Төмөр замын вант улсад маапаантай асуудал нэлээдгүй гардаг бололтой. Төмөр замын газрын дарга Т.Батболд гэгч хууль бус үйлдэл гаргаж тээврийн үйлчилгээ эрхэлдэг 129 компанийн мөнгийг "хамжээ". Түүнтэй холбоотой нэгэн баримт сөхье.
Хуучнаар Төмөр замын хэрэг эрхлэх газар, одоогоор Төмөр замын газрын дарга 2008 оны долдугаар сарын 10-ны өдөр 66 тоот тушаал гаргасан байдаг. Уг тушаалд төмөр замын тээврийн зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох түр журмыг тусгаж өгчээ. Нэг үгээр хэлбэл төмөр замын тээвэр зуучлалын эрхийг авахын тулд A, В, С, D гэсэн ангиллаар гэрчилгээ авах шаардлагатай байдаг аж. Тусгай зөвшөөрөл бүр өөр өөр үнэ ханштай. 2-5 саяын хооронд хэлбэлздэг.
2008 оны арванхоёрдугаар сарын 24-ний Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллаж үйл ажиллагааныхаа орлогоос санхүүжиж байсан Засгийн газрын агентлагуудыг Эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу улсын төсвөөс санхүүжүүлэх зaрчимд шилжүүлэн, орлогыг улсын төсөвт бүрэн төвлөрүүлж ажиллуулах, зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүдэд даалгасан шийдвэр гарчээ.
Товчхон хэлэхэд, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний мөнгийг Төмөр замын газар хураах ёсгүй гэсэн шийдвэр юм. Энэ үеэр хуулийн цоорхойг овжин ашигласан газрын дарга тээвэр зуучлалын компаниас нийтдээ 200 сая төгрөг завшсан байна.
Өөрсдийн татварын мөнгөөр хөрөнгөө бүрдүүлсэн Монголын Үндэсний тээвэр зуучлагчдын холбооны удирдлагууд Төмөр замын газрын даргын эл үйлдлийг илчилсэн гэхэд болно. Хууль бус аргаар их хэмжээний мөнгө хураасан тус газрын даргын гаргасан 66 тоот тушаал нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлгүй байжээ. Үүний дагуу холбогдох яамнаас Төмөр замын газарт 2009 оны арванхоёрдугаар сарын 14-нд албан бичиг хүргүүлсэн ажээ.
Эл бичигт зарим обьект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлтийн төлбөр хяналтын зардал тогтоох эрх Төмөр замын даргад хуулиар олгогдоогүй бөгөөд гаргасан тушаал нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 14.1,14.1.4 дэх хэсгийн "Улсын төсвийн байгууллага, албан тушаалтанд хуульд зааснаас бусад тохиолдолд төлбөр хураамж авахыг хориглох"-оор заасныг зөрчсөн болохыг баталсан байна. Ингээд ажлын таван өдрийн дотор гаргасан тушаалаа хүчингүй болгож, хариу ирүүлэхийг шаардсан аж.
Холбогдох байгууллагуудаас нь ийм шаардлага гарчихаад байхад Т.Батболд дарга мөнгөө хураасан хэвээр байжээ. Үүнийг эсэргүүцсэн Монголын Үндэсний тээвэр зуучлагчдын холбооны удирдлагууд түүнийг шүүхэд өгчээ. Эл холбооны гишүүн байгууллагууд шат шатны шүүхээс заргаа авсан боловч хохирлын мөнгөө авч чадаагүй өдийг хүрчээ.
Төмөр замын даргын гаргасан 66 дугаар тогтоол хүчингүй болж, шүүхээс түүний буруутайг нь тогтоочихоод байхад хууль бус үйлдлээ зогсоохгүй шийр заасан эр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл тусгай зөвшөөрлийнхөө мөнгийг хураасаар байсан ажээ. Харин он солигдохын өмнө тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудаас мөнгө хүүлэхээ зогсоосон аж.
Мөнгө нэхэмжилсэн компаниудыг дарамталж эхэлжээ
Төмөр замын газрын дарга Т.Батболд нь Монголын Үндэсний тээвэр зуучлагчдын холбооны гишүүн байгууллагуудаас 200 мянгаас таван сая төгрөгийн хураамж авсан нь шүүхээр батлагдсан аж.
Газрын дарга “Туушин", "Ашли транс", "Эс Би Эл", "Би Эл Си", "Монгол экспресс", "Ландэкс", "Материал импэкс", "Прогоресс", "Азийн зам", "Илинкс","Даянжин", "Аноджин", "Олон улсын төмөр замын зуучлалын төв", "Мон ложистик", “Ти Зэт Жи", "Монгол транс", "Ланд бридж", "Юу Ти Эл" компаниудаас мөнгө хурааж авсан нь баримтаар нотлогдсон байна.
Шүүх хурлын үеэр "Глобал ложистик", "Монгол транс" компаниуд нэхэмжлэлээсээ татгалзжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Төмөр замын газрын дарга эдгээр компанид шахалт үзүүлсэн гэнэ. Мөнгө нэхсэн компаниудыг "стандартын шаардлага биелүүлж ажиллахгүй байна" гэсэн нэрээр дарамталж "Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалз" гэж сүрдүүлсэн баримт чих дэлсэв. Эдгээр компаниас гадна 100 гаруй тээврийн үйлчилгээ эрхэлдэг газрууд хохирчээ.
А Зэрэглэл авахад "арын хаалга" хэрэгтэй гэнэ
Төмөр замын газраас олгодог А зөвшөөрлийг мөнгөтэй компаниуд үнэ цохин авдаг аж. Зөвшөөрөл авахын тулд дор хаяж таван сая төгрөг шаардлагатай. А зэрэглэлд бүх төрлийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд багтдаг байна.
Зэрэглэлийн болзол хангаагүй компанийн эрхийг түдгэлзүүлэх журамтай. Гэсэн ч хуулийг гууль болгосон эрхэм төрийн албан хаагч гадаадын таван компанид стандарт зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон аж.
Үүнд "Ийствинд", "Инст анттранс","Локтранс","Монр етранс", "Би Жи Эй трансс", "РТСТ" компани Монголын нутаг дэвсгэрт транзит тээвэр эрхлэх зөвшөөрөлтэй. Эдгээр компаниуд төмөр замын даргын буянаар Монголын нутгаар дамжин өнгөрөх хувьтай болжээ.
Сүүлийн үед транзит тээвэр хөгжиж Монголын талд үр өгөөжөө өглөө хэмээн хий хоосон ярьсан төрийн түшээд олширсон. Үнэндээ транзит тээврийн ашиг манай улсад ямар ч ашиг өгөөгүйг баттай эх сурвалжууд хэлсэн юм. Нэг үгээр тайлбарлавал ямар ч үр өгөөжгүй мөнгө Монголын нутгаар дайран өнгөрдөг байна. Транзит тээвэр эрхэлдэг гадны компаниуд улсын төсөвт нэг ч төгрөгийн татвар төлөөгүй байгаа ажээ.
Хуулийг дээдэлж, иргэдийн төлөө ажиллах ёстой байгууллагын албан хаагч татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж дуусах нь.
Өнөөдөр төрийн байгууллагад очоод ямар нэгэн гэрчилгээ авахад таван сая төгрөг төлүүлдэг газар ховор. Харин энэ төлбөрийг төмөр замын вант улсад л төлдөг бололтой. Гэхдээ хачирхалтай нь Төмөр замын газар эдгээр мөнгөө хэнд, юунд, хаана ямар байдлаар зарцуулснаа тайлагнаж байгаагүй аж. Тэр ч байтугай байгууллагын данс тооцооны хуудас ч байдаггүй гэнэ.
Хараа хяналтгүй орчинд хүний санаанд оромгүй байдлаар мөнгө завшсан энэ байгууллагад мэргэжлийн байгууллагууд анхаарлаа хандуулах цаг нь иржээ.
А.Лхагважав http://www.niigmiintoli.mn/