“Сонирхолтой шинжлэх ухаан” сайн дурын хичээл
Амгаланд байрлах “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”. Нийт 10 сурагчтайгаар “Сонирхолтой шинжлэх ухаан” хичээл долоо хоногт нэг удаа орно. Хичээлийг заахаар “Pinnacle LLC” -д мэдээллийн технологийн менежерээр ажиллаж буй Х.Идэр долоо хоног бүр ирдэг.
Х.Идэрийн нийгмийн сүлжээнд байрлуулсан зургуудаас хичээл их л хурдан, хөгжилтэй явагддаг юм шиг харагдсан ч бодит байдал дээр огт өөр дүрзурагбиднийгугтав. 9-13 насны хүүхдүүд бүгд эрэгтэй. Тэд нэг нэгнээсээ давж ярих, багшийн өгсөн туршилтуудыг түрүүлж хийх гэж оролдох нь ангийг хонь хурга нийлсэн мэт чимээ шуугиантай болгох аж.
Сайхан нийгмийг бүтээхийн тулд бүх хүний оролцоо чухал
Анх Х.Идэр 15 хүүхэдтэйгээр хичээлээ явуулах төлөвлөгөөтэй байсан ч, ачаалал хэт их байна гэж үзээд 10 болгож цөөрүүлсэн нь энэ. Энэ нь хичээлээ илүү чанартай, хүүхэд бүрт хүртээлтэй байлгах гэсэн түүний хүсэлтэй холбоотой.
“Сонирхолтой шинжлэх ухаан” хичээл асуулт, хариулт, туршилтын хэсгээс бүрдэнэ. Хүүхэд бүр хичээлд ирэхдээ ямар нэг асуулт бэлдсэн байх аж. “Толь яагаад байдаг вэ, хаанаас үүссэн бэ. Сүнс байдаг гэдгийг шинжлэх ухаан баталсан уу. Тоосгыг яаж хийдэг вэ. Зэвэрсэн түлхүүрийг яагаад ашиглаж болдоггүй вэ? гэсээр тэдний асуулт хөвөрнө. Х.Идэр хүүхдүүдийн асуулт тус бүрт шинжлэх ухааны тайлбар өгөхийг хичээдэг.
Асуулт, хариултын хэсэг дууссаны дараа туршилтын хэсэг эхэлнэ. Багш туршилтад хэрэглэх эд зүйлсээ ширээн дээр гаргамагц хүүхдүүдийн нүд сэргэж, багшийн ширээний зүг ухас хийцгээв. Энэ бол хүүхдүүдийн хүсэн хүлээдэг мөч аж. “Ангийн босгоор давав уу үгүй юу “Багш аа өнөөдөр туршилт хийх үү? Ямар туршилт хийх вэ? гээд л хэдэн талаас нь асууж эхэлдэг” хэмээн Х.Идэр ярилаа. Энэ удаагийн хичээлийн сэдэв“хүндийн төв”. Хүүхдүүдийн анхаарлыг татаж, хичээлийг сонирхолтой байлгах үүднээс хэдэн төрлийн туршилтын багаж хэрэгслийг авч иржээ. Үүнд хөөсөн чихэр, гоймон, зоос зэрэг зүйлс багтжээ.
Туршилт явуулахдаа хүүхдүүдийг багт хуваадаг. Ингэснээр тэд багаараа ажиллаж, биенийхээ үгийг сонсох нь ямар чухал болохыг мэдэх боломжтой. Хүүхдүүд өрсөлдөх дуртай. Энэ нь тэдний хичээлдээ илүү анхаарч, гүнзгийрүүлэн судлах сонирхлыг нь төрүүлдэг болов уу. Ингээд хичээлийн цаг дуусахад хүүхдүүд анги танхимаа цэвэрлэж, багшдаа баяртай гэж хэлцгээнэ. Энэ хичээл миний мэдэх байгалийн шинжлэхухаанхичээлээс тэс өөр бөгөөд, хүүхэд бүрт хүрч чадаж буйгаараа онцлог. Хүүхэд бүр асуулт асууна, туршилтад оролцоно, үр дүнгээ үзнэ.
Х.Идэр 2014 оны арван нэгдүгээр сараас хүүхдүүдэд сайн дураар хичээл зааж эхэлжээ. Эхлээд тэр чадах эсэхтээ нэлээд эргэлзэж байв. Хичээлийн жил дуустал цаг заваа гаргаад үр дүнтэй зааж чадах үгүйгээ сорьж үзтэл “Чадах юм байна” гэдэг дүгнэлтэд хүрсэн гэнэ. Тэр энэ жил нийт 24 удаагийн хичээлийг хүүхдүүдэд заасан бөгөөд ирэх намраас дахин үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.
“Бид хүүхдүүддээ анхаарал тавьж байж л тэднийг өөртөө итгэлтэй, зорилготой болгож чадна. Хүүхэд зөв хүн болж өсөхөд шууд харилцдаг, үлгэр жишээ болохуйц 10-20 хүн эргэн тойронд нь тогтмол байх хэрэгтэй. Үүнд багш, хамаатан, хөрш, спортын дасгалжуулагч, дэлгүүрийн худалдагч, номын сангийн ажилтан гээд орчинд нь байх бүх хүн багтана” хэмээн тэр ярьж байна. Түүний хувьд бага насны хүүхдүүдэд үлгэр дууриал болж, боловсролд анхаарах нь нийгэмдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт аж.
“Хүүхдүүдэд дуртай зүйлээ олж, өөрийн давуу талаа мэддэг болоход нь томчууд туслах хэрэгтэй. Ингэхдээ хажуугийн сургуулийн хүүхдүүд, хүүхдийнхээ ангийнханд, шинэ оюутнууд гээд аль нэгэндээ дамжуулан туслах сонголт бий. Хүүхдэд хүрч ажиллахад хамгийн чухал зүйлийн нэг нь тууштай, тогтмол байх. Нэг удаагийн мундаг лекц аяга ус асгасантай адил. Cэргэлэн нэг нь л өөртөө тусгаж авна. Тиймээс олон удаагийн хичээл, яриа, арга хэмжээг тогтмол зохион байгуулах нь хүүхдийг зөв хүн болж төлөвшихөд чухал нөлөө үзүүлнэ” хэмээн тэр ярилаа.
Г.Чимэдлхам