-Бидний оюун сэтгэлгээ бүрэн гэгээрээгүй сааралдуу байна. Гэхдээ ямар ч байсан итгэл, найдварын ягаан гэгээ тусч байна шүү-
Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хоёр оны зааг дээр шилдэг 10 бүтээлийг худалдаж авсан билээ. Эдгээрийн нэг нь "Тэнгэрийн цааз". Энэхүү түүхэн бүтээлийг Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, зураач Ц.Эрдэнэцог амилуулжээ.
Тэрээр өөрийн гэсэн өнгө аяс, арга барилтай зураач. Түүгээрээ ч урлаг соёлынхон төдийгүй үзэгч олонд хүлээн зөвшөөрөгдсөн олон сайхан бүтээл туурвисан нэгэн. Ц.Эрдэнэцог өдгөө Монгол улсын боловсролын их сургуулийн дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
Уран бүтээл, эрдэм шинжилгээ, багшлах ажилд амьдралдаа зориулж яваа түүний хувьд өнгөрсөн он ажил үйлсийн ургац арвин жил байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 65 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд мянга, мянган алдартнаас зуун зураачийн бүтээлийг сонгосны нэг нь түүний "Бүслэлтийн хавар" зураг. Энэхүү бүтээл нь түүний дипломын ажил бөгөөд ОХУ-ын музейд хадгалагдаж байдаг. Түүнтэй уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.
-Энэ таны шинэ оны анхны уран бүтээл үү?
-Оны анхны үзэсгэлэнд тавих бүтээл маань. Урчуудын эвлэлийн хорооноос өнгөрсөн зун 100 гаруй уран бүтээлчийг эх оронтойгоо танилцаж, судалгаа хийх боломж олгосон. Энэ аялалд явсан уран бүтээлчид энэ сарын 9-нд "Дөрвөн зүг, найман зовхис" нэртэй үзэсгэлэн гаргана. Энэ зургийнхаа сэдвийг Өвөрхангай аймгийн Найман нуурт явж байгаад олсон юм. "Даваан дээр" гэдэг нэртэй. Аялал бидэнд олон зүйлийг мэдрүүлсэн. Бүтээл маань энэ зуны сэтгэлийн илэрхийлэл.
-Ингэхэд бүтээл гэж юу вэ?
-Урлагийг ямар ч сэдвээр хийж болно. Гагцхүү тэр нь урлаг болж харагдах хэрэгтэй. Хамгийн гол нь бүтээлд гаргасан сэтгэл хүнд хүрч байж төгс болдог. Бүтээл гэдэг төгс, заавал гүйцээсэн байх албагүй. Их зураачдыг харж байхад зарим бүтээлээ зориуд дутуу хийсэн байх нь бий. Заримдаа санааг нь гаргаад орхисон байдаг.
-Төгс бүтээл гэснээс сүүлийн үед уран бүтээлийг стандартчилах гэж их ярих болж. Энэ хэр зохимжтой юм бол?
-Хувцас загвар, бүжиг гээд бүгдийг стандартчилдаг. Стандарт гэдэг нь өөрөө төгс тодорхой байх ёстой гэсэн чиг юм. Би үүнийг сайн ойлгохгүй байгаа. Уран бүтээлд стандартчилал байх ёсгүй. Ялангуяа уран зураг, дүрслэх урлагийн бүтээлд. Их бүтээлийн хэмжээнд хийсэн ажил жижиг томдоо, цаг зарцуулалтдаа биш бүтээл нь тухайн зураачийн гаргасан мэдрэмж, илэрхийлэл юм. Эндээс тухайн уран бүтээлчийн сэтгэл, зорилго, чадвар харагддаг.
-Ялалтын 65 жилийн ойд зориулсан уран зургийн үзэсгэлэнд Монголоос ганцхан таны "Бүслэлтийн хавар" бүтээл багтсан. Энэ бүтээл ОХУ-ын музейд хадгалагдаж байгаа гэж сонссон?
-"Бүслэлтийн хавар" сэдэв, зохиомжийн хувьд их энгийн. Тагтан дээр зогсч байгаа бүсгүй Оросын ард түмний сэтгэлд хүрсэн учраас тэд миний зургийг сонгосон болов уу. Бага зэрэг инээвхийлсэн энэ бүсгүйд маргааш юу ч тохиолдож болно. Гэхдээ суманд өртсөн хэлтэрхий хананы завсраас ургаж буй ногоо, өнөөдрөөрөө байгаа нь түүнд итгэлийн гэрэл хайрлаж байгаа юм. Би нэг өглөө босоод тагтан дээр зогсч байгаа охин зурчихъя гэж бодоогүй.
Би ОХУ-д 12 жил амьдарсан. Энэ он жилүүд миний амьдралын жаргалтай мөчүүдийн нэг. Энэ хугацаанд би их урлагтай танилцсан. Өдөр бүр би номын сан, музейгээр орж Европын урлагтай танилцсан. Оросын ард түмэнд хайртай. Тэр хүмүүсийн зовлон зүдгүүр жаргал зовлонг бүгдийг мэднэ. Тэр үеийн Орос одоогийнх шиг байгаагүй. Дайны гал, дарийн утаа үнэрлэж, өлсөж, зүдрэхийг биеэрээ мэдэрсэн ард түмэнтэй хамт амьдарч явсан. Надад хичээл зааж байсан багш нар бүгд байлдаж явсан хүмүүс. Намайг Монгол хүн байж орос сэдвээр зурлаа гэж гайхах хүн байсан. Гэхдээ үүнийг гаргаж чадсандаа баяртай байгаа.
-Уран зургийн шилдэг арван бүтээлд таны "Тэнгэрийн цааз" бүтээл багтсан. Улс таны хөдөлмөрийг хэдээр үнэлэв?
-”Тэнгэрийн цааз” бүтээлийн хувьд би зорилгодоо хүрсэн. Их урлаг гэж юу байдгийг харуулъя гэж бодсон. Үүндээ хүрлээ. Би бүтээл ээ 20 саяар үнэлсэн. Гэхдээ есөн саяар худалдаж авсан. Улсад тийм их мөнгө хаанаас байх вэ. Хамгийн гол нь Монголын урлагийн санд авсанд их баярлаж байгаа.
-Уран бүтээлчид ихэвчлэн энэ бүтээл миний сэтгэл зүрхэнд их удсан. Яг урлахдаа тийм ч олон хоног зарцуулаагүй гэдэг. Харин та "Тэнгэрийн цааз"-д хэдий хугацаа зарцуулав?
-Энэ бол түүхэн бүтээл. Сүүлийн үед улсын хэмжээнд ийм том түүхэн бүтээл урлаагүй гэж шүүгчид онцолсон. Тиймээс материал болоод эд өлгийн соёл, зэр зэвсгийн судалгаа гээд цаг, мөнгө их зарцуулсан. Түүхийг уран зургаар буулгасан туульсын бүтээл.
-Та зураачаас гадна эрдэмтэн хүн. Шинжлэх ухааны бүтээлүүдээсээ нэрлэхгүй юу?
-Би уран зургийн өнгө судлаач. Дангаараа болон хамтран бичсэн таван номтой. "Уран зургийн өнгө", "Монголын дүрслэх урлагт өнгөний тогтолцоо" гээд томоохон бүтээлүүд бий. Хамгийн сүүлд Үндэсний түүхийн музейн захирал, соёлын гавъяат зүтгэлгэн Ж.Саруулбуянтай хамтран нэг бүтээл хийж байна. Гадаад дотоодод тавьсан илтгэл гээд 70 гаруй бүтээл бий.
-Өнгө судлаач хүний хувьд өнөөгийн нийгмийг өнгөөр дүрсэлбэл?
-Би нийгмийг нэг их шүүмжлээд байдаггүй. Тэр тусмаа өнгөрсөн үеэ. Социализмын үед амьдарч явсан амьдралдаа халаглаж байгаа хүн олон л таардаг юм. Р.Гамзатов "Өнгөрсөн үеэ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна" гэж хэлсэн байдаг. Үнэн үг шүү. Би тэр түүхэн үед амьдарч, боловсрол эзэмшиж, хүн болсондоо баярладаг. Өнөөгийн нийгэм ч бас сайхан байна. Өнөөдөр сэргэж эхэлж байна. Улс төрийн ухамсар, нийгэм, эдийн засаг, урлаг сэргэсэн.
Өнөөдрийн нийгэм мэдээж улаан биш. Хөх бас шар ч биш. Ерөнхийдөө өрөөсөн бөөрнөөсөө жаахан ягаарч яваа саарал өнгө. Бидний оюун сэтгэлгээ бүрэн гэгээрээгүй сааралдуу байна. Гэхдээ ямар ч байсан итгэл, найдварын ягаан гэгээ тусч байна шүү.
Ж.Амаржаргал