gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэцэн ханы түүхийг олонд танилцуулж байна

Г.Хэрлэн /Сонинбаяр/
Нийгэм
2011-01-05
0
Twitter logo

Монголын Үндэсний музейд Халхын Махасамади Далай Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн нэрэмжит үзэсгэлэнгийн танхим шинээр нээгджээ.

Чингис хааны 19 дүгээр үеийн ач, Халхын анхны Сэцэн хан Шолойгоос хойш 20 дахь үе буюу сүүлчийн удаа хаан ширээ залгамжилсан нь алтан ургийн тайж Цэрэндондовын хөвгүүн Навааннэрэн юм. Халхын Сэцэн хан Навааннэрэн нь 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг, Олноо өргөгдсөн Монгол Улсын Ерөнхийлөн захиран шийтгэх яамны эрхэлсэн зөвлөх сайд, Хан Хэнтий уулын аймгийн чуулганы дарга, Шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга, БНМАУ-ын Бага хурлын гишүүний өндөр албан тушаал хашиж байсан, төр нийгмийн томоохон зүтгэлтэн байлаа. Түүнийг хаан ширээ залгамжилсан 14 жилийн дотор ХХ зууны Монголын хоёр хувьсгал тохиож, тусгаар тогтносон Монгол Улсын гурван төрд өндөр алба хаших, Монголын төр нийгмийн томоохон зүтгэлтний хэмжээнд хүрэх томоохон хувь заяа тохиожээ.

Гэвч төр, нийгэм, шашин соёлын үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэж явсан түүнийг 1937 оны сүүлчээр хилс хэрэгт тулган баривчилж, цаазлан хороосныг 1991 онд цагаатган нэр төрийг нь сэргээсэн байна. Үндэсний музейд нээгдсэн үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа тулгар төр тогтсоны их баярыг тохиолдуулан Богд хаанаас Сэцэн хан Навааннэрэнг шагнасан өргөмжлөл, Сэцэн хан аймгийн туг, Сэцэн хан Навааннэрэнгээс жанжин Д.Сүхбаатарт бэлэглэсэн хос авдар, Сэцэн хан аймгийн харуулын тэмдэг, Хэнтий аймгийн орон нутаг судлах музейд хадгалагдаж буй 200 гаруй жил Халхын Сэцэн хануудын барьж байсан тамга, тамганы хайрцаг, Навааннэрэн ханы эдэлж хэрэглэж байсан пийсүү аяга, яшил зэрэг эд өлгийн зүйлсийн гэрэл зургууд, Сэцэн хан Шолойн угийн бичиг зэрэг XX зууны эхэн үеийн түүхийн баримт, гэрэл зургуудыг дэлгэн үзүүлсэн байна.

Г.Хэрлэн  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан