БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз хоёр улсын эдийн засаг, соёлын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн уулзалт хийх, Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах, Элчин сайдын яамны олон нийтэд нээлттэй дипломат ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 6-7-нд Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийжээ.
Элчин сайд Мурат Карагөз тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай уулзаж, хоёр улсын хооронд хөдөө аж ахуй, зам тээвэр, боловсрол, хүнсний салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо хуваалцсан байна.
Дараа нь Алтанбулагийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Made in Turkey” төвийн нээлтийн ёслолд оролцов. Элчин сайд энэ үеэр “Туркэд 19 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрээс хамгийн том, хамгийн идэвхитэй нь Эгэ дэхь чөлөөт худалдааны бүс. Өнгөрсөн жил Туркийн худалдааны чөлөөт бүсүүд дээр 3,5 тэрбум ам.долларын худалдаа хийгдсэн байна. Турк Улс худалдааны чөлөөт бүсийн салбарт илүү чөлөөт байдал, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай, итгэл найдвартай орчин бүрдүүлэх, илүү бага хүнд суртал буюу албан дамжлага гэсэн бодлогууд баримталдаг. Бид энэ салбарт Монгол Улстай хамтарч ажиллах, туршлага судлах боломжтой” гэжээ.