gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Та, хугацаа, огноо бичигдээгүй хүнс худалдаж аваагүй биз

Эрүүл мэнд
2010-12-23
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2010-12-23
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүнд ээлжит шалгалтаа хийжээ. Энэ талаар НМХГ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, стандарт хяналтын улсын ахлах байцаагч Д.Хоролмаагаас тодрууллаа.

-Шинэ жил дөхсөн энэ өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүнүүд хэр “аюулгүй” байна вэ?

-Шинэ жилийн баярыг угтаж нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хянаж шалгалтыг эрчимтэйгээр хийж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар худалдааны, бөөний төв дөрөв, хүнсний дэлгүүр 37 нийт 47 газрыг хамруулан шалгасан.

Явцын мэдээг харж байхад хяналт шалгалт хийж байгаа газруудад түргэн гэмтдэг бүтээгдэхүүний хадгалалтын горимын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн иргэдэд ямар нөхцөлд хаанаас худалдаж авах, юуг нь анхаарах, хаяг шошгыг нь яаж шалгаж авах талаар сэрэмжлүүлэх мэдээллийг өгч ажиллаж байна.

Тухайлбал, энэ сарын 21-нд “Барс” худалдааны төвд бялуу, хиаман бүтээгдэхүүнүүд ямар нөхцөлд, яаж худалдаалагдаж байна вэ гэдэгт хяналт шалгалт хийлээ. Энэ шалгалтын явцад бялуун бүтээгдэхүүнийг шаардлага хангахгүй нөхцөлд худалдаалж байсан зөрчлийг таслан зогсоож, зөрчилтэй газруудад арга хэмжээ тооцож ажиллаж байна. Бялууг хөргүүрт тодорхой хэмд хадгалах ёстой. Гэтэл хөргүүргүй газар, ил задгай өрөөд худалдаалдаг. Бас үйлдвэрлэгч байгууллагууд өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хугацаа, огноогоо бичээгүй зөрчил илэрсэн.

“Барс” худалдааны төвийн 37 цэг дээр хиам, махан бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Бид өнгөрсөн хавар нэгдсэн шалгалт хийсэн. Энэ шалгалтын үүрэг даалгавар, хэрэгжилтэд тодорхой хэмжээгээр ахиц гарсан байна. Ил задгай, хөргүүргүй худалдаалдаг байсан зөрчлийг багасгаж, лангуунуудын 80 гаруй хувь хөргүүр, темпратур нь шаардлага хангасан байлаа.

-Шалгалтаар ямар зөрчлүүд илрэв?

-Шалгалтын явцад бялуун дээр зөрчил илэрсэн. Гурван үйлдвэрийн хугацаа, огноо нь тавигдаагүй зөрчил илэрсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх “Хаан хүнс” импекс, Баянгол дүүрэг дэх “Бумба жамбал” компаниуд хиам үйлдвэрлэсэн хугацаагаа бичээгүй худалдаанд нийлүүлсэн зөрчил илэрснийг газар дээр нь шалгаж, таслан зогсоох арга хэмжээ авлаа.

Мөн “Хүнс комплекс” компанийн шинээр үйлдвэрлэж байгаа цөцгийтэй хиам хаяг, шошго, стандартын шаардлага хангаагүй зөрчлийг таслан зогсоолоо. “Барс” худалдааны төвд хийсэн шалгалтаар нийтлэг зөрчил ажиглагдлаа. Яагаад гэвэл энэ төвөөс хөдөө орон нутагт түгээлт хийгддэг. Гэтэл бөөндөж авч байгаа бүтээгдэхүүнийг шаардлага хангахгүй нөхцөлд тээвэрлэж байгаа асуудал байна. Энэ асуудал дээр бодитой арга хэмжээ авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтаас “Нарантуул” захад шалгалт хийхэд чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа дууссан 24 нэр төрлийн 244 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулахаар хураан авчээ.

Мөн “Данимта”, “Гуна хонгор”, “Эх манал”, “Бат сэтгэмж” зэрэг бялууны үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд бялуугаа нийлүүлэхдээ үйлдвэрлэсэн он сар тавиагүй, худалдаалахдаа хадгалалтын горим зөрчсөн тул дээрх үйлдвэрүүдийн бялууг хураагаад байна.

НМХГ-ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, стандарт хяналтын байцаагч Д.Бадамжав

-Бүтээгдэхүүнд стандартын ямар шаардлага тавьдаг вэ?

-Энэ онд бэлэн бүтээгдэхүүнд тавигдах техникийн ерөнхий шаардлага, стандарт өөрчлөгдсөн. Энэ стандартын дагуу бэлэн бүтээгдэхүүний чимэглэлээс хамаарч хадгалах хугацааг өөр өөрөөр зааж өгсөн. Хадгалах нөхцөл нь хуучин хэвээрээ 0-6 градус, өөрөөр хэлбэл хөргөгчний темпратурт хадгалагдана. Кремийн чимэглэлээс болоод цөцгийн кремтэй бялуун бүтээгдэхүүн, шинэ жимс жимсгэнэтэй бялуун бүтээгдэхүүн, цэлцэн суурьтай бялуун бүтээгдэхүүнийг 0-6 градуст 24 цаг хадгалахаар стандартад зааж өгсөн байгаа.

Мөн жимс жимсгэнэ, ногооны нухаш, чанамал, цэлцэн, сүүн болон уургийн суурьтай бялуун бүтээгдэхүүн, шоколадаар чимэглэсэн бялуун бүтээгдэхүүнийг 0-6 градуст 48 цаг хадгалах зэрэг өөрчлөлтүүдийг оруулж ирсэн.

Өнөөдрийн байдлаар манайхаар хийсэн шалгалтаар үйлдвэрлэгчид энэхүү өөрчлөлтийг хаяг, шошгон дээрээ оруулж өгөөгүй байна. Уг зөрчил дээр тухайн бүтээгдэхүүнийг хүлээн авсан худалдааны байгууллагуудад хариуцлага ноогдуулсан. Бүтээгдэхүүнийг хүлээж авсан байгууллага шалгаж авах ёстой байдаг.

Сая “Барс” худалдааны төвд хийсэн шалгалтаар Чингэлтэй дүүргийн “Siti bekery” компаны бялуу мэргэжлийн байгууллагын шинжилгээнд хамрагдаагүй, дүгнэлт гаргуулаагүй худалдаалж байсан зөрчил илэрлээ. Энэ нь шинээр үйлдвэрлэж эхэлсэн компани байсан. Шошгон дээрх 95741771 дугаарын утас руу залгахад уг дугаар нь ашиглалтанд байхгүй гэсэн хариу өгч байгаа. Борлуулагч нь утсаа орхиогүй. Энэ тохиолдолд бялууг ил задгай худалдаалах магадлал өндөр байдаг учраас битгий худалдаж аваарай гэж хэлье.

-Зөрчил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хугацаа тэмдэглэж өгөөгүй үйлдвэрлэгчид дээр хүнсний тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч байна. Цаашид манай шалгалтууд үргэлжлээд явагдах тул дахин давтан зөрчил гаргасан үйлдвэрлэгчдийг нэр устай нь зарлана.

Шинэ жилийн баярын үеэр хэрэглэгчиддээ сэрэмжлүүлэг болгож хэлэхэд нэр хаяггүй, ил задгай худалдаалагдаж байгаа, гудамжинд борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнээс битгий худалдаж аваарай. Баталгаатай, дэлгүүр, шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүнийг сонгож худалдан авалт хийгээч ээ гэж хэлмээр байна

Н.Энхжил  http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан