Ардын жүжигчин цол хүртээд хоёрхон хонож байгаа кино найруулагч Г.Жигжидсүрэнтэй ярилцлаа.
-Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй
цол хүртсэнд тань юуны түрүүнд баяр хүргэе. Анх кино урлагт хэрхэн хөл тавьж
байсан тухайгаа энэ цаг мөчид эргэн дурсвал сонин байх болов уу?
-Баярлалаа.
Намайг их урлагт гараас хөтөлж оруулж кино урлагийн А үсгийг заасан хүн бол
нэрт кино найруулагч ардын жүжигчин, төрийн шагналт Д.Жигжид гэж хүн байсан. Би
1960 онд аравдугаар анги төгсөөд Д.Жигжид гуайн туслах болж "Улаанбаатарт
байгаа миний аав" кинонд анх ажиллаж кино урлагт хөл тавьсан даа. Арван
жилийн сургуульд байхдаа шүлэг, янз бүрийн юм бичээд "Залуучуудын үнэн"-д
нийтлүүлж, радиогоор ч цацдаг байлаа. Дөрөвдүгээр ангиас миний юм энд тэнд
хэвлэгдэж эхэлсэн юмдаг. Тийм болоод ч тэрүү би утга зохиолын сургуульд явна
гэж мөрөөддөг байсан. Гэвч арав төгсөх жил надад хуваарь олдоогүй.
Тэгээд л Кино үйлдвэрт Д.Жигжид гуайн туслахаар орж кино урлаг, кино найруулга гэдэг юмтай амьдралаа холбосон доо. Миний багш 1986 онд ардын жүжигчин цол авсан юм билээ. Багшийгаа цол авснаас хойш 21 жилийн дараа ардын жүжигчин гэдэг сайхан цол авч өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардаад байна. Ер нь киноныхоос хоёр ардын жүжигчин төрж байгаа юм байна. Анхных нь миний багш.
Миний өөрийн мэргэжил бол баримтат болон телевизийн киноны найруулагч, зохиолч гэсэн хос мэргэжлээр Бүх Оросын кино урлагийн дээд сургуулийг 1967 онд төгссөн. 1969 онд "Анхны алхам" киногоо хийж байлаа. Тэрнээс хойш Кино үйлдвэрт ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч гэсэн алба хашиж байсан даа.
-Яг одоо хаана
ямар алба хашиж байна?
-МҮОНТ-ийн нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн, "МТ"
кино нэгтэлийн захирал гэж явдаг. 1990-ээд оны
дундуур үйлдвэрийн уран бүтээлчид маань жалгын нэг болж нэг ёсондоо гудамжинд
гарчихаад явж байхад тухайн үеийн МҮТВ-ийн удирдлагаас
телевизийн нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн гэдэг ажилд орооч ээ гэж урьсан. Энэ
утгаараа би телевизэд, тэндхийн удирдлага болоод уран бүтээлчдэд баярлаж явдаг
юм. Телевизийн уран бүтээлч хүний хувьд өөрийн шавьтайгаа нэг өдөр төрийн цол
хэргэм авсандаа их бэлгэшээж байгаа. Манай телевизийн программын хэлтсийн дэд
дарга Г.Нарангэрэл надтай хамт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.
Тэр миний анхны шавь нарын нэг. 1974-1978 онд УБИС-ийн кино драмын анги гэж
байхад нэг анги төгсгөсөн нь энэ Г.Нарангэрэл, ардын жүжигчин П.Цэрэндагва, төрийн
шагналт Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Б.Батзаяа нарын анги.
-Та цол
авсныхаа дараа зурагтаар ярилцлага өгөхдөө их өртэй үлдлээ гэж байсан. Одоо яг ямар уран бүтээл дээр ажиллаж
байна?
-Аль ч талаасаа өртэй үлдлээ. Чадлынхаа хэрээр зүтгэж
байгаад ганц хоёр юм хийе л гэж бодож байна. Одоо
Монголын соёл урлагийн холбогдолтой цуврал баримтат кино хийе гэж бодож байгаа.
Гадаадын орнуудад, ялангуяа урд зүг рүү Монголын дээр үеийн уламжлал соёлтой
холбоотой нэлээд юм байдаг юм байна. Үүний мөрөөр явж юм
хийе л гэж бодож байна. Мөн их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн
ойгоор Төв аймгийн нутгийн зөвлөл, ЗДТГ хамтран Д.Нацагдоржийн тухай баримтат
уран сайхны кино хийе гэж ярилцаад Ш.Сүрэнжав бид хоёрын 10-аад жилийн өмнө
бичсэн зохиолоор хийхээр болсон юм. Зураг авалтыг нь ноднин эхлээд 50 хувийг нь
шахуу авчихаад, мөнгө байхгүй зогсоочихсон байгаа. Тэрийгээ сая телевизийн 40
жилийн ойгоор "Их Нацагдорж" нэртэйгээр гаргасан л даа. Энэ киногоо
гүйцээх бодол байна. Нийт гурван цуврал гарахаас дунд
хэсгийг нь хийчихээд байгаа юм. Одоо өмнөх болон төгсгөлийн анги дутуу. Голоосоо
эхэлсэн нь тэр үеийн баримт их байсан учраас гэх үү дээ.
-Таны хийсэн
хичнээн кино байна?
-Миний хийсэн уран сайхны кино бол 26 байдаг. "Анхны
алхам", "Хатанбаатар", "Эх бүрдийн домог", "Хүн
чулууны нулимс", "Бүлээн нурам", "Амин
мөр" гээд дотооддоо ч, гадаадад ч хүнд үзүүлэхэд нүүр улайгаад байхааргүй
хэдэн кино бий. Баримтат кино маань мөн тэр орчим тооны.
-Одоогийн кино
ч гэж үзэх юм алга гээд амтай болгон шүүмжилдэг. Хөрөнгө мөнгө нь байгаад ч
дорвитой зүйл гарахгүй байгаа нь та нарын үеийнх шиг боловсроогүйнх юм болов
уу?
-Миний хувийн бодлоор Монголын кино урлагт уран бүтээлчдийн
бүхэл бүтэн үе тасарчихаад байгаа юм. Бидний түрүү үед Д.Жигжид гуай түүний
дараагаар П.Доржпалам гуай, Ж.Бунтар гуай, тэдний дараагаар И.Нямгаваа бидний
үе залгаад ирсэн. Найруулагч талаас нь ярьж байна шүү дээ. Энэ залгамж халаа
тасраад 10 гаруй жил болж байна. Өдгөө киноны арваад сургууль байгаа ч чанартай
сургалт алга. Тэр их муу юм. Сургалт гэдэг чинь их чухал. Зарим хүнийг гомдоож
магадгүй. Гэхдээ яахав үнэнийг хэлэхээс өөр арга байхгүй. Багш нарын чанар маш
муу байна. Аппарат барьж үзээгүй хүн операторын хичээл, киноны ганц кадр дарж
үзээгүй хүн найруулга зааж байх жишээтэй. Тэгэхээр яаж олигтой хүн гарах юм. Би
үүнд их эмзэглэдэг.
Түүнчлэн технологийн хоцрогдол манайд дээд зэрэгт хүрсэн. Төрөөс харахаа больчихсон болохоор технологийн хоцрогдлыг ойрын хэдэн жилдээ арилгаж чадахгүй болов уу гэж боддог. Яг одоо Монголын кино урлаг сонирхогчийн түвшинд хүрчихээд байна л даа. Ганц нэг чадалтай сайхан залуучууд байна. Тэд нар чинь нөгөө техникээс чинь болоод явахгүй байна л даа.
Манай Бямбасүрэн гээд охиныг хар. Германы техник дээр Германы хүнтэй хамтарсан учраас дэлхийн стандартад нийцсэн юм гараад байна ш дээ.
-Шинэ гарч
байгаа киног алгасахгүй үзнэ биз?
-Үгүй ээ. Тийм зав гарахаа байж.
-Та алтан
үеийнхэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан хүний хувьд тэдний тухай сайхан дурсамж
ярих байх?
-Алтан үе гэдэг чинь яахав Д.Жигжид гуай буюу миний
багшийн үе л дээ. Тэр жил нэг цайллага дээр хөдөлмөрийн баатар, хөгжмийн
зохиолч Б.Лувсаншарав гуай намайг "Чи бол алтан - үеийн хэлтэрхий"
гэж билээ. Их гоё хэлсэн байгаа биз. Яг л хэлтэрхий л дээ. Одоо бодоход би
өөрийгөө азтай хүн гэж бодоод байгаа. Алтан үеийнхэнтэй бүгдтэй нь хамт ажиллаж
байсан байгаа юм.
Нэг сонин юм ярья л даа. Манай багш Д.Жигжид их ширүүн, загнана гэж жигтэйхэн. "Улаанбаатарт байгаа миний аав" киног хийх үеэр одоогийн кино үйлдвэрийн хашаан дахь павилионыг ашиглалтад оруулж, тэнд үдэшлэгийн зургийг авсан байхгүй юу. Би тэр үед 18-тай хүүхэд олны хэсгийн хүмүүсийг зохион байгуулах ажилтай. Гэтэл багш маань намайг сайн ажилласангүй гээд олон хүний дунд загнаж гарав. Загнахаараа хүн гомдмоор хачин хачин үг хэлнэ. Тэгээд би уйлаад гараад явчихаж билээ. Бусад ахмад хүмүүс тэгж л байдаг юм гээд намайг аргадах ч хүүхэд байсан болохоор их гомдож билээ.
Дараа жил нь Д.Жигжид гуай "Түмний нэг кино" хийгээд намайг туслахаар нь авч ажиллуулна гэхээр нь тэр үед уран сайхны удирдагч С.Оюун гуай дээр орж "Би Жигжид багштай ажилламаагүй байна. Чимэд-Осор гуайтай "Гологдсон хүүхэн" кинон дээр ажилламаар байна" гэхэд С.Оюун гуай яагаад гэхэд нь хэлэх үг олдохгүй тэрүүхэн үед сэтгэн Ц.Дамдинсүрэн гуайн сонгодог зохиолоор кино хийж байгаа нь таалагдаж байна. Би Ц.Дамдинсүрэн гуайтай ойртож танилцмаар байна гэж хэлчихсэн чинь ашгүй зөвшөөрч Чимэд-Осор гуайн туслах болж байсан. Д.Жигжид багшаасаа зугтаж байгаа царай нь тэр.
Мөн 1966 онд Д.Жигжид гуай, Кручков гуай хоёр "Үер" зохиолоор кино хийлээ. Би тэр үед Кручков гуайн орчуулагч бөгөөд Д.Жигжид гуайн туслах найруулагчаар явахгүй юу. Д. Жигжид гуай чи наад Кручковтоо хэлээтэх "Чиний ардын жүжигчин надад падгүй. Чи миний хий гэснийг хий" гэж дамжуул гэхээр нь ямар тэр чигт нь хэлэлтэй биш, жаахан зөөлрүүлээд орчуулахаар Кручков гуай "Жигжид тэгж хэлээгүй, чи Жигжидийн хэлснийг яг үг үгээр нь хэлээтэх" гэдэг сэн. Тэр хоёрыг зохицуулах гэж их хэцүү байдаг сан. Томчуул бол томчуул шүү дээ. Гэхдээ хоорондоо юм бодохгүй л дээ.
-Найруулагчдыг
нэлээд ширүүн ааштай хүмүүс гэдэг. Та бас багшийнхаа тухай ярилаа. Өөрөө ер нь
хэр ширүүн найруулагч вэ?
-Маргалдаж, сөргөлдөх, ширүүлэх юм уран бүтээл хийж
байхад зөндөө гарна л даа. Миний найз төрийн шагналт, хөгжмийн зохиолч
З.Хангал. Миний ихэнх киноны хөгжмийг бичсэн. Эхний таван киноныхыг Л.Мөрдорж
гуай бичсэн байдаг. З.Хангалыг бурхан болсны дараагаар Н.Жанцанноров хэд хэдэн
кинонд хөгжим бичсэн л дээ.
Би ер нь уран бүтээлийнхээ багийг солиод байх дуртай биш. Тийм болохоор миний баг их сайхан баг байсан. Б.Самбуу гэж дууны найруулагч хачин гоё хүн байсан. Удирдаач Жамсранжав байна. Бид бие биенээ ойлгодог их гоё баг байсан. Одоо би юм хийхээр нөгөө хэдийгээ байнга үгүйлээд байдаг юм.
-Та цол аваад
хамгийн түрүүнд хэнтэй баярласан сэтгэлээ хуваалцав?
-Би шагнал авч байхдаа юу бодож байсан гэхээр хөөрхийдөө
муу аав, ээж хоёр минь байсан бол, тэр хоёр минь харсан бол ямар сайхан байх
бол гэж бодсон. Миний ээжийн дүү 88-тай өвгөн бий л дээ. Манай талын ганц
настай хүн. Шагналаа аваад ажил дээгүүрээ орчихоод хамгийн түрүүнд Лувсанжав
ахдаа үнсүүлсэн.
-Хүмүүс шагнал
авахаар энэ бол миний хамт олны, миний хэнийн түшиг тулгуур гэдэг. Энэ дашрамд
ханийнхаа тухай ярьж, магадгүй түүнд хэлэх үг байгаа байх?
-Манай гэр бүлийн хүн Цэцгээ гэж хүн бий. Надтай хамт
"МТ" кино нэгтгэлд менежерийн алба хашиж байгаа.
Цэцгээ бол миний нэг тал. Тэр хэлэхдээ ардын жүжигчин цолны тал нь миний гавьяа шүү гэсэн. Тэр үнэн юм. Яагаад гэвэл киноны уран бүтээлч гэртээ орох нь ховор. Эзгүй хойгуур авгай л бүгдийг зохицуулна. Гэр бүлийг төвшин авч яваа хүнд баярлахаас өөр аргагүй. Би амьдралдаа хоёр л эмэгтэй хүний гар дээр умбаж ирсэн. Би чинь хүний ганц хүүхэд л дээ. Ээжийн гараас Цэцгээгийнхээ гар дээр ирсэн.
Миний хань чинь уг нь дулааны инженер мэргэжилтэй хүн. Нэгдүгээр цахилгаан станцад 10-аад жил ажиллаад сүүлд Геологи, түлш эрчим хүчний яам гэж байхад аймгууд хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байлаа. 1990-ээд онд Кино үйлдвэр алга болоход Цэцгээгээ ажлаас нь гаргаад өөрийн туслах болгосон. Тэрнээс хойш надтай ажиллаж байгаа юм. Заримдаа тэр маань надад "Би өдийд яамандаа байсан бол жижүүр ч гэсэн хийгээд явна" ' гээд тунирхдаг юм.
-Таны хүүхүүд
хаана ямар ажил эрхэлж байна. Ач, зээ хэдүүлээ вэ?
-Манайх гурван бандитай. Том нь 30 гарчихсан залуу.
Оператор мэргэжилтэй нэлээн хэд хэдэн киноны зураг авсан хүн. Дараа нь ихэр
хоёр хүү бий. Гурван ач хүүтэй. Ихрийн маань нэг нь ШУТИС-д багш, нөгөө нь уг
нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн.
"Аригу" компанид нэг жил ажиллаж байгаад одоо Туркийн Анкарагийн их
сургуульд урлагийн түүхийн мэргэжлээр суралцаж байна.
Д.Цогзолмаа