Өнөө жилийн баяр өргөн дэлгэр, сайхан болж, Монголчууд маань орос ёсоор нэг нас нэмлээ. Ирэх Цагаан сараар л жинхэнэ Монгол ёсоороо нэг нас нэмнэ дээ. Наадмын дараа намар, шинэ жилийн дараа цагаан сар болдог жамтай.
Энэ жил баярын ширээний бялуу хамгийн эрэлттэй нь байжээ. Хүнсний зах, дэлгүүрт бялуу 7000-19000 төгрөгт хүрсэн учраас л тэр. Бусад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн "баярын нэмэгдэл"-ээ араасаа дагуулж, 100-200 төгрөгөөр нэмэгдээдхэж.
Гадуур ханиад томуу их байна гээд эцэг, эхчүүд хүүхдээ гэрийн хорионд байлгасангүй. Харин ч хүүхдээ дагуулаад таньдаг мэддэг айлуудаараа орж бэлэг цуглуулахыг илүүтэй хүсчээ. Шулуухан хэлэхэд айлд ороод ёолкон /сүлд мод/ дээр тавих мянган төгрөгтэй байхад л болдог баяр юм даа. Ёолкон дээр хэчнээн төгрөг тавих нь вэ гэдгийг харж байж, ирсэн зочныхоо хүүхдэд бэлэг "тааруулж" өгнө. Яг цагаан сараар хөгшидтэй хэдэн төгрөг барьж золгож буйг ажиж, бэлэг өгдөг шиг.
Шинэ он гараад хэд хонож байгаа ч дээрх үзэгдэл байж л байна. Том оврын автобусаар зорчиж байгаа хүмүүсийн тэн хагас нь хүүхэд. "Өө, ашгүй хүн багатай автобус ирлээ" гэж зогсоол дээр хүлээгсэд хошууран гүйлдэнэ. Гэтэл тийм биш. Хүн багатай гэж олзуурхаж угтсан тэдний баяр удаан үргэлжилсэнгүй талаар болно. Учир нь автобусны цонхоор хүн бага юм шиг харагдавч, хаалга онгойход огт өөр нөхцөл байдал угтана. Нэг том хүнийг дагаад 2-3 хүүхэд, бүр зарим нь тав, зургааг дагуулжээ. Гаднаас тэгж хүнгүй мэт харагдах нь арга үгүй байгаа биз. Ингэж хар хүйтэнд үхэн хатан тэмцэж яваа нь цаанаа нэг учиртай гэлтэй.
Аав, ээж нь үр хүүхдээ бусдаас дутахааргүй бэлэгтэй болгох юмсан гэж бодсон уу. Эсвэл цуглуулсан бэлэгнийхээ хэсгийг нь хүүхэддээ өгөөд үлдсэнийг нь өөр айлын хүүхдэд өгөх зорилготой байх. Нийслэлд энэ мэтийн явдал элбэг тохиолдоно. Яагаад заавал нийслэл гэж гоцолж, онцгойлоод байгаа вэ гэвэл хөдөөгийнхөн шинэ жилийн баярыг тэгтлээ их сүр бадрааж тэмдэглэдэггүй. Оросын баяр л гэж хүлээж авдаг. Гэвч сүүлийн жилүүдэд хот, хөдөө гэж ялгалгүй шинэ жилийн баярыг нижгэр тэмдэглэдэг болж. Тиймдээ хөдөөгийн буйдхан айл ч гэсэн баярын бялуу, оргилуун дарстайгаар шинэ оноо угтсаар хэдэн жилийг үдлээ.
Улсын хэмжээнд амьжиргааны доод төвшин ч өнгөрсөн оныг бодвол арай гайгүй болж дээ гэмээр. Үндэсний статистикийн хороо 2009 онд хүн амын амжиргааны доод төвшинг тогтоосон байдлыг авч үзье.
Баруун бүс нутаг болох Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт 96100 төгрөг, Хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхонд 90600, Төвийн бүс болох Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймагт 91200, Зүүн аймгууд буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтийд 86300 төгрөг байсан бол Улаанбаатар хотод 101100 төгрөг байжээ.
Харин биднээс улирч, нэг их холдож амжаагүй байгаа 2010 онд дээрх үзүүлэлт үл ялиг өсчээ. Тухайлбал баруун таван аймагт 97000 төгрөг, хангайн бүсэд 91500, төвд 91700, зүүн бүсэд 90900, нийслэлд 101600 болжээ. Ийнхүү амьжиргааны төвшин сайжирч байгаа нь сайн л юм. Үүнийг дагаад иргэдийн баярлаж, цэнгэх нэмэгдэх нь зүйн хэрэг. Үгээгүй хоосон ч бай, үхтлээ идэх хөрөнгөө хангалттай хураасан ч бай баяр, ёслол гэхээр ав адилхан хөөрцөглөдөг шүү дээ.
Нийслэлийн нэг сая гаруй иргэн сарын цалингаа, магадгүй бүр хоёр сарын цалингаа шинэ жилийн баяртаа зориулчихсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Яах вэ албан байгууллагын шинэ жил, энд тэндхийн үдэшлэг, хүлээн авалт дээр чөтгөр шиг харагдахгүйн тулд бурхан шиг хувцас ганц хоёрыг авсан л байх. Түүнээс бусад нь бүгд хоолойгоор давах хоол хүнсний зүйл.
Амьжиргааны төвшинд нөлөөлөх гол хүчин зүйл гэвэл яахын аргагүй цалин. Хөдөлмөр хөлсний доод хэмжээ сүүлийн гурван жилд байрнаасаа хөдөлсөнгүй. Өнөөх л 108 мянган төгрөг хэвээр. Зарим байгууллага бүр 108 мянгаа ч өгч чадахгүйд хүрэх явдал мэр сэр гарсаар л байна.
Хөдөлмөр хөлсний доод хэмжээг өмнө нь Засгийн газар дангаараа тогтоодог байснаа энэ онд МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоод хамтран гурван талын хэлэлцээрийн үндсэн дээр цалингийн доод хэмжээг тогтоох нь. Энэ сайн хэрэг шүү. Одоо бид 108 мянган төгрөг дээшилнэ үү гэхээс биш доошлохгүй байх аа гэж дээлийнхээ захыг мушгиж суух л үлдлээ.
Харин хөдөлмөр хөлсний дээд хэмжээг тогтоохдоо доод хэмжээг найм дахин үржүүлж гаргадаг гэсэн шүү. Тэгэхээр 108 мянгыг найм дахин үржүүлэхээр 864 мянга орчим төгрөг гэсэн үг. Гэхдээ цалингийн дээд хэмжээ үүгээр зогсдоггүй. Үүрэгт ажлаа цаг тухайд нь сайн хийгээд байвал цалин нэмэгдээд л байдаг. Бүр нэг сая илүү цалин авдаг хүн ч бидний дунд бий шүү дээ.
Манайд ер нь дундаж амьдралтай өрх гэж ховор болжээ. Дундаж амьдралтай цөөн хэдэн айл нь амьдралын доод төвшин болох ядуусын эгнээ рүү гулсаж орчих гээд байдаг. Нөгөө хэсэг нь чинээндээ тултал баяжчихсан нь өнөөгийн дүр төрх.
Шинэ жилийн баяраар хамаг байдгаа барчихсан Монголчууд хамгийн чухалд тооцогдох цагаан сарын баяраа яажшуухан аргацаах болж байна аа. Он солигдох торгон мөчид ч удахгүй болох цагаан сараар яана даа гэсэн бодлыг толгойдоо зурсхийлгэсэн өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй цөөнгүй гэдэгт итгэлтэй байна.
Монгол хүн амны бэлгээрээ гэдэг болохоор, бидний эрхэм дээд баярын нэг цагаан сар учраас яаж ийгээд болно биз дээ.
Л.Дөлгөөн