gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Найман тэрбум ам.доллартай аяны богц

Улс төр
2015-05-23
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2015-05-23
Найман тэрбум ам.доллартай аяны богц

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөж, тэрбээр өнгөрсөн пүрэв гаригт эх орондоо ирлээ.

Тэрбээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа Эмиратад хийсэн ажлын айлчлал, Дубайд үзэглэсэн Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ. Хоёр талын Ажлын хэсэг Улаанбаатар, Өмнөговь, Сингапур, Лондон зэрэг олон газар хэлэлцээ хийж байсан бөгөөд эцсийн шийдвэрийг Дубайд гаргах нөхцөл бүрдсэн гэдгийг тэрбээр хэлж байв.

Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ хамгийн түрүүнд “Далд уурхайн төлөвлөгөөнд Ерөнхий сайд гарын үсэг зураагүй” гэдгийг онцлон хэлсэн юм. Харин хоёр талын хөрөнгө оруулагчид, компани хоорондын үзэглэсэн баримт бичиг болохыг сануулсан юм. Мөн энэ өдрөөс эхлээд Оюутолгой нь Монгол Улсын Засгийн газар эсвэл улс төрийн асуудал биш болсон. Тиймээс улстөрчид одоо Оюутолгойг орхих цаг ирснийг сануулж байв.

Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа Монголд ямар ашигтайгаар шийдэв гэдгийг тэрбээр “2009 оны ТЭЗҮ-­ээр хоёр тэрбум ам.долларын хэтрэлт гарсан. Хэлэлцээрийн явцад удирдлагын зардлын төлбөрийг Монгол Улс өгөх ч бусдыг нь төлөхгүй гэдгийг тохиролцож чадсан. Мөн удирдлагын менежментийн зардлыг долоон жилийн хугацаанд гурван хувь дээр барихаар болсон.

Эцэст нь Оюутолгой уурхай дээр хийх бүх зардлыг Монгол Улс хянаж байх бүрэн боломжтой боллоо” гэдгийг дуулгасан юм. Мөн Оюутолгойн ашгаас Монгол Улс 53 хувийг нь авах болсныг Дубайд үзэглэсэн гэрээнд тусгасан байна. Үүнээс гадна манайд төлөх ёстой 30 сая ам.долларын татварын маргаан дээр “Рио Тинто” групп буулт хийсэн бөгөөд олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсыг өгөхөөсөө татгалзсан гэдэг Ерөнхий сайдын мэдээлэлд дурдагдаж байв.

Монгол Улсын санхүүгийн судсаар Оюутолгойн мөнгө гүйх нь цаг хугацааны асуудал. Харин энэ цагаас хойш татвар дээр ямар нэгэн маргаан гарахгүй. Харин Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль, 2009 оны Хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрээгээр асуудлаа цаашид шийдэж байх аж.

Тэрбээр энэ талаарх мэдээл­лийнхээ төгсгөлд “Оюутолгойн асуудал шийдэгдлээ, дараа­ гийнх нь Тавантолгой байна” гэв. Оюутолгойгоос гадна АНЭУ­д хийсэн ажлын айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг богцондоо бас хоосонгүй иржээ. Эмиратын Дубай хотноо байрлах санхүүгийн “CIB” групптэй гэрээ хийж, Монгол Улсад хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.доллар оруулахаар болсон байна.

Ингэснээр арван тэрбум ам.долларын эдийн засагтай Монгол Улс долоохон хоногийн дотор найман тэрбумтай болж байна гэсэн үг гэв. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт Монгол Улсад айлчлал хийсэн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад нэг тэрбум ам.долларын зээлийн шугамыг нээхээр тохиролцсон бол Дубайд үзэглэсэн төлөвлөгөө, Эмиратад хийсэн ажлын айлчлалаар дахиад долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж чадаад байна. Харин одоо Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ идэвхтэй үйл ажиллагаа явуулах л үлдсэнийг тэрбээр хэлсэн юм.

Ерөнхий сайд Ч.Сайхан­ билэгийг дээрх мэдээллийг өгсний дараа Оюутолгойн бүх гүйлгээ гадаадын банкаар дамжиж байгаа байдал цаашид ч хэвээр байх уу гэдгийг тодруулсан юм. Тэрбээр “Хэлэлцээрийн үед энэ асуудлыг байнга хөндөж байсан. Нөгөө талаас нэг зүйлийг үргэлж хэлдэг. Тэр нь 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр энэ бол нээлттэй.

Гэвч Монгол Улс нөгөө талдаа хэлэлгүйгээр төсвийнхөө хуульд нэмэлт орлогыг Оюутолгойгоос төлөвлөж тавьдаг, татварынхан дансыг нь шууд хаадаг байдал гарч байсан. Ингэснээр бидний хооронд итгэл алга болоод байсан. Одоо бол бид нэг завин дээр суулаа. Тиймээс Монгол Улсын санхүүгийн судсаар нь Оюутолгойн мөнгө гүйх нь цаг хугацааны асуудал гэж хэлсэн” хэмээв.

Б.Энхжаргал
 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан