gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авмаар байна

Эдийн засаг
2011-01-11
0
Twitter logo

Ингэж ярих хүмүүс сүүлийн үед олширлоо. УИХ-ын өнгөрсөн жилийн долдугаар сард батлагдсан 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордод Засгийн газрын нэрийн өмнөөс олборлолт явуулах "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй өгч, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн ханшаар нь худалдах, 29 хүртэлх хувийг нь гадаадын хөрөнгийн зах зээл дээр борлуулахаар шийдвэрлэсэн.

Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийг 15 тэрбум ширхэг хувьцаатай байгуулав. Өнгөрсөн долоо хоногт "Тавантолгой орд, Тавантолгой төсөл" танилцуулга уулзалт зохион байгуулж, Засгийн газар хэрэгжүүлж буй ажлаа дэлгэрэнгүй мэдээлсэн. Засгийн газрын гишүүд, хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагуудын мэдэгдсэнээр ирэх жилийн эхний улиралд "Эрдэнэс Тавантолгой"-н 15 тэрбум ширхэг хувьцааг иргэддээ тарааж, борлуулах юм.

Манай улс гурван сая орчим хүн амтай гээд энгийн тооцоолол хийж үзэхэд нэг хүнд дор хаяж 500 ширхэг хувьцаа оногдох болж байгаа юм. Иргэд үүнийг аль хэдийн тооцоолоод хувьцааны нэрлэсэн ханш хэдэн төгрөгөөр гарах бол гэж хүлээж суугаа. Зах зээлийн нийгэмд шилжсэн монголчууд өөрийн гэсэн өмчтэй, банкинд хадгаламжтай болсон. Ний нуугүй хэлэхэд, амьдрал нь тогтчихсон, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэсэн хүмүүс "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг худалдаж авмаар байна" гэж ярих болсон хэрэг.

Гэвч иргэдэд үнэгүй авах 500 ширхэг дээрээ үнийг төлж хувьцаа авах эрх нээлттэй байна уу, үгүй юу гэдэг сонирхол татаж байгаа юм. Төрийн өмчийн хорооныхон дарга Д.Сугар "Одоогоор манай улс 47 мянган аж ахуйн нэгжтэй гэсэн судалгаа гаргасан" хэмээсэн. Аж ахуйн нэгжүүдэд яах вэ, хувьцааг нэрлэсэн үнээр нь худалдаж авах боломж нээлттэй байна. Харин иргэдэд хаалттай байгаа юм.

Тавантолгой орд газрыг ашиглахтай холбогдуулан гаргасан УИХ-ын 39 дүгээр тогтоолд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг иргэдэд нэрлэсэн ханшаар нь зарна гэсэн өгүүлбэр байхгүй. Тэгэхээр тогтоолын дагуу Засгийн газар ажиллах юм бол иргэдэд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг нэрлэсэн ханшаар нь авах боломж алга. Төрийн өмчийн хорооны эрх бүхий хүн "Одоогоор иргэдэд нэрлэсэн ханшаар нь зарна. Энэ тэр гэсэн шийдвэр байхгүй байгаа. УИХ, Засгийн газрын тогтоолд тийм зүйл тусгаагүй" гэсэн нь иргэдэд хувьцааг нь нэрлэсэн үнээр нь худалдахгүй гэдгийг улам бататгалаа.

Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг ирэх оны эхний улиралд Монголын хөрөнгийн бирж дээр, дараа нь гадаадын аль боломжтой хөрөнгийн бирж дээр худалдах хар зураг гаргасан. Шийдвэр гаргах төвшний. эрхмүүдэд "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг иргэдэд тэгш хэмжээтэй үнэгүй тараахаас гадна нэрлэсэн ханшаар нь худалдвал яасан юм гэсэн санал дэвшүүлье. Худалдаж авах хүсэлтэй иргэд олон байна. Компаниудад нэрлэсэн ханшаар нь зарж байгаа юм чинь яагаад иргэдэд болохгүй гэж. Нарийндаа адилхан л хуулийн этгээдүүд.

УИХ гаргасан тогтоолдоо иргэдэд нэрлэсэн ханшаар нь борлуулна гэсэн заалт нэмээд оруулчихвал агуулга нь аймаар гоё харагдах нь. "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг иргэдэд нэрлэсэн ханшаар нь худалдах шийдвэр гаргавал олон хүн баярлана даа. Ер нь гадаад гаргах хувьцааныхаа тодорхой хэсгийг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй худалдвал яасан юм. Нэг үеэ бодвол иргэдийн амьжиргаа дээшилсэн. Хувьцааг "шуураад" авчхаж мэдэх юм. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү манай сонинд өгсөн ярилцлагадаа "Тавантолгойн хувьцааг гадаадын бирж дээр гаргаад хэрэггүй, манайхаас ирээд авчихна" гэж хэлсэн удаатай.

Түүнийг үгийг бодох учиртай санагдана. Монголчууд зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" хувьцааг худалдаж авах гээд байгаа юм биш. "Хүннү коул", "Энержи ресурс" компанийн хувьцааг авахыг хүссэн. Гэвч тухайн компанийн удирдлагууд мөнгө хурдан босгох боломжийг хараад Австрали, Хонконгийг зорьсон. Ингээд хүссэн юм хүзүүгээр татав аа гэж. Харин "Энержи ресурс"-ийн Хонконгийн бирж дээр арилжаалсны нэг хувь буюу долоон сая ам.долларын хувьцааг "Монголын олон улсын санхүүгийн корпораци"-ийнхан Монголд авчирч борлуулж, буян болсон.

Манай иргэд олон улсын биржээс хувьцаа худалдаж авах эрх нээгдээгүй байна. Авах хүсэл оргилж байгаа иргэддээ "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг худалдах нөхцөлийг бүрдүүлээд өгчихөөч.

Т.Энхбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан