Инфляци нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэсэн үг. Инфляци төдөн хувиар өслөө гэж Монголбанк, статистикийн газар зэрэг байгууллагынхан хэлэхийг олонтаа сонссон байх. Тэгвэл энгийнээр ойлгоход таны худалдаж авдаг бараа бүтээгдэхүүний үнэ төдөн хувиар өссөн гэсэн ойлголт юм.
Инфляци Монголын эдийн засгийг энэ жилжин дарамтална гэж олон эдийн засагч зөгнөж байв. Инфляци эдийн засгийг нэлээд дарамталсан дарамт үргэлжилсээр байна. Гэхдээ 2008 оны есдүгээр сард 34.2 хувьд хүрч эдийн засгийг цочроож байсантай яаж зүйрлэх вэ.
Намуудын амлалтын бэлэн мөнгийг тарааж эхлэхэд инфляцийг хөөргөх төхөөрөмж ажиллаж эхэллээ гэцгээж байв. Нээрэн ч мөнгө тараасны дараа инфляци оны эхнээс 8.7 хувиар огцом өссөн юм. Бэлэн мөнгө тараасны араас махны үнэ өсч инфляцийг нэлээд дэвэргэсэн. Махны үнэ хэт өссөн цаг буюу тав, зургадугаар сард инфляци оны эхнийхээс 16.2 хувиар өссөн юм. Энэ бол бага хугацаанд өрнөсөн эдийн засгийн их халалт.
Харин дараагийн сард их халалт жаахан хөрсөн юм. 3.9 хувиар буурна гэдэг бол том хөрөлт шүү. Махны үнийг дагаад инфляци буурч эхэллээ гэсэн мэдээлэл түгж байв. Тийм ээ, махны үнэ инфляцийг өсгөх шалтгаан мөн эсэх нь маргаантай байсан ч инфляци буурч эхэлсэн юм.
Бадарчин баярлах болоогүй гэх шиг долоо, наймдугаар сарын заагаар гурилын үнэ өсөв. Шалтгааныг үндэсний гурил үйлдвэрлэгчид "Гурилын импортын татварыг тэглэснээр компаниуд ОХУ-аас оруулж байгаа гурилын үнэтэй дүйлгэж бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах шаардлагатай болсон. Ингэснээр бид нэлээд алдагдал хүлээлээ. Одоо алдагдлаа нөхөхөөр үнэ өсгөж байна" гэж тайлбарласан.
Гурил үйлдвэрлэгчид үнэ нэмснээр үгсэн хуйвалдсан "ялд унаж", 250 мянган төгрөгөөр торгуулав. Гурилын үнэ өссөн нь дахиад инфляци өсөх шалтгаан боллоо. Нөгөө өмнөх сард буурсан инфляцийг 1.5 хувиар өсгөлөө хөөрхий. Харин өдийг хүртэл инфляци өссөнгүй. Жилийн 11.1 хувьтай байна. Энэ бол сайн хэрэг шүү.
Дэлхий нийт инфляци зургаан хувийн өсөлттэй байхад эдийн засаг эрүүл байна гэж дүгнэдэг. Тэгвэл хоёр дахин шахуу өндөр байгаа юм чинь манай эдийн засаг эмгэгтэй байх нь.
Инфляци өсч мэдэх хадны мангаа болсон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэр нь төрийн албан хаагчийн цалинг 30 хувиар нэмэх. Шийдвэрийн дагуу төрийн албан хаагчдын цалин ирэх сарын 1-ээс 30 хувиар нэмэгдэнэ.
Арваннэгдүгээр сард инфляци өсч магадгүй гэж мөнгөний бодлого баригчид болгоомжилж байна. Тиймээс Монголбанкны захирлуудын зөвлөл бодлогын хүүг 11 хувьд хадахаар шийдсэн бололтой. Монголбанкны инфляцийг барьдаг арга нь бодлогын хүү.
Төрийн албанд 130 гаруй хүн ажилладаг. Тэдний цалин 30 хувь нэмэгдэхээр арваннэгдүгээр сард зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэгдэнэ гэсэн үг. Бас тэтгэвэр, тэтгэмжийг хамт нэмнэ. Энэ нь бас хачир болох нь мэдээж. Зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэхээр худалдан авалт өснө. Эдийн засгийн хуулиар эрэлт өснө гэсэн үг.
Эрэлт өсөхөөр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жамтай. Ингээд бодвол дахиад л инфляци өсөх нь гарцаагүй болох нь.
Эцсийн бүлэгт үйлдвэрлэгчид, импортлогчид л бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх эсэх нь инфляци өсөх үү, хэвийн байх нь уу гэдгийг шийднэ. Хувийн хэвшлийн ажилчид төрийн албан хаагчдаас дутахгүй цалингаа нэмүүлэх сонирхолтой байгаа нь гарцаагүй. Зарим компанийн ажилчид цалингаа нэмэх эсэхийг захирлуудаасаа шалгааж эхэлснийг "CEO summit" компанийн дээд удирдлагуудын уулзалтад оролцсон зарим хүмүүс ярьж байсан.
Компанийн захирлууд ажилчдынхаа цалинг нэмэхийн тулд бараа бүтээгдэхүүний үнийг нэмж таарна. Ийм шийдэлд хүрвэл инфляци талийж өгнө дөө. Үйлдвэрлэгч, импортлогчдод бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхгүй байх арга бий.
Худалдан авалт буюу эрэлт ихсэхээр нийлүүлэлтээ сөргүүлэн өсгөж, ашиг олох боломжийг тэд харж суугаа гэж найдаж байна. Үйлдвэрлэлээ өсгөөд ашиг орлого олоод түүгээрээ ажилчдынхаа цалинг нэмээд, ашгийнхаа балансыг барьж чадаж байвал болох нь тэр. Ингэж чадвал инфляци буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй. Хэрвээ компанийн захирлууд амархнаар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж ажилчдынхаа цалинг нэмбэл төрийн албан хаагчдын цалинг тоон үзүүлэлтээр нэмэгдэнэ. Бодит амьдрал дээр тэдний халаасанд сохор зоос ч нэмэгдэж орохгүй.
Өвлийн жавар хүүгэх цагт инфляци өсөх болов уу. Компанийн захирлууд барааныхаа үнийг өсгөх нь үү, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь үү гэдгээс шалтгаалах нь.
Т.Энхбат