gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сорьц гэж юу вэ?

Боловсрол
2011-01-12
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2011-01-12
Сорьц гэж юу вэ?
Металлыг физик, химийн болон бусад шинж чанараар нь өнгөт, газрын, ховор, хар, үнэт гэх зэргээр ангилдаг. Өнгөт металлын бүлэгт нь алт, мөнгө, палладий, иридий, родий, рутений, осмий зэрэг металл багтдаг байна. Тэдгээрийн агуулгыг нь "сорьц" гэдэг хэмжигдэхүүнээр тодорхойлдог.

Сорьц гэдэг нь аливаа металл хайлшин дахь үнэт металлын агуулга. Өөрөөр хэлбэл аливаа металл хайлш биетийг 1000 тэнцүү хэсэгт хуваахад хэдэн хэсгийг нь үнэт металл эзэлж байгааг "сорьц" гэнэ.

3,0 грамм жинтэй алтан бөгжийг 1000 нэгж гэж үзвэл түүний 585 нэгж нь алт байдаг аж. Тэр бөгжийг 585 сорьцтой алтан бөгж гэж ойлгоно гэсэн үг. Монгол улсад алтан эдлэл 333, 375, 585, 750, 916, 960, сорьцтой байдаг. Харин мөнгөн эдлэлийг 875, 925 гэсэн сорьцтойгоор үйлдвэрлэдэг.

Цагаан алт: Энэ нь шар алтны нэг төрлийн хайлш. 750 сорьцтой алтны хайлш бэлтгэхийн тулд 75 хувийн алт, үлдсэн 25 хувьд нь никель, эсвэл палладий гэсэн хоёр металлын аль нэгийг дангаар нь холиход алтны шар өнгө хувирч цагаан болдог. Үүнийг олон улсын худалдааны практикт "цагаан алт" гэж нэрлэдэг.

Үнэт чулуу:
Өнгөгүй, тунгалаг доржпалам /алмаз/, улаан өнгөтэй бадмаараг /рубин/, цэнхэр өнгөтзй индранил /сафир/, ногоон өнгөтэй маргад /изумруд/ гэсэн дөрвөн төрлийн чулууг "үнэт чулуу" гэдэг.

Бриллиант:
Энэ нь чулуунд талст гарган зассан засалтын нэршил. Доржпалам чулууг 57-58 ширхэг талст гарган зассан дугуй хэлбэрийн одлог засалтыг "бриллиант" гэдэг.

Карат: Энэ нь үнэт металлын сорьцыг илэрхийлдэг бөгөөд "К" үсгэзр тэмдэглэдэг. Хэрвээ 14К гэсэн тэмдэглэгээ байвал 585 сорьцтой алт гэсэн үг. Carat: гэж бичсэн байвал үнэт чулууны жин гэж ойлгоорой. Үүнийг "ct" гэж тэмдэглэнэ. 1 ct нь 0,2 грамм буюу 200 мг-тай тэнцдэг.

Эрдэнийн чулуу:
Гарал үүслийнх нь хувьд байгалийн, таримал /синтетик/, дууриамал /ibitations/, харин хэрэглээ, үнэлгээний талаас нь үнэт, хагас, гоёл чимэглэлийн, өнгөлгөөний гэж ангилдаг.

Байгалийн чулуу:
Байгаль дээр үүсч бий болсон чулууг хэлнэ.

Таримал чулуу /синтетик/: Лабораторийн нөхцөлд химийн бодисыг талстжуулан ургуулж гаргаж авсан чулуу. Таримал чулууг ихэвчлэн үндсэн түүхий эдээс нь ургуулдаг. Жишээ нь хөнгөн цагааны ислээс тогтсон корунд гэдэг эрдсийн улаан өнгөтэйг нь бадмаараг /рубин/, хөх цэнхэр өнгөтэйг нь индранил /сафир/ гэж нэрлэдэг. Хөнгөн цагааны ислийг талстжуулахдаа хромын ион нэмэхэд улаан, магни, төмрийн ион нэмэхэд цэнхэр өнгөтэй болдог. Ингэж гаргаж авсан чулуу нь өнгө, хатуулаг, дотоод бүтэц, хувийн жингээрээ ижил байдаг учир таримал болон байгалийн чулууг ялгаж танихад нэлээд бэрхшээлтэй.

Дуураймал чулуу /imitations/:
Байгалийн болон хиймэл материал ашиглан хийсэн чулууг хэлнэ. Тухайлбал оюу чулууг хөх, цэнхэр өнгийн тосон будаг, нефть, ердийн хэрэглээний полиэтилен /гялгар уут/-тэй холиод тодорхой температурт даралтаар шахаж, хатууруулан гаргаж авдаг. Энэ полиэтилен нь барьцалдуулагч, нефть нь хар судал болж өгдөг. Мөн тунгалаг шил буюу бусад материалыг өнгийн цавуугаар наах, түүнчлэн байгалийн чулууг будах гэх мэт олон аргаар чулууг хийдэг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан