Ес дэх удаагийн “ICTEXPO 2015” үзэсгэлэнгийн хөтөлбөрт хурал, чуулган уулзалтаас илүүтэй технологийн хөгжил дэвшлийг бодитоор харуулсан олон сонирхолтой үйл ажиллагаа болно.
Тодруулбал, уралдаан тэмцээнүүд, оддын тоглолт, Google, Facebook-ын төлөөлөгчид хүртэл оролцож, TEDx яриа өрнүүлэн, цахим спортын тэмцээн, Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын чиг хандлагыг тодорхойлох гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Start-Up Weekend зэрэг шинэ сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
Энэ удаад бид TEDxUlaanbaatarSalon-ы тавдугаар сарын 23-н буюу бямба гарагийн үйл ажиллагааны хөтөлбөр болон илтгэгчдийн мэдээллийг хүргэж байна.
Нэгдүгээр бүлэг:
10.00-10.10 – Нээлт
10.10-10.20 – Үзүүлбэр
10.20-10.35 - TEDTalk - Жой Ито
10.35-10.50 - Намнансүрэнгийн Баасандорж
Тэрээр УБИС-ыг Математик-мэдээлэл зүйн багш, програмист хос мэргэжлээр төгссөнийхөө дараа 5 жил Төв аймгийн Засаг даргын тамгын газарт компьютерийн мэргэжилтнээр ажилласан.
1999-2013 онд Мобиком компанид програмист, мэдээллийн технологийн аюулгүй байдлын аудитор, мэдээллийн системийн хэлтсийн менежерээр ажиллан, 2013 оны долоодугаар сараас өнөөг хүртэл АНУ-ын АйБиЭм (IBM) компанийн Мийзури мужийн Колумбиа хот дахь Мэдээллийн технологийн үйлчилгээ хүргэх төвд (Columbia Service Delivery Center) мэргэжлээрээ ажиллаж байна.
10.50-11.00 - Асуулт хариулт
11.00-11.15 - Чоймаагийн Лодойравсал
Ч.Лодойравсал МУИС-ийг “Электроникийн инженер” мэргэжлээр төгссөн бөгөөд дулааны цахилгаан станц болон Эрдэнэт УБҮ-ийн автоматжуулалтын томоохон төслүүдийг амжилттай удирдаж гүйцэтгэсэн.
Тэрээр сүүлийн жилүүдэд БШУ-ны сайдын Дээд боловсролын зөвлөх багийн гишүүн, Монголын мэдээллийн технологийн консерциумын ерөнхийлөгч, Монголын анимейшны судалгаа, боловсруулалтын үндэсний төвийн эрхлэгчээр ажилласан туршлагатай.
2012 оноос Ерөнхий сайдын мэдээллийн технологийн зөвлөлийн гишүүн, 2014 оноос МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор, “Цахим өртөө” холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Ч.Лодойравсал залуучуудын техник сэтгэлгээ, бүтээлч байдлыг хөгжүүлэх “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн продюсер, ерөнхий шүүгчээр ажиллаж, их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, технологийн инновацийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, судалгааны төслүүдэд оролцож ирсэн.
11.15-11.25 - Асуулт хариулт
11.25-11.55 – Завсарлага
11.55-12.10 - Чадраагийн Баттөгс
Ч.Баттөгс АНУ-ын Brigham Young их сургуулийг Компьютерийн шинжлэх ухааны бакалавр зэрэгтэй төгссөн бөгөөд 1999 онд ажлын гараагаа програм хангамжийн инженерээр эхэлсэн.
АНУ-ын Майкрософт болон Салесфорском компаниудад програм хангамжийн инженерээр 13 жил ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2012 оноос ХасБанкны Мэдээлэл технологи эрхэлсэн захирлаар ажиллаж байна.
12.10-12.20 - Асуулт хариулт
12.20-12.35 - TEDTalk - Элон Маск
12.35-13.30 – Завсарлага
Хоёрдугаар бүлэг:
13.30-13.40 – Үзүүлбэр
13.40-13.55 - TEDTalk - Хью Херр
13.55-14.10 - Нямаагийн Нандинболд
Н.Нандинболд нь Бүгд найрамдах Турк улсын Богазичи их сургуульд Электроникийн инженерээр бакалавр, Бүгд найрамдах Солонгос улсын Инха их сургуульд Мэдээллийн теxнологийн магистр зэрэг хүртсэн.
Тэрээр 2007-2009 оны хооронд Инxа их сургуулийн Мэдээллийн аюулгүй байдлын судалгааны лаборатори (ISRL) болон Электроник болон Харилцаа холбооны судалгааны байгууллагын (ETRI) хамтарсан (Зайнаас)Утасгүй Сүлжээний (Wireless Sensor Network) аюулгүй байдлын төслүүд дээр ажиллаж байсан.
2009-2011 оны хооронд Samsung Electronics Co., LTD компаний Харилцаа холбооны системийн хэлтэст программист инженер, 2011 оноос тус компанийн Визуаль дэлгэцийн хэлтэст аxлах инженерээр ажиллаж буй тэрээр АНУ-ын AT&T болон DIRECTV, Бразил улсын SkyBrasil зэрэг компаниудын төслүүдийн хүрээнд АНУ-ын Samsung Research America, Индонез улсад Samsung Indonesia-д томилогдон ажиллаж байсан.
14.10-14.20 - Асуулт хариулт
14.20-14.35 - Базарын Габит
Б.Габит нь Infinite Solutions LLC–ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд одоо уг компанийн ерөнхийлөгчийн албыг хашдаг. Infinite Solutions LLC нь Улаанбаатар хотод төвтэй мэдээллийн технологийн компани бөгөөд банк санхүүгийн технологийн шийдэл, биохэмжүүрт таних системд суурилсан шийдэл, интерпрайс шийдэл болон олон улсын аутсоорсинг шийдлийг Монгол болон олон улсад хэрэгжүүлэгч байгууллага юм.
Тэрээр компьютерийн шинжлэх ухаан, инженерчлэл болон бизнесийн чиглэлээр Стенфордын их сургуулийг MS&E, Сан Хосегийн их сургуулийг MBA болон MSSE, МУШУТИС-ийг BS, мөн Дикинсоны их сургуулийг BS-ээр тус тус дүүргэсэн.
Б.Габит өөрийн хамтрагч нарын хамтаар АНУ-ын Цахиурын Хөндий болон Нью Йорк хотуудад өөрийн старт-ап компаниудыг амжилттай нээж, одоогийн байдлаар олон улсын entrepreneur төлөвлөлт, програм хангамжийн архитектур, олон улсын маркетинг, технологи болон урт хугацаанд үргэлжлэх бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр дагнан ажиллаж байна.
14.35-14.45 - Асуулт хариулт
14.45-16.15 - "Бидний шийдэл хөгжлийн хурдасгуур" хэлэлцүүлэг, Эрдэнийн Лхагва
Э.Лхагва нь Олон улсын ротари сангийн тэтгэлэгээр Хонгконгийн их сургуульд сэтгүүл зүйн магистрийн зэрэг хамгаалсан.
Хонгконгийн шүүхийн хэлмэрч, сангийн яаманд дэд сайдын туслах, XасБанкны олон нийтийн харилцааны менежерээр тус тус ажиллаж байсан тэрээр Монголын анхны хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг нэвтрүүлэх санаачлагад түүчээлэн оролцож хэвлэлийн зөвлөлийг байгуулалцсан.
Дэлхийн эдийн засгийн форумын ”Глобал Шэйпэрс” нийгэмлэгийн гишүүн бөгөөд дэлхийн 416 хотод үйл ажиллагаа явуулдаг тус нийгэмлэгийн хэвлэл мэдээллийн хорооны гишүүнээр энэ жил сонгогдон ажиллаж байна.
16.15-17.00 - Хаалт ба Нэтворк