-Улаанбурхны товлолт вакцинаа хийлгээд 28 хоног өнгөрсөн бол нэмэлт дархлаажуулалтад орно-
Өнгөрсөн жилийн зургадугаар сард Монгол Улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан орны нэгээр тодорч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батламж авсан.
Гэвч энэ оны гуравдугаар сарын 18-нд улаанбурхан өвчний анхны тохиолдол илэрч, өнөөдрийн байдлаар өвчлөл намдахгүй хэвээр байна.
Цаашид өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээний хүрээнд уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах зайлшгүй шаардлагатай гэсэн шийдэлд мэргэжлийн байгууллагууд хүрчээ.
Тиймээс тавдугаар сарын 15-наас арав хоногийн хугацаанд зургаан сартайгаас зургаан нас хүртэлх бүх хүүхдэд улаанбурхны нэмэлт дархлаажуулалт хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Эцэг эхчүүдийн дунд нэмэлт дархлаажуулалт хийлгэх эсэх талаарх эргэлзээтэй байна. Иймд улаанбурхны өвчлөл өнөөдөр ямар байгаа болоод нэмэлт дархлаажуулалтын талаарх мэдээллийг хүргэж байна.
УЛААНБУРХНААР ӨВЧЛӨГСДИЙН 80 ХУВЬ НЬ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЙНА
Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халуурах болон хордлогоор эхэлж, нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрх толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрч, ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусийн гаралтай цочмог халдварт өвчин. Насанд хүрэгсдийн хувьд энэ өвчин амь наснаас холуур бол бага насны хүүхдүүдэд хүндрэл гарах магадлалтай байдаг аж.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд өдөрт ойролцоогоор 300-400 хүн ирж байгаагийн дөрөвний нэг нь хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн баасан гараг буюу тавдугаар сарын 8-ны байдлаар нийт 502 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 60 гаруй хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээ болон сэхээн амьдруулах тасагт байгаа талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасан хэллээ.
Өвчлөгсдийг насны байдлаар авч үзвэл нэг сартайгаас 40 настай бөгөөд дийлэнх нь бага насны хүүхдүүд байгаа юм. Суурь өвчтэй, тэжээлийн дутагдалтай, ханиад томуу их хүрсэн гэх мэтчилэн суурь өвчтэй хүүхдүүдийн биеийн байдал тааруу байна. Насанд хүрэгсэд ч ялгаагүй ерөнхий биеийн дархлаа сул, суурь өвчтэй хүмүүс энэ өвчнөөр өвчилж байгаа аж.
Өвчилж байгаа хүмүүсийн 20 орчим хувь нь сурагч, оюутан, насанд хүрсэн хүмүүс байгаа буюу урьд нь вакцин хийлгэсэн байж болох насныхан байгаа юм байна. Гэхдээ эдгээр хүн вакцинд хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгааг эмч нарын зүгээс хэлж байна. Товлолт вакцинд хамрагдсан эсэх талаар асуухад мэдэхгүй, энэ талаарх мэдээлэл бүхий дэвтэр байхгүйгээс үүдэн энэ өвчинтэй тэмцэх ажилд хүндрэл учирч байгаа аж.
Товлолт вакцин нь улаан бурхан-гахайн хавдар-улаануудын вакцин бол нэмэлт дархлаажуулалтаар зөвхөн улаан бурхны вакцин хийх юм байна.
Улаанбурхан өвчнөөс үүдэн ХӨСҮТ ачаалал ихтэй ажиллаж байна. Нийт 530 ортой бөгөөд тавдугаар сарын 8-ны байдлаар зарим тасаг өвчтнүүдээ коридорт хэвтүүлсэн байлаа. Орны зохицуулалт хийж байгаа учраас сүрьеэтэй өвчтөнөөс бусад халдварт өвчтнүүдийг хүлээн авахгүй байгаа аж. Түүнчлэн улаан бурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн амбулаторийн тасгийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.
ВАКЦИНД ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН ДАРХЛАА ӨНДӨР БАЙНА
Манай улс 1972 оноос улаанбурхны вакциныг хийж эхэлсэн бөгөөд хүүхдийг есөн сар, хоёр настайд нь хоёр удаа дархлаажуулалтад хамруулж байна.
Тавдугаар сарын 15-наас арав хоногийн хугацаанд зургаан сартайгаас зургаан нас хүртэлх бүх хүүхдэд улаанбурхны нэмэлт дархлаажуулалт хийнэ.
Нэмэлт дархлаажуулалтаас үүдэн сөрөг нөлөө гарч магадгүй гэсэн айдас эцэг эхчүүдийн дунд байна. Тодруулбал, товлолт вакцинаа бүрэн хийлгэсэн эсвэл хийлгээд сар өнгөрсөн бол нэмэлт дархлаажуулалтад орох эсэх талаар эргэлзээ байгаа юм.
Тэгвэл товлолт вакцинаа бүрэн хийлгэсэн ч нэмэлт дархлаажуулалтад орох шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл товлолт вакцинаа хийлгээд 28 хоног өнгөрсөн л бол нэмэлт дархлаажуулалтыг хийлгэнэ. Харин 28 хоног болоогүй бол энэ хугацааг гүйцээгээд нэмэлт дархлаажуулалтыг хийлгэх юм байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Г.Сүрэнханд дараах тайлбарыг өгч байна.
Анхаарах ёстой зүйл гэвэл вакцин тарихдаа заавал эмчийн үзлэгт хамрагдах бөгөөд эсрэг заалтаас /улаанбурхнаар өвчилсөн, халуурсан, ханиад томуу зэрэг өвчтэй бол/ бусад тохиолдолд бүх хүүхэд вакцинд хамрагдана.
Товлолт вакцинаа хийлгээд удаагүй тохиолдолд вакцины тун хэтрэх аюул байгаа эсэх талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасан “Вакцины тун хэтрээд сөрөг нөлөө гарна гэж байхгүй. Вакцин тарих журмаа баримтлах хэрэгтэй. Ямар ч вакцинд адилхан. Аливаа вакцин тарихад бага зэргийн урвал гардаг. 2-3 хоног халуурах, хүүхэд хоолондоо дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Түүнээс олон хоног халуурч, зовиур шаналгаа намдахгүй бол яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй” гэлээ.
Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг өрхийн эмнэлгийн харьяа вакцинжуулалтын кабинетаар хийх бөгөөд цэцэрлэгийн хүүхдүүдийг цэцэрлэг дээр нь тарина.
Энэ вакцин 10 хүн тунгаар савлагдсан, тарьдаг вакцин юм. Нэг сав вакциныг задалж, найруулснаас хойш 6 цагийн дотор тарьж дуусгах ёстой бөгөөд задалснаас хойш 6 цаг болоод үлдэгдлийг устгах ёстой аж. Иймээс аль болох хаягдал, хорогдолгүйгээр хүүхдүүддээ тарьж, цаашид өвчлөхөөс хамгаалахад анхаарах нь зүйтэй гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.
Мөн вакцин тарихад хоцрох эрсдэлтэй явуул, тавиул, түр оршин суугаа, алслагдсан отор нүүдлийн нутагт байгаа, тодорхой оршин суух хаяггүй, гэр оронгүй, өвчин эмгэгийн учир чөлөөлөгдөж хоцордог хүүхдүүдийг эртнээс бэлтгэж заавал вакцинд хамруулахад онцгой анхаарах шаардлагатай байгаа юм.