Италийн алдарт зураач Амедео Модильяни 1884 оны долдугаар сарын 12-нд Италийн Ливорно хотод төржээ.
Түүнийг зураач болох бүх нөхцөлөөр хангаж, хүсэл мөрөөдлийг нь дэмждэг байсан хүн бол ээж нь юм. Модильянигийн ээж зураг гадарладаг хүн байсан бөгөөд хүүгийнхээ авьяасыг бага наснаас нь олж харан хүүгээ Италийн бүх музейтэй танилцуулж, урлагаар баян Флоренц, Венец зэрэг хотуудад суралцуулахаар явуулж байжээ.
Урлагийг амьдралынхаа утга учир болгосон бүх хүн Парис хотыг зорьдогийн адилаар залуу Модильяни 1907 онд гэр бүлээ орхин явсан гэдэг. Тэрээр олон зураачийн хамт Парисын Монмартр дүүрэгт амьдарч, зоогийн газруудаар хэсүүчлэн хүмүүсийн хөргийг маш хямдхан зурж амиа зогоож өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Тэрээр зураг зурахаас гадна баримал барьж, Бато-Лавуар дахь урлагийн маргалдаан, яриануудад ч идэвхтэй оролцдог байв. Тэрээр хөрөг зурагт маш дуртай нэгэн байжээ.
Модильяни ядуус, хүүхдүүд, жирийн хар ажлын хүмүүс гэх мэт ихэвчлэн нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийг өөрийн натур болгон зурдаг байв. Шинэ зууны зураачдын адилаар тэрээр агуу Сезанныг өөртөө нээн, түүний уран бүтээлийн олон санааг олж авсан билээ. Уран барималч Константин Бранкуш түүнтэй дотно найзууд болж, Модильянид Африкийн уран баримлыг танилцуулж өгсөн нь түүний хар зурагт ихээхэн тусгалаа олсон байдаг. Түүний л нөлөөн дор тэрээр чулуу сийлж, баримал барьж эхэлсэн ч эдгээрийг хэзээ ч дуусгаагүй нь харамсалтай. Өөрийг нь шүтэн биширдэг залуу охин Жан Эбютернтэй гэрлэсэн боловч насаараа уушигны сүрьеэгээр өвчилсөн тэрээр өвчин нь хүндэрсний улмаас эмнэлэгт хэвтэж, 36 насандаа өөд болсон нь тун ч гунигтай түүх. Түүнийг оршуулсан өдөр хэвлийдээ үрийг нь тээсэн залуу эхнэр Жан нь 5 давхар байшингаас үсрэн амиа хорложээ.
Модильянийн хөргүүд бүх талаараа их сонирхолтой хачирхалтай харагддаг боловч нөгөөтэйгүүр гоёмсог хээнцэр байдаг. Тэрээр хүмүүсийн хүзүүг маш урт гонзгой болгон уртасгадагийг судлаачид хун хүзүү гэж нэрлэжээ. Модильянийн хөргүүд хээнцэр гоёмсог байдлаараа урлагийн бүх хөргүүдээс эрс ялгардаг.
Түүний гол зорилго нь хүний хөргийг ижил төстэй буулгахаас гадна онцлог, донж маяг, дотоод ертөнц, зан чанарыг гаргахыг ихээхэн хичээдэг байсан тул дүрслэлийн өвөрмөц онцлогуудыг ашигладаг байжээ. Модильяни хүмүүсийг зурахдаа торон эс бөгөөс ногоон нүдтэй, хүүхэн хараагүй гэх мэтээр зурсан байдаг. Гэтэл энэ зураач хүний биеийн анатомийг мэддэггүй, хүний хүүхэн харааг харалгүй ингэж зурсан гэвэл эндүүрэл болно. Тэрээр уран зургийн баялгийг өөрийнхөөрөө нээж, дүрс өнгийг урьд тогтоосон зуршлаас чөлөөлөх явдалд маш чухал хувь нэмэр оруулжээ. Хүмүүсийн өвөрмөц дүр төрх, хэлбэр донж, дотоод ертөнц зэрэг олон зүйлийг үзэгчдэд хүргэхэд бодит дүрслэл, түүний тухайн үед харагдах өнгө хүрэлцэхгүй байгааг нотолж, урлагийн олон боломжийг хүмүүст нээснээрээ уран зургийн шинэ ертөнцтэй биднийг танилцуулж чадсан нь түүний урлагт оруулсан хувь нэмэр гэж үнэлэгддэг байна. Амьдралд хүн болгон өөрийн донж маягтай байдаг бол Модильяни хөргүүддээ хүмүүсийг зан чанартай нь зураг дээрээ мөнхрүүлсэн байна.
Модильяни эхнэр Жан Эбютернийг зурсан олон хөргүүдийг үзэхэд намуун зөөлөн зан чанартай эмэгтэй байсан нь хөрөг болгоноос нь мэдрэгддэг. Жан царайлаг байсан эсэх нь эдгээр хөргүүдээс харагдахгүй, зөвхөн түүний намуун зан чанар нь л бидэнд тусна. Модильянийн нүцгэн натурууд бас л их өвөрмөц.
Уян хатан зураас бүсгүй хүний биеийн зөөлөн налархай байдлын амьд мэт үзэгчдэд хүргэнэ. Эмэгтэй хүний биеийн уян хөдөлгөөн, булбарай арьс, дөлгөөн ааш зан чанарыг гаргахдаа Модильяни эртний Италийн зургуудаас санаа авч дүрсийг латин S үсгийн хэлбэрт оруулдаг байсан нь хэд хэдэн хөргөөс ажиглагддаг. Модильяни ямар нэгэн урсгал, измүүдэд орж яваагүй ч түүний уран бүтээл дэлхийн урлагийн түүхэнд мөнхрөн үлдсэн билээ.
Бэлтгэсэн Д.Наран