Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Залуучуудын хөгжлийн жил болгон зарлалаа. Манай улсын гурван сая хүн амын 38.5 хувийг 18-35 насныхан эзэлж байна.
Улс орны хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгож хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй боловсон хүчнээр хангах зэрэгт ач холбогдол өгч ажиллахаар болсноо С.Эрдэнэ сайд өнөөдөр мэдэгдлээ.
Дэлхий дээр 1.8 тэрбум залуу хүн байгаа нь өмнө байгаагүй сайн үзүүлэлт. Тиймээс энэ үед залуусын нөөц бололцоог илүү ашиглах тал дээр дэлхий нийтээр, тэр дундаа Ази тивийн орнууд онцгой анхаарал тавьж байгаа аж.
Залуучуудын хөгжлийн жилийн хүрээнд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх, урлагийн үйлчилгээ авах зэрэг боломжийг нэмэгдүүлэх юм байна. Мөн ирэх тавдугаар сарын 19-21-нд Азийн залуучуудын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд форумд улс орнуудаас 600 гаруй тэргүүлэгч залуус оролцох юм байна.
Манай улсын нийт хүн амын 33 хувь нь хүүхэд. Тэгэхээр 71.5 хувь нь хүүхэд залуус байгаа нь Монгол хүүхэд, залуучуудын орон болохын нотолгоо.
Манай улсын хүн амын 20 орчим хувь нь 35-60 насныхан бол 10 хүрэхгүй хувь нь ахмад настнууд байна. Хүн амын насжилтын нэн таатай энэ цаг үед залуусын хүмүүжил, боловсрол, мэргэжлээ зөв сонгох, боловсон хүчний бодлогыг улс орныхоо хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн чиглүүлэх нь Монгол Улсын хөгжилд тустай хэмээн үздэг байна.
Хүн ам зүйчдийн судалгаагаар 2025-2030 онд хүн амын насжилтын үе шат эхэлнэ.