gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ил захидал шидэлцэж мөнгө үрэх хэрэг байна уу

Улс төр
2010-12-23
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-12-23
Хаа сайгүй шинэ жилийн уур амьсгал орж, байгууллагууд баяраа тэмдэглэж байна. Байгаль дэлхий ч гэсэн шинэ жилийн уур амьсгал орсныг мэдсэн юм шиг цас хаялж, жавар тачигнаад л. Ай даа, мөн ч сайхан байна даа.

Энэ бүхний хажуугаар төрийн ордонд тухлах УИХ-ын гишүүдийн өрөө ил захидалд дарагдаад сайхан, муухай хосолж л байгаа бололтой. Сураг сонсох нь ээ олонх гишүүн бусаддаа ил захидал илгээж, шинэ жилийн мэнд хүргэж байгаа юм байх аа. Ингэж ил захидлаар бие биенийгээ "булах"-ыг ихэнх гишүүн дэмжиж байгаа бололтой юм билээ. За жил бүр л ингэж байдаг хойно нэг их дургүйлхээд байх ч юу байх билээ.

Харин Л.Гантөмөр тэргүүтэй зарим гишүүн нэлээд дургүйцээд байгаа гэнээ. Ямар ч хэрэггүй өнгийн цаас бие биедээ дамжуулж, мөнгө үрэх ямар ч шаардлага байхгүй гэж л байгаа юм гэсэн. Харин бусад гишүүд нь үүнийг нь ойлгохгүй харамч энээ тэрээ гэж муу хэлээд байгаа сурагтай. Уг нь бол Л.Гантөмөр гишүүний зөв шүү дээ. Манай гишүүд л улсын мөнгөөр туйлдаг болохоор огт тоохгүй байгаа биз.

Ер нь тэгээд төсвийн мөнгө барж бие биедээ цаас өгөх хэрэг байна уу. Нэг ордонд, өрөө нь зэрэгцээд шахам байж байхад гар барилцаад л мэнд мэдчихнэ биз. Шинэ жилийн мэндчилгээг ч гэсэн ам хэлээрээ хэлж болно шүү дээ. Ил захидал илгээхийг их том соёл гэж андуураад байгаа бол тийм биш. Үнэн хэрэг дээрээ ил захидал авсан гишүүн нэг харсан болоод л ширээн дээрээ шидчихэж байгаа биз.

Тэгээд хоёр хоногийн дараа хогийн саванд нь ороод л алга болно доо. Ингээд бодохоор мөнгө ч үрээд, хог ч нэмж байгаа хэрэггүй зүйл байгаа биз. Д.Ганхуяг гишүүн гэхэд хамгийн гоёмсог, үнэтэй 250-аад мэндчилгээ гишүүд болон бусад хүмүүс рүү явуулсан гэсэн. Үүгээрээ ордонд хамгийн өглөгч, үрэлгэнээрээ нэрд гараад байгаа бололтой юм аа. Том группын эзэн хүн тэгэхээс ч яах вэ дээ. Эсвэл зүгээр л ил захидал явуулж "тогломоор" санагдсан юм байлгүй дээ.

Өөрийнхөө мөнгөөр явуулж байгаа бол ёстой "чамд хамаагүй хаданд чимээгүй" гэдэг шиг юм болох байлгүй. Харин төсвийн мөнгийг гоё цаасны төлөө үрж, "ангийнхан"-даа ил захидал илгээх хэрэг байхгүй байх. Зөвхөн нэг хүн дээр нэр зааж хэлээд байгаа юм биш. УИХ-д суугаа 76 гишүүн, Засгийн газрын гишүүд, өөр хэн ч билээ дээ.

Төрийн ордонд суугаад, төсвийн мөнгөөр ил захидал шидэлцэж байгаа хүмүүст хэлэх гэсэн юм. Ил захидал шидэлцэж мөнгө үрэх хэрэг байна уу. Шинэ жил болж л байдаг шүү дээ. Хэрвээ үнэхээр ил захидал илгээх гээд гар чинь "загатнаад" байвал хувийнхаа хөрөнгөнөөс хуурайлаарай. Гуйх л юм тэр.

Н.Пунцагболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан