Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, ирэх гуравдугаар сарын тэтгэвэр дээр нөхөн олгоно.
Монгол Улсын Засгийн газрын “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”, “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль”, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа 345 мянган иргэний тэтгэврийг нэмэгдүүлэх юм байна.
Ингэхдээ 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 мянга, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ.
2015 оны хоёрдугаар сарын 1-нээс хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 195 мянган төгрөг болгон тогтоожээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээнд нийт 94.6 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэвэр 26 мянган төгрөгөөр өсч, 283.0 мянган төгрөгт хүрэх юм.