Өнөөдөр битүүний өдөр. Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны тэргүүн ерөнхийлөгч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрайтай ярилцлаа.
-Та цаг тооныхоо бичгээ гаргасан байна. Цагаан сарынхаа өнгө төрхийг хэрхэн тодорхойлж байна вэ. Төгс буянт зурхайд шинийн нэгнийг хоёр өдөр хийнэ гэсэн байх юм. Жил болгон ингэж хийдэг юм уу?
-Чингис хааны Монгол шар зурхайд ийм будлиан ер байдаггүй юм. Цагаан сарын шинийн нэгэн нийтийн тооллоор 2011 оны хоёрдугаар сарын 3-нд Монгол тооллоор найман цагаан мэнгэтэй их цагаан барс тохиосон хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, галын эзэн ханхүүгийн өдөр хэмээдэг гурван хөх мэнгэт, шарагчин үхэр өдөр, их Монголын Бадрангуй цагаан тэнгэрийн гарагт (дөрөв дэх өдөр) 22 дугаартай өглөгт охин одны доор нөхцөл учралтай, цогт урвалтай өдөр болно.
Төгс буянт төвд зурхайг баримтлагчид энэ өдрийн үр шим, их буяныг бүх Монголчууд хүртчих вий гэсэн шиг жилийн жилд ийм тооллоор санаатай будлиантуулсаар ирснээ давтаж байна. Энэ жилийн цагаан сарын шинийн нэгний шарагчин үхэр өдөр ойрын жишээг татаж хэлэх юм бол 1984 оны наймдугаар сарын 23-ны түүхэн үйл явдалтай өнгө шинжээрээ их адилхан байна. Энэ өдөр Ж.Батмөнх дарга Ю.Цэдэнбал даргаас ор суудлыг нь авч Монголын төрийг удирдаж эхэлсэн түүхэн өдөр. Тэр талаас нь бодвол ардчилсан нийгэмд их өгөөжтэй байх өдөр л дөө.
-Цагаан сар хэдийгээр нэг өдөр болж байгаа ч бас л маргааны шинжтэй яриа хөөрөө байна. Цагаан сарын түүхэн ач холбогдол юундаа байдаг юм бэ?
-Монголын цагаан сар бол хэдэн зуу, хэдэн мянган жилийн түүхтэй. Монголын ард түмний дэлхийд дархлагдсан оюуны бүтээл. Цагаан сар бол харыг цагаан болгож, хатууг зөөлөн болгож, найман настай балчраас наян настай өтгөс хүртэл цэнгэлийн манлайг эдэлдэг төр гэрийн дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Цагаан сар цаг жамын баяр болохоос биш цагаан идээний баяр биш. Арвидал, хомсдолын хувиралтай сарны үйлчлэлийн эхлэл цэгийг сайтар тооцож, нийт ард түмний оюун сэтгэлгээний эрчим хүчийг нэгтгэж чадах байгаль дэлхий сэргэж, хамаг амьтан хөдөлгөөнд ордог хавар цагийн алтан огтлолыг танин барьж цагаан сарын шинийн нэгнээ болгосон байдаг.
Ингэж нарийвчлан бодвол бидний өвөг дээдэс хүн байгалийн хүйн холбоог нэвтэрхий ухаж, хүн төрөлхтнийг оюун ухаанаар гийгүүлж явжээ. Тэнгэр шүтээнт их Монголчууд нар, сар, од гараг оршихуйн хөдөлгөөнийг амьдрал ахуйдаа хэрэглэж бусад улс үндэстнээс дээгүүр зиндаанд сэтгэж байсныг цагаан сар гэдэг энэ үг л нотлож байна. Олон мянган жил хаяа зэргэлдээ амьдарсан хятадууд л гэхэд 2000 мянган жилийн түүхтэй хамгийн том баяраа еэвэн сар гэж идэх уух юмаараа л нэрлэдэг биз дээ.
-Таны жил бүрийн шороон үхрийн зурлага улс орон, байгаль дэлхий хүний хувь заяаг маш оновчтой хэлсэн байдаг. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал, 2007 оны зургадугаар сарын 14-ний МИ-8-ийн эмгэнэлт осол, 2009 оны долдугаар сарын 17-ны Говь-Алтай аймгийн Цээл суманд болсон үер зэргийг бүтэн жилийн өмнө урьдчилан хэлснийг таны цаг тооны бичгээс харж байсан. Та энэ бүхнийг хэрхэн тооцон гаргадаг вэ?
-Надад мэргэ төлөг, зөн билиг, үзмэрч, иш үзүүлэгчийн авъяас заяасангүй. Миний аав надад сургахдаа аливаа эрдмийг төгс эзэмшье гэвэл хамгийн хэцүүг нь хийж яваарай гэсэн юм. 1990 оны ардчилсан хөдөлгөөний үед би жирийн нэг номын мөр хөөсөн хүн тэр үеийн нийгмийн бүтээгдэхүүн л байлаа. Цаг төр өөрчлөгдөж, чөлөөт сэтгэлгээний үе эхлэх нь, бурхан шашин дэлгэрэх нь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болох нь гэсэн нийтийн уур амьсгал дунд өөрийгөө таних, өвөг дээдэс, аав ээжээсээ уламжилж авсан өв их соёлыг дэлгэрүүлэх ажлыг цогц сургалт, цэгц туршлага байхгүйгээр их л зоригтой эхэлж байлаа. Аавынхаа бичиж, зурж, тэмдэглэсэн тэр үеийн малчны хуанли, түмэн оны цаг улирлын тооны бичиг, алтан толь, хаш хайрцаг зэрэг зурхайн ном судар, гар бичмэл, түүхэн шастируудыг хуучин Монгол үсэг заалгаагүй мөртөө өөрийн хичээл зүтгэлээр уйгагүй оролдон сурч улмаар зарим зүйлд шүүмжлэлтэй үзэл санаа илэрхийлж явсаар хорь гаруй жил болжээ.
-Болох үйл явдлыг жилийн өмнө хэлчихээд байхад худал үнэн гэсэн маргаан тасардаггүй шүү дээ?
-1993 оноос хойш цаг тооны бичиг зохиож, цагаан сарын будлиантай асуудлуудыг сонин хэвлэл, радио, телевиз бүхий л мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан ард түмэнтэйгээ санаа бодлоо хуваалцаж буруу зөвөө ойлголцох гэж бүхий л арга чаргыг хэрэглэж ирэв. 2003 оны арваннэгдүгээр сарын 7-нд сар мичдийн тохиолго болохгүй, сар хиртэхгүй, 15-ны сар гарахгүй бол би дахин маргаан хийхгүй гэж хэвлэлийн хурал хийж Ерөнхийлөгч Н.Багабандид асуудал дэвшүүлсэн Монголчуудын мөрдөх үндэсний нэгдсэн цаг тооллыг боловсруулан хүргүүлж байлаа. Өнөөдрийг хүртэл би цаг тооны бичгээ таслалг үй авч явж байна. Энэ хугацаанд Чингис хааны төрийн тооллыг эрэн сурвалжилж, шар зурхайн ухааны эрт, одоогийн түүхийг судалж, гадаад дотоод эрдэмтэн мэргэдийн баримт судалгаа архелоги, архивын хөдөлшгүй олдворуудаар нотлон Чингис хааны монгол шар зурхайн цаг улирлын тооны бичгийг орчин үеийн XXI зууны хүмүүсийн хэрэгцээг хангасан эрдэм шинжилгээний шилдэг бүтээл болтол нь сайжруулан нийтийн хүртээл болгосоор ирсэн.
-Шар зурхайг хятадын зурхай гэх хүмүүс байдаг. 1990 оноос хойш Чингисийн тоолол гэсэн нэрээр та цаг улирлын тооны бичиг хийсээр ирснийг бүгд мэднэ. Гэтэл одоо Чингисийн тоолол гэдэг нэрээр цаг тооны бичиг гаргаж байгаа хүмүүс нэлээд байна. Энэ хүмүүсийн хийж байгаа таныхтай адил уу?
-Чингис хааны Монгол шар зурхай гэж би анх удаа дуугарсан, оюуны өмчийн газраас гэрчилгээгээ авчихсан, энэ нэрийг надаас миний үр хүүхдүүдээс бусад хүн эзэмшиж хэрэглэх эрхгүй. Зарим нь бүр хуулаад, хулгайлаад Чингис хааны Монгол шар зурхай гэж нэрийг нь хэрэглээд явж байхад хууль эрх зүйн хүрээнд хатуу анхааруулж байсны хүчинд зарим хүмүүс өөрөөр нэрлэж байсан удаатай. Бүх л бүтэн нэрээр нь битгий хэл ганц үсгийг хүртэл булаацалдаж байдаг цаг үе шүү дээ. Би бүхэл бүтэн амьдралаа зориулж , нэр төрөөрөө баталгаажуулж авсан оюуны өмчдөө хир халдаахгүй. Шар зурхай бол хүй нэгдлийн үе, хүннү гүрний үеэс эхлээд Монгол хүн зохион бүтээж, баяжуулан уламжилж үр хойчдоо гэрээслэн үлдээсэн их Монголын төрийн зурхай яах аргагүй мөн. Шарсан мах андахгүй шар зурхайч гэж Монгол хүнийг л хэлсэн байгаа биз дээ. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа Монгол хүн Мангас гаралтай махан идэштэй гэж тодорхойлсон байдаг нь ч дээрх санааг илэрхийлж байна.
-Оюуны өмчийн маргаан байдаггүй юм уу?
-Шар зурхай бол шинжлэх ухааны зурхай 1990 оноос хойш уулзаж учирсан хүмүүсийнхээ төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гарагийг баримтлан нийтийн тооллын жил, сар өдрийг билгийн улирлын жил сар өдөр болгон тооцож үзэхгүй бол сарны тооллыг зөв онож хүний хувь заяаны зурлагыг оновчтой хийх боломжгүй юм байна гэдгийг сайтар мэдэж шинэ Монголын шар зурхайн өвөрмөц арга аргачлалыг бүтээн хэрэглэж байна. Хөх хулгана өдөр олдсон хүний үр өнгө нь хувирч төрөх долоо дахь давтамжийн цагаан хулгана өдрийн хооронд эхийн эд эстэй зохицох гэж амь зүйн долоон шалгуур туулан бүтэц тэгшрэх найман суудал буюу амин суу дээр арайхийн төлөвшин тогтож далан хоёр мянган судлаар амилан есөн зүйлийн өнгө тунамал тогтолцоон дээр хүмүүн төрлийг олдог гэдгийг би анх удаа олж тогтоогоод шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан.
Манайхны нэг эвгүй зан хүний санааг мартагнуулж байж өөрийн болгож аваад өөрийгөө мундаг хүн болгож бусдад харуулах гэдэг ийм явцгүй байдал нилээн нийтлэг шинжтэй болж байна. Манай дэлхий таван тивтэй бол, хүн таван махбодын харьцаанд тэнцвэртэй оршдог. Дэлхий маань зургаан далайтай байдаг бол бид ч бас зургааг эрхэмлэж, зургаагаар, зурхайгаар сав шимийг тодорхойлдог. Бидний бие 354 үетэй байдаг бол билгийн тооллын хэвийн жилүүд 354 хоногтой байдаг. Илүү сард төрсөн хүн тэр сарынхаа өнгө шинжийг хадгалж 384 үеийг туулдаг гэх мэтчилэн 20-иод жилийн өмнөөс хүн байгалийн ижил шинжийг тодорхойлж байсан миний тодорхойлолтууд зарим нэг хүний өөрийгөө илэрхийлэх хэрэглэгдэхүүн болоод явж байна.
-Төгс буянтын бүх зурхайчид энэ жилийг илжиг хэмээх төмөр туулай жил гэсэн байхад та энэ жилийг эли-жиг гэж нэрлэсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Ардчиллын 20 жилд түүх, соёлоо сэргээж үндэсний дархлаагаа бэхжүүлэх, өв уламжлалаа зөв үнэлэн хөгжүүлэх их үйлсийн төлөө хүн бүр хүчин зүтгэж байгаа нь сайн хэрэг. Манайхан аливаад хэт туйлширдаг зантай. Сүүлийн үед юм мэддэг, мэддэггүй хүмүүс үгээр их ноцолдох түүх мэддэг хүн болж баримт нотолгоог гуйвуулах аягүй бол хаврыг намар гэх, харыг цагаан гэх ийм хандлага газар авч байна. Түүний нэг жишээ нь энэ жил илжиг юм уу, эли-жиг юм уу гэдэг асуудал. Ихэнх зурхайчид нь төвд боловсролтой Монгол соёл ухаанд сэтгэлгүй хүмүүс аль дээр үеэс хэрцгий боол мэтээр тэмдэглэгдэж байсан Монголын ард түмний түүхэн бахархлыг үгүйсгэж байгаа нэг хэлбэр нь энэ. Морьтон Монголчууд хятад, төвдийн илжигийг хэзээ ч өөрийнхөө ном сударт шүтээн болгож залахгүй. Үг үсгийн галиг хэлбэрээр нь уншвал яах аргагүй эли-жиг мөн.
Эртний агуулгаар нь бодвол ил хаадын зурхайн билэгдэл, энэ жилийн өнгө төрхөөр нь харвал эл хуль, эл дол, элий байдалтай байх нь гэдгийг энэ жилийн цаг улирлын тооны бичгийн шороон үхрийн шинжээр тодорхойлсон байгаа. Одоо удахгүй нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКО-д Монгол үндэсний наадам, цагаан сарыг Монголын ард түмний оюуны бүтээл гэж бүртгүүлэх гэж байгаа энэ үед олон мянган жилийн түүхтэй монгол шар зурхайн нэр хүндийг унагаж 300-400 жилийн түүхтэй төвд угшилтай төгс буянт зурхайн тооллоор цагаан сарыг бүртгүүлэх гэсэн зорилготой юм шиг байна. Хэрэв ингэвэл дэлхийн шившиг л болно шүү дээ. Би хэзээ ямагт үнэнийг үнэнээр нь хэлсээр ирсэн.
Х.Монголхатан