үед нь гаалийн зуучлалаар дамжуулан саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Гаалийн зуучлагчийг 45 хоногоос гурван сарын хугацаанд бэлтгэн суралцуулж ажлын дадлага олгож гааль дээр гаргадаг байна.
Энэ онд нэвтрүүлэхээр зорьж байгаа эрсдэл тооцох арга нь гаалийн хяналтын ажиллагааны нэг хэлбэр бөгөөд энэ нь Китогийн тунхагаар батлагдсан юм байна.
Х.Соёл-Эрдэнэ