Монгол Японы эдийн засгийн түншлэл 2 сарын дараа гэхэд хэрэгжиж эхэлнэ. Японы парламент хэзээ энэ хэлэлцээрийг соёрхон батлах бол гэж хүлээлгүй одоонооос 1000 орчим хуудас энэ хэлэлцээрийг уншиж, ямар боломж байгаа, ямар бэлтгэл ажлууд шаардлагатайг хувийн хэвшлийнхэн судлах нь зөв гэж гэрээг байгуулсан ажлын хэсгийнхэн зөвлөж байна.
Иймд Монгол-Японы эдийн засгийн түншлэл гэж ямар баримт бичиг болох, ямар давуу талуудтай талаар дэлгэрэнгүй танилцуулсаар ирсэн.
Бидний бараа бүтээгдэхүүн экспортолдог эхний 5 улсад Япон багтдаггүй аж.
Харин одоо хэлэлцээрийн гүн рүү орох цаг болсон. Өнгөрсөн өдрүүдэд Аж үйлдвэрийн яам болон ХХААЯ салбарынхандаа хэлэлцээрт туссан өөрт хамаатай бүлгүүдийг танилцуулсан юм.
Хэлэлцээр байгуулах ажлын хэсэгт багтсан ГХЯ-ны Хамтын ажиллагааны газрын дарга Л.Ариунаа “Улс орнуудын Чөлөөт худалдааны хэлэлцээр хийдэг аргачлал өөр өөр. Жишээ нь АНУ-д юуны өмнө Ил тод байдлын тухай гэрээ байгуулан, бүх хууль дүрмээ ил тод болго гэсэн шаардлага тавьдаг. Харин Япон улс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахдаа худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт өсгөх, хамтын ажиллагаа, хэлэлцээг хэрэгжүүлэхэд үзүүлэх техник туслалцаа гэх мэт өргөн хүрээг хамруулдаг. Тэд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад орхичихдоггүй” гэсэн юм.
Гэсэн ч манай талаас тодорхой санааачилгууд гаргаж байж л 3 жил үргэлжилсэн хэлэлцээрийн үр шимийг хүртэх учиртай. Энэ хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр юуны өмнө манай экспорт өснө гэж бид найдаж байна. Харин одоогоор бидний бараа бүтээгдэхүүн экспортолдог эхний 5 улсад Япон багтдаггүй.

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ЯМАР БОЛОМЖУУД БАЙНА ВЭ?
Манай улс Япон улстай байгуулсан 17 бүлэг бүхий хэлэлцээртээ Худалдаан дахь тарифын бус хориг гэсэн бүхэл бүтэн бүлэг оруулж чадсанаараа онцлог. Хэлэлцээрийн төсөлд энэ бүлэг байгаагүй аж. Харин манай тал энэ бүлгийн төслийг өөрсдөө боловсруулснаар хэлэлцээрийн 3 дахь үе шатнаас талууд энэ талаар ярилцаж эхэлсэн юм.
Япончууд эхний удаад бага хэмжээний квотыг манай хөдөө аж ахуйнханд тогтоолоо. Энэ нь монгол бүтээгдэхүүнийг сорих, турших гэсэн санаа аж.
10 зүйл бүхий энэ бүлгийн хамрах хүрээ юу вэ?
2 улсын стандартын байгууллагууд хамтран ажиллана. Ингэхдээ бүс нутаг болон олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжиж ажиллана, хүний нөөцөө солилцоно.
Олон улсын стандарт хангасан бол бие биеийнхээ барааг шууд харилцан хүлээн зөвшөөрнө. Энэ нь дээж авна, сорил хийнэ хэмээн цаг алдахгүй гэсэн үг юм.
Мөн мэдээлэл лавлагааны төв ажиллуулах аж.
Худалдаан дахь тарифын бус хориг нь хүнс хөдөө аж ахуйн салбарт илүүтэй хамааралтай. Хэдийгээр бид японы тал гаалийн тарифаа буурууллаа гэж баярлаж байгаа ч тарифын бус хориг саад бий. Энэ нь өндөр түвшний стандартууд, эрүүл ахуйн хорио цээрүүд юм. Хэрэв та Наран улс руу бүтээгдэхүүнээ гаргах талаар бодож байгаа бол одооноос мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Манай улс ДХБ-ын гишүүн орноор элсэхдээ хөдөө аж ахуйн барааны импортын тарифаа бага байлгах үүрэг хүлээн дунджаар 5.1 хувийн буюу нэн таалмжтай тариф ноогдуулдаг. Харин Японд энэ тоо 15.5 хувь байна. Энэ нь тэд зах зээлээ сайн хамгаалдаг гэсэн үг юм. Гэсэн ч тэд эхний удаад бага хэмжээний квотыг манай хөдөө аж ахуйнханд тогтоолоо. Энэ нь монгол бүтээгдэхүүнийг сорих, турших гэсэн санаа аж. Өөрөөр хэлбэл япон хэрэглэгчид ам сайтай байвал гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүний экспортын хэмжээг өсгөх боломжтой.
Бид Япон стандартад нийцүүлэн, япон хэрэглэгчийн сэтгэлд нийцүүлж чадаж байвал энэ зах зээлд гарах бүрэн боломжтой.
Гоймонгоор жишээ авбал гурилан бүтээгдэхүүнийг Японд 5-20 хувийн татвартай нэвтрүүлнэ. Гэхдээ 1 жилд зөвхөн 1 тонн л гоймон нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон. Гэхдээ 5 хүртэл жилийн дараа (4 жилийн дараа ч байж болно) энэ заалтыг эргэн харахаар талууд тохиролцжээ. Энэ хугацаанд манай гоймон үйлдвэрлэгчид тэдний хэрэглэдэг тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, Япон стандарт мөрдөж, бүтээгдэхүүнээ зах зээлд нь таниулж эхэлвэл ирээдүй бий.
Япончууд өөрсдөө рамен гоймонг их хэмжээгээр үйдвэрлэн хэрэглэдэг тул энэ зах зээлээ хамгаалж үлджээ.
гэхдээ бид хонь, ямааны мах, хагас боловсруулсан үхрийн мах, сүү, аарц, зөгийн бал, зарим гурилан бүтээгдэхүүн, өндөг, цэвэр ус, шар айраг, чацаргана, хүнсний ногоо, жимс жимсгэнийг гаалийн татваргүй нийлүүлэх эрхтэй. Мах махан бүтээгдэхүүнтэй холбоотой заалтуудыг хоёр тал 5 жилийн дараа дахин эргэж харан, шаардлагатай засвар, өөрчлөлтийг нэмж оруулах юм. Тэд монгол үхрийн даршилсан маханд ч мөн адил квот тогтоосон бөгөөд дулаан аргаар боловсруулсан махыг илүүд үзжээ. Харин улаан буудайг тарифаас огт чөлөөлөөгүй.
БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЭЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Үйлдвэрлэгчид Япон руу бүтээгдэхүүнээ экспортлохоор шийдсэн бол бүтээгдэхүүнээ Монголд үйлдвэрлэсэн гэдгийг нотлох шаардлагатай. Үүнийг гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажуулдаг. Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт барааны гарал үсэлтэй холбоотой 26 дэд бүлэг багтжээ.
Бүрэн гарал үүсэлтэй бүтээгдэхүүн-Уул уурхайн бүтээгдэхүүнүүд, далайн бүтээгдэхүүн, мал, ан амьтад, тэдгээрээс гаргаж авасан бүтээгдэхүүн, байгалиас нь түүсэн ургамал гэх мэт.
Нийлмэл гарал үүсэл-Манай үйлдвэрлэгчид Японы талтай хамтран үйлдвэрлэл эрхлэхэд тухайн барааг 100 хувь Монголын гарал үүсэлтэй гэж үзэх юм байна. Жишээ нь Японоос эрэг боолтыг нь авчран энд угсарсан бүтээгдэхүүнийг Монгол гарал үүсэлтэй гэж тооцно. Ингэснээр бид бүс нутгийн бараа бүтээгдэхүүний өртгийн сүлжээнд холбогдох боломжтой болох аж. Энэ нь аж үйлдвэрийн салбарынханд ихээхэн ээлтэй заалт гэнэ.
ИМПОРТЫН ЗАРДЛАА БУУРУУЛАХ ШААРДЛАГА ТУЛГАРЧ БАЙНА
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болох хиаманд нитрит, амтлагчууд ордог. Хальсыг нь бид импортолдог. Гэхдээ тухайн бүтээгдэхүүний импортын зардал үнийн 10 хувьд багтвал 100 хувь монголын бараа гэж үзэх юм. Ингэснээр Оросоос архи авчраад Японд нийлүүлэх боломжгүй бөгөөд 2 улсын хооронд байгуулсан хэлэлцээрээр үүсэх таатай нөхцөлийг ашиглах гуравдагч этгээдийг хаах юм.
Тээвэрлэлтийн шалгуур
БНХАУ-ын нутгаар транзит тээврийн үед бараа буулгах, дахин ачих үед задлахгүй, орцод өөрчлөлт оруулахгүй байх талаар хэлэлцээрт тусгажээ. Бүтээгдэхүүнийг өөрчлөх үйл ажиллагаа огт явагдах ёсгүй. Энэ нь Япон өөрийн зах зээлээ Хятадын импортын бүтээгдэхүүнээс хамгаалж байгаа заалт юм. Нөгөөтэйгүүр манай бүтээгдэхүүний баталгаат байдлыг хангах сайн талтай.
Гарал үүслийн дүрмээс (нийт 200 хуудас) цөөн хэдхэн заалтыг энд танилцууллаа. Бараа болгон дээр өөр өөр дүрэм үйлчлэх тул нийтлэг заалтуудыг л дурдлаа. Үйлдвэрлэгч ТА энэ дүрмийг хангасны дараа стандарт, эрүүл ахуй гэх мэт дараа дараагийн дүрмүүд бий.
ЯПОНЧУУДЫГ ХУУРАХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ
Манай үйлдвэрлэгчдийн гарал үүслийн гэрчилгээг шалгах хүсэлтээ Японы тал эргэлзээтэй тохиолдолд Монголын гаалийн байгууллагад ирүүлж болох юм байна. Ингэснээр тэд газар дээр нь ирж шалган, тухайн бараа үнэхээр Монголых мөн эсэхийг мэдэх эрхтэй. Жишээ нь тухайн онд Монголд нядалсан нийт хонины тоо толгойноос илүү хэмжээний хонины мах Японд нийлүүлвэл Японы тал өөрийн зардлаар Монголд ирж, нөхцөл байдалтай буюу үйлдвэрүүдийн байдал, санхүүгийн бичиг баримтуудтай танилцах бүрэн эрхтэй.
Бизнес эрхлэгчид: Япон стандартад нийцүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл, япон тоног төхөөрөмж суурилуулан, тэдний ноу хаугаар үйлдвэрлэл явуулах нь маш их хөрөнгө оруулалт шаардана.
ЖИЖИГ АЛДАА ГАРГАЖ БОЛОХ Ч...
Манай үйлдвэрлэгчид зарим тохиолдолд гадаад хэлний бүрэн мэдлэггүйгээс гаалийн баримтаа буруу бөглөх гэх мэт алдаа гаргадаг. Энэ тохиолдолд тэдний барааг Японы гаалиас нааш нь буцаалгүй, зарчмын бус жижиг алдаа гэж үзэн, үл тооцох, барааг нь оруулахаар хэлэлцээрт тусгажээ.
Гэхдээ худал мэдүүлэг өгөх зэрэг нь үүнд хамаарахгүй бөгөөд харин ч Япончуудын хар жагсаалтад орох эрсдэлтэй.
ИМПОРТЫН ОЁДЛЫН МАШИНААР, БЭЛЭН ДААВУУГААР ХУВЦАС ОЁОД ЭКСПОРТОЛЖ БОЛОХГҮЙ
Япончуудтай бид хоёр үе шаттай дүрэм тохиролцжээ.
Өмнө нь бид АНУ болон ЕХ-той оёмол сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулахдаа нэг үе шаттай гэрээ байгуулсан.
Үүний уршгаар гэрээний хугацаа 2005 онд дуусахад манай улсад хөрөнгө оруулсан үйлдвэрүүд оёдлын машинуудаа борлуулаад л нутаг буцсан.
Харин одоо японд нийлүүлэх барааг үйлдвэрлэхдээ дор хаяж 2 үе шатыг нь монголд хэрэгжүүлсэн байх учиртай. Импортын оёдлын машинаар импортын бэлэн даавуугаар хувцас оёод экспортолж болохгүй гэсэн үг юм. Тэгэхээр монголд ээрсэн утсаар нэхсэн ноосон цамцыг л та Японд нийлүүлэх боломжтой. Энэ нь манай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болно. Ажлын байр ч өснө гэж тооцоолж байна.
Ямартаа ч эдийн засгийн хэлэлцээрт оролцсон ажлын хэсгийнхэн хэлэлцээрийг хувийн хэвшлийнхэнд чадлынхаа хэрээр танилцуулж байна. Тэд цаашид чацаргана үйлдвэрлэгчид, малын тэжээл экспортлогчид гэх мэтээр мэдээлэл дамжуулах хэсгээ илүү нарийсган, мэргэжлийн зөвлөгөө өгнө. Хувийн хэвшлийнхнээс санаачилгатай ажиллахыг л хүсч байгаа юм.
Харин зарим бизнес эрхлэгчид Япон стандартад нийцүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл, япон тоног төхөөрөмж суурилуулан, тэдний ноу хаугаар үйлдвэрлэл явуулах нь маш их хөрөнгө оруулалт шаардана, япон түншээ ол гэдэг нь зуучлагчаар дамжин японы зах зээлд нэвтэрнэ гэсэн үг хэмээн төдийлөн итгэлтэй биш байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчдийн Японд экспортолсон бараа бүтээгдэхүүний үнийн дүн өссөнийг харвал цаашдын ирээдүй гэгээлэг байна.