-Танин мэдэхүй-
Өвсөн тэжээлт, морины овогт багтдаг алаг тахь арслан, цөөвөр чоно, үчимбэр, цоохор ирвэсийн адил халуун бүс нутгийн гайхамшигт амьтны нэг.
Зэрлэг амьтан гэгддэг ч алаг тахь дөлгөөн тайван, өнгө зүс нь хараа булаам. Хүний хуруу, хэлний хээний адил алаг тахины хээ давтагдашгүй. Өөрөөр хэлбэл, ижил судалтай хоёр тахь байдаггүй гэсэн үг.
Чухам ямар шалтгаанаар ийм содон хээтэй болсон нь тодорхойгүй ч амьтан судлаачид элдэв таамаг дэвшүүлдэг. Ихэнх мэргэжилтний санал нийлдгээр алаг тахины хээ ангуучдын анхаарлыг сарниулахад зохицжээ. Ялангуяа, сүрэг алаг тахиас нэгийг нь онцлоход тун бэрх. Энэ нь эрээн судлынх нь "ач" юм.
Мөн эрээн зүс нь алаг тахийг нарны хэт туяа болон хортон шавьжаас хамгаалдаг байна. Зэрвэс харахад алаг тахь хар юм уу бор судалтай болохоос арьс нь цагаан өнгөтэй мэт харагддаг. Харин үнэн хэрэгтээ цагаан алаг тахины цагаан үс хөөврийн цаана хар арьс байдаг. Алаг тахь ихэвчлэн хар зүстэй, цагаан судалтай төрдөг. Судалынх нь өнгө аажмаар хувьсдаг ба нас бие гүйцсэн алаг тахь нэгнээ судлаар нь таньдаг байна.
Сан Диего хотын амьтны хүрээлэнгийнхэн хэдэн жилийн өмнө нэгэн сонирхолтой зүйл туршжээ. Алаг тахины судал таних чадварыг шалгахаар ханан дээр хар, цагаан судал алаглуулан зурахад хүрээлэнгийн ихэнх алаг тахь цулгуй талаас ил үү эрээн тал руу ойртсон байна.
Г.Лхагва