gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Г.Баасан: Нуух юм байхгүй, би 2012 онд нэр дэвшинэ “Аль эрт сонгох байсан юм” гэж харамстал нь ажиллахсан гэж хорхойсож явна

2010-07-08
0
Twitter logo

Хүмүүс намайг Сүхбаатарын талбай дээр жагсаж, ордны хаалга ханз татаж  байвал л "Баасан байна" гэж хардаг

-Нэгэнтээ та "Амьд арзайж, мэнд мэлтийж байхад минь хүний эрх зөрчигдөх ёсгүй, тууштай тэмцэнэ" гэж байсан. Харин сүүлийн үед дуугарахаар зүйл байсан ч чимээгүй байдаг болчихож. Яагаад тэр вэ?

-Хүний эрх гэдэг хуулиар тогтоогддог, баталгааждаг, сэргээгддэг, хангагддаг зүйл. Хэдийгээр энэ нь цаасан дээр бий болсон ч түүний дагуу үйлчилгээ авах ёстой хүн нь өөрөө үүнийгээ мэдэхгүй болохоор маш хүнд нөхцөл байдлууд үүсдэг. Хүний эрхтэй холбоотой үүсэж буй асуудлуудаа мэдэхгүй асар олон хүн байна. Ганцаараа эсвэл хэсэг бүлгээрээ энэ олон хүний асуудлын төлөө явъя гэхээр сүүлийн 20 жилийн турш хуримтлагдсан гаж буруу үйлдлүүд дийлдэхээ больчихоод байна.

Нөгөөтэйгүүр надад мэргэжлийн хуульч байх шаардлага бас гарцаагүй үүсэж байгаа юм. Тийм болохоор оюутан болж, МУИС-ийн хуулийн ангид сурч байна. Гэхдээ энэ хугацаанд таг чимээгүй болчихоогүй л дээ. Хүлээн зөвшөөрч боломгүй, зөрчигдөж байгаа эрх юу байна, түүний төлөө ажиллаж л байгаа. Хүнд амьд явах, эдийн засгийн, улстөрийн гээд олон эрх бий ш дээ. Хүмүүс болохоор Баасан зурагтаар гарч эсвэл Сүхбаатарын талбай дээр жагсаж, ордны хаалга ханз татаж байвал "Баасан байна" гэж хараад байдаг. Надад хийх ёстойгоо хийж байгаа мөртлөө "Би ингэж байгаа шүү" гэж зурагтаар гараад байх сонирхол, санхүү бас совесть ч алга. Би нийтийн тээврийн үйлдвэрчний эвлэлийн хяналтын зөвлөлийн ажилд оролцож явдаг. Энэ чиглэлээрээ зургаан жил ажиллаж байна.

Микро автобусныхан л гэхэд хувийн унаагаараа улсын ажил хийдэг атлаа НДШ-ээс эхлэн ямар ч хамгаалалт, ирээдүйн баталгаагүй явдаг хүмүүс. Сүүлийн үед энэ ажил руугаа их орж байгаа.

-Харин хүмүүс "Баасан хоолойгоо сөөтөл хашхирсныхаа хөлсийг хангалттай хүртсэн, баяжсан болохоор чимээгүй болсон" гэж ярьж байна. Та ч энд тэндхийн суваргад хандив өргөөд л...?

-Билэг дэмбэрэлтэй юм, Баасан баяжсан байна гэдэг үгийг нь би хүлээж авъя. Баяжих болтугай. Манай аав, ээж хоёр хоёул Ховд аймгийнх. Ховд аймгийг хөгжүүлэх сангаас надад "Таны нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлээд суварганд оролцооч гэж урьж байна. Таны бүх зардлыг даана" гэсэн санал тавьсан юм. Би бүх ах дүүстэйгээ ярилцаад оролцохоор шийдсэн. 250 хан мянган төгрөг л цуглуулж хандив өргөсөн. Түүнээс надад хагартлаа баяжчихсан юм алга. Байх байхгүй, оюутан хүнд ямар зовлон байдаг билээ, түүгээр л явж байна.

Би сүүлийн арваад жил цалингийн цэс дээр гарын үсэг зурж цалин авч үзсэнгүй. Гэсэн ч амны билэг их сайхан ш дээ. Баасан таван өрөө хаустай гэж бичсээр байгаад л намайг хоёр өрөө байртай болголоо. Халуун байранд хоосон хэвтэж байсан ч өнөөдөр надад сайхан л байна. Яг одоо гэхэд манай хөргөгчинд хөлдөөсөн хоёр сав хусны шүүснээс өөр юм алга. Хангалуун айлын амьдрал ийм байх уу. Социализмын үед ш дээ. Манай ээж мах ховордохоор "Улаан даавуу чанаж идэлтэй биш, яасан хэцүү юм бэ" гэж байсан юм. Өнөөдөр Монголын ихэнх ард түмэн над шиг мах авч чадахгүй л байгаа ш дээ. Гэхдээ гэдэс өлсөх бол юу ч биш шүү дээ. Угаасаа баригдаад л явна, хойно байхдаа хорин хэдэн хоног юм идэхгүй байж байгаад л гараад ирдэг байсан. Харин тархи өлсөж болохгүй, би түүнээс айдаг.

-Арван хэдэн жил цалин авч үзсэнгүй гэлээ. Тэгээд яаж болж ирсэн юм?
-Ганц нөхрийнхөө цалин, олж байгаагаар болгоно гэдэг, бас хэцүү ш дээ. Нөхөр маань их гарын уртай хүн. Шинэ байранд орлоо гэж ах дүүгийн авч өгснөөс бусдыг нь манай хүн өөрийнхөө гараар хийж гэрээ тохижуулсан. Үнэнийг хэлэхэд ах дүү, сайхан сэтгэлт ахмадууд, хүмүүсийн буянаар л болж ирсэн. Надад хуучин, шинэ хувцас авчраад өгөх тохиолдол ч олон байдаг.

-Та одоо тавь гарч байгаа байх аа?
-Тийм.

-Эрдэм сурахад оройтдоггүй гэдэг л дээ. Гэхдээ та багшийн коллежоос эхлэн удирдлагын академи гээд хэд хэдэн курс сургууль төгслөө. Одоо хуулийн чиглэлээр сурч байна. Энэ олон сургууль, диплом хэзээ танд хэрэг болно гэж боддог вэ?
-Хүн амьдралаас шаардлагатай юмыг сурах, дипломтой болох гэж сурах хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Хүнд үзүүлэх юмтай болохын тулд сурах гэдэг цаг хугацаа, эдийн засгаа алдсан асар буруу үзэгдэл. Сурснаа амьдралд бодитойгоор ашиглах, амжилт гаргах гэж л сурах ёстой. Миний хувьд багш мэргэжилтэй. Социализмын үеийн багш зурах, бичих, зохион байгуулах гээд их олон талын арга барил, дадлыг олдог байсан. Тэр нь ч өнөөдөр миний ажил үйлсэд дэм болж байгаа. Манай Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай "Амьдрал урсаад өнгөрчихдөг, архив сүндэрлээд үлддэг" гэж аугаа үгийг хэлсэн байдаг. Өөрийнх нь үг юм уу өрөөлийн үгээр бидний чихийг булаасан юм уу би мэдэхгүй.

Түүнийг сонсоод би архивын чиглэлээр юм мэдэж авах ёстой гээд үндэсний архивын төвийн дэргэдэх сургалтад сууж анхан шатны мэдлэгтэй болсон. Зах зээлд оруут менежмент, маркетингийн цоо шинэ шинжлэх ухаан гараад ирсэн. Бас л энэ тухай мэдэж авах гэж Зоригийн нэрэмжит менежментийн коллежийг дүүргэсэн. Нэгэнт олон .түмний төлөө үг дуугарч яваа болохоор удирдлагын академийг төгссөн. Ер нь юм юмны дөрийг мэдчих, чадчих юмсан, хараат бус байхсан гэсэн хүсэл маань л намайг хөтөлж яваа.

-Хөдөлмөрийн баатар Бадар-Ууган та хоёр нэг анги. Аварга хэр идэвхтэй оюутан бэ?
-Спортынхны амьдрал энгийн хүний амьдралаас жаахан ангид юм шиг байна лээ. Тэр утгаараа боломж бололцоо нь гардаггүй юм уудаа.

-Хичээлээ тасладаг гэсэн үг үү?
-Таслах гэдэг чинь, сурах зорилгын эсрэг үг шүү дээ. Суръя гэж зорилго тавьчихаад таслана гэдэг утгагүй хэрэг. Ажил төрөл, бэлтгэл сургуулилт нь болдоггүй юм шиг байна лээ.

-Ингэхэд та энэ хаврын АНАТХ-ны тэмцэлд яагаад оролцоогүй юм бэ. Номын дуу сонсоод гэсэн хариулт авмааргүй байна. Г.Уянга та хоёр бие бие рүүгээ үг чулуудаад байх шиг болсон?
-Гол мөрөн гольдрилоороо л урсдаг шиг сурах зорилго тавьчихаад түүнээсээ хазайн энд тэнд гүйж явалтай биш гэсэн бодол байсан. Үйл ажиллагаанд нь оролцохгүй, очоод өлсгөлөн зарлаж хэвтэхгүй ч гэсэн хүч тэнхээгээ өгөх боломж байсан л даа. Гэхдээ миний хувьд амлалт өгч, чихэр үзүүлэн сонгуульддаг нь анхнаасаа буруу байсан, буруу үйлдлийг баталгаажуулж дахиад нэхэх нь бүр буруу үзэгдэл гэж үзэж байсан. Амласныг нь нэхэх нь зөв боловч АНАТХ гэдэг нэр нь оновчтой биш санагдсан.

Яагаад амлав, үнэн байсан уу худал байв уу гэдэг асуудлыг л тавих хэрэгтэй байсан. Манай ард түмэн зүгээр л юм нэхээд түүнийгээ аваад суудаг ард түмэн байж болохгүй. Ард түмэн амлалтыг нэхэх нь зүйтэй гээд дэмжсэн. Харамсалтай нь тэд гарч ирээд өөр өөр зүйл рүү орсон. Логиктой, шат дараалалтай үйл ажиллагаа байж чадсангүй, түр зуурын үзэгдэл дээр тоглосон алхам болсон гэж боддог. Өнөөдөр Монголчууд маань өдөр өдөр, цаг цагаар л амьдардаг болчихлоо. Хүний оюуны цар л юм даа. Хүн хэдий оюунлаг байна тэр хэрээрээ асуудалд хандана. Цагийн аясаар явахаар л тийм хурдан цуцчихаж байгаа байхгүй юу.

Ер нь хүн үхэхэд бэлэн, тууштай тэмцэж байж л амжилтад хүрдэг. Түүнээс туйлшрамтгай, ашиг харсан эсвэл' аминд нь тулаад ирэхээр бултчихдаг, богинохон бодлоор хандаж болохгүй. Энэ нь Монголын ард түмний тэмцэгч чанарыг цуцалж, ширгээж байгаад би харамсаж явдаг. УИХ-ын гишүүн, иргэний хөдөлгөөнийхөн ч бай хэлсэн л бол хэлснээ биелүүлэхийн төлөө бүх хүчээ шавхах ёстой. Тэгж байж ард түмэн тухайн удирдагчдаа итгэнэ шүү дээ.

9-р ангидаа жирэмсэлж байсан маань үнэн, худлаа яриад хаа хүрэх билээ

-Одоо зөвхөн Баасан болоод түүний хувийн амьдралын талаар ярилцмаар байна. Танай хүн та хоёр наймдугаар ангиасаа эхэлж үерхсэн гэл үү?

-Лентнээсээ салаагүй, хоёр том копрон зүүчхээд "Чёбурашка" гэсэн нэр авчхаад л гүйж явсан үе. Ирээдүйн амьдрал, хайр сэтгэлийн тухай бодох юмгүй хүүхэд насны дэврүүн сэтгэлээр л үерхэж яваад нийлсэн. Хүний амьдралд байдаг бүхий л жаргал зовлонг энэ хүртэл хамтдаа туулсан болохоор бид хоёрын нэг нэгэндээ хандах хандлага, хүндлэл их сайхан байдаг юм. Намайг хамгийн сайн ойлгодог, нэг багана маань болж явдаг хүн дээ. Гурван хүүхэдтэй. Хүү маань ноднин оюутан болсон. Охин маань сургуулиа төгсөөд гэр бүлтэй, хоёр охинтой боллоо. Бага маань ЕБС-ийн сурагч.

-Анхны хүүхдээ та хэдтэйдээ төрүүлсэн юм?
-21-тэйдээ. Гэхдээ өмнө нь их эрт нэг байх байсан.

-10 жилийн сурагч байхдаа хүүхэдтэй болсон гэсэн үг үү. Таныг сурагч байх үед бүх зүйл маш хатуу диктатуртай байсан шүү дээ?
-Хатуу байсан нь үнэн. Гэхдээ одоо байгаагийнхтай л адил амьдрал урсаж байсан. Хамгийн гол нь тэр үед өнөөдрийнхтэй адил жирэмсэлсэн эсвэл үр хөндүүлснээ ил гаргахгүй ш дээ. Тэр тусмаа 10 жилийн хүүхэд хүүхэд гаргаж болохгүй. Аав, ээж багштайгаа нийлж хуйвалдаад л нам дарна. Баасан жирэмсэн болсны төлөө бүтэн сургууль хэрэгт орно шүү дээ. Тэр нь л аюул байсан байхгүй юу. Тэр үедээ аймшгийн л асуудал байсан.

-Тань шиг ингэж сурагч байхдаа хүүхэдтэй болсноо ил тод хэлэх хүн олдохгүй байх аа?
-Хэлэх эсэх нь хүмүүсийн өөрсдийнх нь дотоод сэтгэхүйн асуудал. Худлаа яриад хаа хүрэхэв, Монголчууд цөөхөн юм чинь. Ямар амьтантай унтчихсан биш, хүний амьдралд байдаг л асуудал. Ер нь хүн байгаагаараа л байх хэрэгтэй. Яахав, манай монголчуудад хүн үнэнээ хэлснийх нь төлөө түүгээр нь зэвсэг хийн гоочилж, доромжилдог муухай зан бий. Түүнээс нь болоод л хүмүүс үнэнээ хэлж чаддаггүй гэж би боддог юм. Сайныг нь дэмжиж, мууг нь байлгахгүйн төлөө хүмүүсийг үнэнээ хэлдэг болгох хэрэгтэй. Манай Монголчууд бас нэгнийхээ улыг дэндүү шагайх юм даа. Хүмүүсийн чадвар багасаж байгаагийн л шинж. Үнэхээр чадвартай, өгөөмөр хүн бол тухайн хүний алдааг ерөөсөө тоохгүй, зүгээр л хэн бэ гэдгийг нь таниад нөхөрлөдөг байхгүй юу.

-Олон жил ханилах хугацаанд та хоёрт өөр хэн нэгэнд дурлах ч гэдэг юм уу асуудал гарч байв уу. Хүүхдийн гэнэн сэтгэлээр дэрвэж яваад гэхээр тань байж магад гээд асууж байна?

-Ганцаараа урсаж яваа гол биш. Надад, манай хүнд дурлаж байсан хүн байлгүй яах юм. Дуунд "Зүүднээс өөрөөр чамайг хайрлаж чадсангүй" гэж гардаг шиг нөхөртөө ирээд л хэлчихдэг, хэн хэнд нь ирсэн захиаг инээж суугаад л уншдаг байсан.

-Та өөрөө сэтгэл алдарч үзсэн үү?
-Би ер нь эршүүд талдаа хүн ш дээ. Дандаа эрэгтэй хүүхдүүдтэй нөхөрлөж өссөн. Ремен зүүчхээд л зодоон хийнэ. Хулигаан Баасан гэдэг Нэртэй байлаа ш дээ. 6-р ангиасаа ес төгстлөө лав хулигаан нэртэй байсан. 4-р ангиасаа тамхи татаж байлаа. Сайндаа ч биш юм. Манай муу аав тамхи татдаг. Машинтайгаа ноцолдоод л хоёр гар нь тас хар тос болчихсон байхад тамхи ороогоод, асаагаад өг гэдэг. Тэгж байгаад л татдаг болчихсон. Аавдаа баригдаад зодуулсан ч тамхинаас гараагүй. Хүн ухамсраараа л гардаг юм билээ. 10 төгсөөд конкурсдэхэд оноо хүрэхгүй СОТ-2 т нэг жил ажиллавал дахин конкурсдэх эрх олгоно гээд би тэнд шаварчин хийж байсан юм. Хүнд ажилтай бас л нөгөө тамхиа татна. Аав маань өнгөрөхдөө "Намайг унахаар наад тамхинаасаа гараарай. Ам өг" гэсэн, тэгээд л би гарсан даа. Харин таван удаа баригдахдаа тухайн орчныхоо шаардлагаар татаж байсан.

-Багш байхдаа та арай "хулигаан" багш байсан юм биш биз дээ?

-Манай аавын найз нар тааралдаад "Үгүй тэр яаж багш болно оо" гэж байсан гэдэг. Гэхдээ ардын үр хүүхдийг сургаж байгаа багш чинь багынхаа зангаар явж болохгүй шүү дээ. Хүүхэд гэдэг их гоё ертөнц. Юу гэж тэдэндээ муу үлгэр үзүүлхэв. Би сахилгагүй хүүхдүүдэд их дуртай. Нэгд миний дүр төрх харагддаг, нөгөөтэйгүүр тэр хэмжээгээрээ хүүхэд задарч байдаг болохоор.

-Та нээрээ хамтлагт дуулдаг байсан гэсэн. Ямар хамтлагт юм?
-Багшийн сургуулийг онц дүнтэй төгсчхөөд эвлэлийн илгээлтээр Хэнтий аймгийн Хэрлэнбаян Улаанд очиж 10 гаруй жил багшилсан. Пионерийн удирдагч давхар хийж байсан юм. Миний амьдралын сайхан үеүдийн нэг. Тэнд эмэгтэйчүүдийн "Солонго" хамтлаг байгуулан ахлагчаар нь ажиллаж байсан. Мандалин ч тоглодог байлаа.

-Ер нь таны нийгмийн амьдралд идэвхтэй оролцох тэмцлийн үе яг юунаас эхэлсэн юм бэ?
-Хэрлэнбаян Улаанд багшилж байхдаа хичээлийн эрхлэгч нартай тэмцэж эхэлсэн юм болов уудаа. Намайг багш болоод очих үе социализмын төгсгөлийн үе байсан л даа. Намын гишүүн л бол буруутай байсан ч зөвддөг. Тэр үед "Танай нам худалч хулгайч муу болгоныг цуглуулдаг хэрэг үү" гэж хэлээд хэрэгт орж л байсан. Багш нь тэмцлээ гээд миний аягүй сайн сурлагатай хүүхдүүдийг улирааж байсан байхгүй юу. Тэгээд яамны сайдад хүртэл бичиг бичиж, тэмцэж байсан. Шударга багш нарыгаа их өмөөрнө. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй гэсээр явтал ардчилал гарсан. Өнөөдрийг хүртэл цуцаагүй явж байна.

33 удаа эм заяанд төрсний эцэст эр заяаг олдог гэж аав маань хэлдэг байсан

-Таны ааш авир аав ээжийнхээ хэнтэй төстэй вэ?

-Аавынхтай. Аав маань бас шударга бус юмыг тэвчдэггүй хүн байсан. Аав маань насаараа жолооч хийсэн хүн л дээ. Ээж маань хүний хүнийг хүндэлдэг, дуу хууртай их хөдөлмөрч хүн байсан. Би ээж аавынхаа сайныг шигшиж өөртөө авсан шиг байгаа юм. /Инээв/ Ер нь аав, ээж хоёр маань намайг хангалттай хөдөлмөрч болгож хүмүүжүүлсэн. 9-р ангид байхдаа таван кг-ын хүрзээр таван тонн нүүрсийг дөчхөн минутад буулгачихдаг байлаа.

Дугуй нөхөх энэ тэр гээд эрэгтэй хүний  ажил  их хийдэг байсан даа. Хүүхэд нь болж төрсөн хойно намайг сайн явуулах, зөв байлгах гэж надад зориулж олон сургаал хэлдэг байсан. Эр хүнийг хайрлаж, хүндэлж явах ухаанд сургахдаа "33 удаа эм заяаг олсны эцэст эр заяанд төрдөг юм" гэж ярьж, ойлгуулах жишээтэй. Би аав ээжийнхээ үгийг өөрийн жанжин шугам болгож явдаг. Намайг өөрийнхөөрөө байдаг, ажилч, нямбай болгоход тэр бүхэн нь нөлөөлсөн. Одоо ч би ээж ааваараа бахархаж явдаг. Ер нь хүний амьдралд сайн муу олон л юм бий. Түүний сайныг шигшиж, мууг н& хаяж амьдрах ёстой гэж би бодож явдаг. Аливаа юмыг дандаа хоёр талаас нь эргэцүүлж, сонгож байгаасай гэж боддог. Өөртэйгөө хүн ал ь болох их ярих хэрэгтэй. Би "Баасан чи яаж байна" гээд байнга өөртэйгөө ярьж явдаг.

-Баасан авгай, явсан газар нь балагтай гээд таны тухай саар үг их дуулддаг. Хэцүү байдаг уу?

-Миний ээж аав намайг юм юманд эмзэглээд, хямраад байдаггүй хатуужилтай өсгөсөн. Нөгөө талдаа би нэгэнт бусдын төлөө явж байгаа болохоор нийгмийн нүд чинь их олон янзаар харна шүү дээ. Бузар булайгаа дэлгүүлэхгүйн тулд хар баасаар шаваад л, хүмүүсээс, гэрэлтэй гэгээтэй нийгмээс холдуулъя гэж над руу бас довтолгоо явагдаж байгаа. Тэр баасанд нь уначихвал юун нийгмийн төлөө явах, хэн ч биш болно ш дээ. Муугаар, сайнаар бичсэн ч тэр нь "Баасан байна аа" л гэж хэлээд байгаа, юм хийгээд байгаагийн шинж. Зарим хүн архи дарс уугаад л стресст ордог юм билээ. Би харин эсрэгээрээ үүнийг би яаж давах вэ гэдэг бодлого боловсруулаад сууж байдаг.

-Таны цаашдын төлөвлөгөө юу байна?
-Цаг хугацаа асар үнэтэй зүйл. Би цаг хугацаатай л уралдаж явдаг. 2012 онд би дахиад нэр дэвшинэ. Ард түмэн "Энэ дурак гарсан хойноо иддэг нь болох нь уу, чимээгүй эсвэл худлаа ярьдаг нь болох нь уу" гээд нэг мандат олгоосой гэж асар их хүсэж байгаа. Тэгвэл би энэ олон жил өөрийгөө золигт гаргаж хөдөлмөрлөж явсныхаа хүчийг гаргамаар байна. "Ийм хүнийг аль эрт гаргах байсан юм. Үүнийг л хүлээж байлаа" гэж харамстал нь ажиллах юмсан гэж бүр хорхой хүрээд байдаг юм. Надад нуух юм алга. Би чинь хөгширнө, цуцна. Робот биш хүн юм чинь. Надад 2012 онд боломж олдохгүй бол цаашаа нас байхгүй ш дээ. Хүн болж төрсөн юм чинь нэг удаа ч гэсэн аядуу зөөлөн амьдарч үзмээр байна. Үр хүүхдийнхээ сайн сайхныг хармаар байна.

Өөрийнхөө хүссэнээр жаахан ногоо тарьж, тахиа өсгөөд амьдармаар байна. Одоо байрандаа цэцэг тарьж байна. Ногоо тарих их дуртай л даа. Хорин хэдэн төрлийн 40 гаруй цэцэгтэй болчихоод байгаа. Энэ цэцэгс шигээ хүний нүдэнд тустал өнгөтэй амьдрах юмсан гэж хүсдэг. Үлгэр жишээч өвөө эмээ байх юмсан гэж боддог. Ач нараа ороод ирэхэд ширээ дүүрэн хоолтой, өөрийнхөөрөө амар амгалан дарамтгүй баймаар байна. Тийм амьдралыг л би хүсээд байгаа хүн ш дээ. Тэр амьдрал нь байхгүй болохоор л бий болгохын төлөө бухимдаад, өөрийгөө золигт гаргаад байгаа хэрэг. Ийм амьдралыг бий болгохын төлөө Монгол хүн бүрийн хүч хэрэгтэй. Монголчуудын амьдрал монгол хүн бүрээс шалтгаалах болно. Архи, гутралд бүү сөгд.

Нэг нэгнийхээ сайханд талархалтай байж, биенийхээ араас битгий хар нүх ухаач, тэр хүнийг гэрэлтэй зам тавихын тулд нэг ширхэг тоосго ч гэсэн нэмээч гэж хүсмээр байна. Чи аз жаргалтай байх ёстой боловч чиний аз жаргал бусдад халгаатай байвал татгалзаж сурах хэрэгтэй. Монголын ард түмэн газрын гагнаас болсон алтаа их ухаж, газрын хэвлийгээ сэндчиж байна. Хөдөө бэлчээрээс болж зодоон нүдээн болж, хотод хөл тавих зай олдохоо болилоо. Энэ бол манай төрийн дээр байгаа хүмүүсийн л ажлын үр дүн. Уураг тархи нь дутуу юм уу даа л гэж бодох юм. 2,7 саяхан, дэндүү цөөхөн хүнийг дэндүү их газар нутаг, дэндүү их баялаг дээр дэндүү ядуу амьдруулж байгаад их харамсдаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан