"Энэ Бөө, удган Монголоор дүүрэн болох нь. Худлаа ярьдаг хүнд айл бүрээс нэг бөө төрөх юм байх. Манай хажуу айлын Д... бөө болсон юм гэнэ. Энэ янзаараа их сонин юм болох дог шүү" Хэмээн хажуу айлын эмээ үеийнхээ хөгшинтэй гадаа нарлангаа хууч хөөрөн суув. Эмээгийн хэлснээр бөө газар авчээ. Миний таньдаг хэд, хэдэн хүн бөө, удган болсон гэж дуулдсан.
Хуучин цагт Дархадын бөө гэж мундаг хүмүүс байсныг өвөө маань хуучилж байсан санагдана. Дархад бөө нь эртний ёс дэг жаягаа хадгалж үлдсэн ганц үндэстний нэг гэдэг. Бусад үндэстний бөө нарт бол шарын шашны нөлөө их туссанаас болж бөө гэж хэлэхэд хэцүү лам ч гэхэд бэрх боллоо хэмээн Хөвсгөлийн нэг хүн ярьж байсан. Дархад бөөгийн хувьд нэг дор бөө нарыг зэрэгцэн бөөлөхийг эрс хориглодог аж.
Нэг зэрэг бөөлж болдоггүйн учир нь аль хүчтэй бөө нөгөөдөхөө ухаан алдуулж унагах аюултай гэнэ. Түүнчлэн дээр үеийн дархад бөө өмсгөл, хуягаа гал голомтоосоо гаргахыг цээрлэдэг байсан аж. Гэтэл өнөө үеийн бөө айлаар хэнгэрэг, хувцасаа авч явдаг гээд өөлвөл их зүйл байна.
Сүүлийн гурван жилийн дотор бөө, удган гэрлийн хурдаар өсөв. "Тэрний бие нь өвдөөд өөдөлдөггүй. Тэгсэн бөөгийн сахиустай байна, угаа ав гэж хэлсэн гэнэ" гэх яриаг нэлээн сонсож байлаа. Тэр ч байтугай надаас "гайгүй" үнээр сахиус буулгаж, уг авчхаар сайн таньдаг бөө байна уу гэж хүртэл асуусан гээд тоочвол манай улс бөөгийн даллагатай орон болоо юу гэлтэй. Тэр уг гээч юмыг авахад бас ханштай юм байх аа. Ханш нь 800 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд хэлбэлздэг гэдгээс үзэхэд бөө гэсэн нэрийн дор шинэ бизнес цэцэглэв бололтой.
Хэд хэдэн хүнтэй уулзлаа. Баримт цуглуулах гэж нэлээн бэдрэв. Ангийн маань хүүхэд хүртэл бөө болчихож. /Итгэхэд бэрх л юм/ Эхлээд сайн зайран бөөгөөс угаа авч эх тэнгэртэй харьцах онгодоо дуудуулдаг юм байна /Үе дамжсан бөөг угтай бөө гэж нэрлэдэг юм байх/ Угаа авна гэдэг жинхэнэ бөө болоод хэнгэрэг, хэцээ бариад дээл хувцасаа өмсөөд ирэхийг хэлдэг хэмээн танил маань тайлбарлав. Нэлээн юм болж бөөгийнхөө угийг авдаг аж. Угаа аваад өдөрт хэд хэдэн удаа сахиусаа буулгаж, нэг ёсондоо бөө болох сургуулилтаа хийдэг юм байна.
Уг авахын тулд багш бөөдөө дээрх тооны өргөл барьц, мөнгө барихаас гадна, иж бүрэн дээлийн торго, авдар архи, эр хонь, хүмүүсийг хооллож ундлах гээд нэлээн мөнгө ордог ажээ. Судлаачдын үзэж буйгаар олон жилийн өмнө бөө устсан шиг одоо яг тийм зүйл болж магадгүй аж. Үүнийг тэд бөө, удган хэт олширч би хүчтэй чадалтай гэсэн эзэрхийллийг бий болгосонтой холбон тайлбарлаж байна.
Дархад, Урианхай, Буриад, Халх бөө бие, биенээсээ илүүрхэж буй нь бөөгийн шашныг эргээд мөхөл рүү аваачих нь гэсэн эмзэглэл нийгэмд бий болсныг өгүүлэв. Өнөөгийн бөө нар арга чарга хийхдээ үнэ ханш тогтоон бөөгийн зан үйлийг мөнгөний суваг болголоо гэх хүмүүс олон байна. Хамгийн гол нь өвчинд энэлэн шаналж буй хүмүүсээс бөө нар 200 мянгаас гурван сая хүртэлх мөнгө авч арга чарга хийдэг нь асуудлын гол учиг байгаа юм. Бөө нар үүнийгээ талбайрлахдаа "аргалахад хэцүү зүйл эргээд бидэнд муугаар нөлөөлдөг.
Бид авъя гэхгүй ч цаанаасаа онго тэнгэр өргөл барьц ав гээд байдаг юм" гэсэн хариулт өгч байлаа. Үнэхээр хүний сайн сайхны төлөө юм бол энд өргөл барьц тийм ч чухал биш баймаар аа. Дээр үеийн бөө нар бол өргөл барьц авахдаа учиртай байжээ. Одооных шиг хэмжээ тогтоодоггүй тухайн хүний өгснийг л авдаг байж. Харин өнөө цагт эсрэгээр болсон нь гайхалтай. Үнэн худал нь мэдэг-дэхгүй зүйл хэлэн хүмүүсийн толгойг эргүүлж суугаа бөө нарын хэн нь жинхэнэ бэ гэдэгт монголчууд эргэлзэж эхэллээ.
Нэгэн баримт дэлгэе. Налайх дүүрэгт амьдардаг 29 настай эмэгтэйн хүүхэд нь өвдөөд нэгэн бөө дээр очжээ. Гэтэл өнөөх бөө нь "чи удган болох хүн байна. Тэгээд хүү чинь өвдөөд байгаа юм байна" гэжээ. Тухайн үед бүсгүй манайд бөөгийн удам байхгүй, сонин л юм хэмээн гайхшран хүлээн авч, энэ тухайгаа гэрийнхэндээ хэлсэн байна. Хамгийн гол нь бөө түүнээс хоёр сая төгрөг өгөөд онго тэнгэрээ ав хэмээн айлджээ. Тэгээд өдөр шөнөгүй утасдан чи яасан бэ.
Удахгүй онго тэнгэрээ авахгүй бол хүүгийн чинь болоод гэрийнхний чинь амь насанд халтай хэмээн дарамтлах болж. Харамсалтай нь 29 настай энэ эмэгтэй өнөөдөр бидний дунд байхгүй. Тэрээр сэтгэл санааны хямралд орон гурван давхраас үсэрч амиа хорложээ. Түүний хамаатан садан нь мөнгөний дарамтаас болж амиа хорлосон гэцгээж байна. Одоогоор дээрх бөөг шүүхэд өгөөд байгаа бөгөөд хэрэг хаашаа эргэх нь тодорхойгүй байгаа аж.
Эндээс үзэглэхэд үнэхээр өвдөж зовсон болгон бөө болох ёстой юм уу гэдэгт гаргалгаа хийх хэрэгтэй болж. Сайн үйл бүтээж буй бөө нар олон байгаа байх. Гэхдээ л мөнгөний төлөө хүний амь насанд хүрнэ гэдэг юу гэсэн үг вэ.
Шинэ бөө, удган төрүүлэгсэд хүний сэтгэл зүй, амь нас, эд хөрөнгөд маш бүдүүлгээр халдаж буйг дээрх баримт илтгэж байна. Шашныг бизнес болгох явдал газар авч бүхэл бүтэн сүлжээ бий болсонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаар-лаа хандуулах шаардлагатай байна. Үнэхээр ингэж Монгол тэр аяараа бөө болох заяатай хүмүүс үү. Эсвэл бизнес хийх гэсэн башир арга уу гэдэгт хүмүүс дор бүрнээ дүгнэлт хийх цаг иржээ.
Б.Аяз