Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй хуулийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, хуулийг иргэдэд үр нөлөөтэй сурталчлах ажлын талаар ярилцлаа.
Тэрээр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсч, 2004 онд Харьцуулсан эрх зүйн чиглэлээр магистр, өнгөрсөн онд эрх зүйн онолын чиглэлээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Мөн 2005 онд АНУ-д Соёл хоорондын хүний эрхийн эрх зүйн чиглэлээр мастер (LL.M)-ын сургалт, 2009 онд Австралид Эзэн хааны Мельбурнийн технологийн институтын олон нийтийн харилцаа(PR)-ны мэргэжлийн курсэд сурсан байна.
2005-2006 онд ХБНГУ-ын Макс Планкийн институт, 2007 онд Японы Кюшүгийн их сургууль, 2009-2010 онд Австралийн Мельбурнийн их сургуулийн Азийн судалгааны төвд тус тус зочин судлаач, зочин эрдэмтнээр ажиллажээ.
2003 оноос Хууль зүйн Үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2008-2009 онд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан байна. Тэрбээр энэ оны есдүгээр сараас Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаа манай залуу эрдэмтдийн нэг юм.
-Та Хууль зүйн үндэсний хүрээлэндээ эргэн ирж, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаад хоёр сар болж байна. Шинэ ажилдаа хэр дасч байна даа?
-Таны хэлснээр сургууль төгсөөд Хууль зүйн үндэсний төвөөс, шинэ нэрээр бол Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс ажлын гараагаа эхэлж, дунд нь ганц нэг жил гадаад болон дотоодын өөр байгууллагад ажиллаж байсан. Б.Чимид багшийнхаа санал тавьсны дагуу эргэн энэ газраа ирээд, багшийнхаа ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байна. Ажил маань ерөнхийдөө Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн чиг үүрэг болох сургалт, судалгаа, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйгээр чиглүүлэх үүрэгтэй. Тиймээс тус хүрээлэнгийн бүхий л үйл ажиллагааг шинжлэх ухаанч байдлаар явуулахыг хичээн ажиллаж байна.
-Чамгүй хугацаанд гадаадын их сургууль, судалгааны хүрээлэнд ажиллажээ. Манай үндэсний хүрээлэнгүүд болон гадаадын хүрээлэнгүүдийн хооронд ялгаатай тал ажиглагдав уу?
-Мэдээж ялгаа бий. Хөрөнгө мөнгө, санхүүжилт, боловсон хүчний чадвар, туршлага гээд олон байна. Гэхдээ байгуулагдаад зургаа, долоохон жилийн нүүр үзэж байгаа гэхэд манай Хууль зүйн Үндэсний хүрээлэн харьцангуй хөлөө олж, үйл ажиллагаа нь жигдэрч эхэлж байна.
-Жигдэрч байгаа ч гэсэн бас тэр ялгагдаад байгаа зүйлсийг сайжруулчих юмсан гэсэн ажил юу байна?
-Байлгүй яахав. Хамгийн наад зах нь номын сангийн фондоо арвижуулах шаардлагатай. Ном уншаагүй хүн хууль бичиж чадахгүй. Миний ажиллаж, судалгаа хийж байсан газрууд, тухайлбал Германы Макс Планкийн институт шиг номын сантай болох юмсан гэдэг мөрөөдөл бий. Германы эрдэмтдийн хэлдгээр “Макс Планкийн эрх зүйн хүрээлэнгүүд бол маш том номын сан, тэр номын санд суудаг нь хэдэн судлаачид юм”. Энэ нь их оновчтой зүйрлэл шиг санагддаг.
Судалгаа хийдэг газар, тэр дундаа нийгмийн ухааны хүрээлэнгүүд бол маш арвин номын сантай байх ёстой. Таван давхар байшин байлаа гэж бодоход дөрвөн давхарт нь тэр чигтээ ном, судалгааны материал, тэгээд ганц давхарт нь эсвэл давхруудын булангуудад уншлагын танхим, судлаачдын өрөө байдаг. Тэгж байж нийгмийн ухааны судалгааг хийж чадна.
Нэг хуулийн төсөл байлаа гэхэд тухайн нийгмийн харилцааг дэлхийн бусад орнууд хэрхэн хэрэглэж байна, түүнийг батлахдаа ямар ямар үзэл бодол гарсан байна вэ, батласан хойноо ямар алдаа, шүүмж гарч, үр дагавар нь хэрхэн бий болов гэдгийг судлах ёстой. Судлах материалыг улс маш сайн цуглуулах ёстой. Тухайн чиглэлийн ном, сурах бичгийг уншиж чадсанаар энэ бүх асуултад манайхан хууль батлахын өмнө хариулт олон харж, ирээдүйд олон нийтэд ойр, хэрэгжихэд ойлгомжтой, үр нөлөөтэй хуулиудыг гаргана.
Ном бол ертөнцийг харах цонх мөн гэдгийг бид амьдралд хэрэгжүүлж чаддаггүй. Хууль батлахдаа бусдын туршлагыг судалж байна гээд хэдэн өдөр гадаадад айлчлах, хүнээр яриулж, тэр улсынх нь хуулийг орчуулах ажлаар хязгаарлаж болохгүй. Судалгаа хийнэ гэдэг амьдрал, амьдралыг судалсан бүтээл, ном, бичиг цаас судлахын нэр юм. Бид бүх туршлагыг нь хэдхэн хоногт үзэж танилцах боломжгүй учир түүний тухай бичсэн зүйлсийг харах нь ашигтай.
-Манай хуулийн чиглэлийн эрдэмтэд олон биш, үүнийг дагаад бас тэдний бичсэн ном, бүтээлүүд цөөхөн юм шиг санагддаг?
-Энэ бол бидний бас нэг бэрхшээл. Хүн ам цөөн болон судалгаа, эрдэм шинжилгээний ажлаар дагнан мэргэших сонирхолтой хуульчид цөөхөн. Энэ цөөхөн хүмүүс дотроос бас гадаадын ном, сурах бичгийг ашиглах чадвартай нь ховор байна. Гэтэл хуулийн дорвитой бүтээлүүд, ном нь англи, герман, орос, хятад, япон хэл дээр байдаг. Түүнийг унших чадвартай судлаачид хэд билээ. Монгол Улс цөөн хүн амтай гээд бусад улсаас дор байж ер болохгүй. Хүн ам цөөн тусмаа л төрийн бодлогыг нарийн, илүү боловсронгуй барьж байж бид дэлхийн улс төр, санхүүгийн том тулаанд амьд үлдэнэ. Дэлхийн эдийн засаг бол аль дорой улс, үндэстнийг шарж идэх вэ гэсэн үндэстэн дамнасан хүчирхэг корпорациудын өрсөлдөөн дээр шууд тогтож байна.
Тэдэнд идүүлчихгүй, улс шиг улс, хамгийн гол нь үндэстэн шиг үндэстэн байхын тулд сайн хууль номтой байх ёстой. Монгол Улс нийгмийн бүхий л харилцааг анхлан зохиогоогүйгээс хойш, тэр харилцаа илүү хөгжиж, тогтворжсон улсын туршлагыг судалж таарна. Гэтэл судална гэхээр хэл, усны бэрхшээлтэй байна. Хэлтэй, устай нь тэр бүр мэргэшиж амжихгүй байна. Гадаадад, төгсч ирээд нэг байгууллагад орлоо гэхэд мэргэжилтэн биш орчуулагч аятай и-мэйл, факс орчуулж, гадны зочдыг дагаж гүйсээр байгаад үнэт цаг, заваа үрүүлж байна. Гадаад, дотоодод нэг, хоёр жил магистрт сураад ирж байгаа ч яг нарийн мэргэшиж, төрийн бодлого явуулахад зөвлөх чадвартай болсон гэсэн үг бас биш. Тиймээс тодорхой хэмжээний мэдлэг олсон нь үргэлжлүүлж, тухайн мэргэжлээ гүнзгийрүүлж, мэдлэгээ сайжруулах газар бол мэргэшсэн хамт олон, тэр нь байхгүй бол номын сан.
Цаашид эрх зүйн хөгжлийг хөгжүүлэхийн тулд яах аргагүй маш сайн номын сантай болмоор байгаа юм. Энэ үүднээс бид удирдлагатайгаа ярьж байгаад ахиухан ном, бүтээл авахыг зорьж байна. Тэгэхгүй бол бид шинжлэх ухааны бодитой судалгаа хийх боломжгүй. Одоогоор 200 орчим гадаад хэл дээрх ном, сурах бичиг авахаар ярьж байна. Ном эх сурвалжгүй бол бид үсрээд л хэдэн асуулга авч, анкетын судалгаа явуулахаас өөр аргагүйд хүрнэ.
-Зөвхөн хуулийн салбар ч биш. Бусад бүх салбаруудад шинжлэх ухааны судалгаа хийхэд энэ асуудал дутагдаж байгаа гэж бодож байна?
-Би өөр салбарыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хууль нийгмийн бүхий л салбарыг зохицуулдаг учраас ерөнхий төсөөлөл байна. Учир нь иргэнийхээ хувьд харж байхад, хот төлөвлөлт, агаарын бохирдол, улсын төсвийн зориулалтад ямар ч шинжлэх ухааны байтугай ердийн төвшний бодлого алга. Энэ бол бид аливаад судалгаагүй хандаж байна гэсэн үг.
Судалгаатай хандах гэхээр судлаачдын мэдлэг дутмаг, мэдлэг олох гэхээр ашиглах эх сурвалж бага байна гэсэн үг. Нөгөө талаас бас шийдвэр гаргагчдын идэвхгүй үйлдэл, хийсэн судалгааг хэрэглэхгүй байх нь ч үүнд нөлөөтэй. Шилжилтийн үеийн нийгэмд амьдарч байна гэж бид ярьдаг. Энэ шилжилтийг хийхэд эхлээд яаж ямар замаар явах вэ гэдэг алсын биш юм гэхэд ойрын хэдэн жилийн бодлого байх ёстой.
Тухайлбал, үүнд боловсрол, эрүүл мэндийн бодлого нэн тэргүүнд тавигдана. Энэ төрлийн бодлогыг дэмжихийг зөөлөн хөрөнгө оруулалт гэдэг. Ер нь бол хөрөнгө оруулалтыг хатуу ба зөөлөн гэж хуваадаг. Хатуу нь дэд бүтэц, үйлдвэр, зам барилга, байгууламжид зориулдаг хөрөнгө оруулалт юм. Харин зөөлөн хөрөнгө оруулалтын салбар нь боловсрол, эрүүл мэнд юм.
Аливаа улс хөрөнгө оруулалт хийхдээ хатуу хөрөнгө оруулалт, зөөлөн хөрөнгө оруулалтын зөв харьцааг баримтлах ёстой. Ялангуяа шилжилтийн нийгмийн үед хатуу хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд барьж, зөөлөн хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Тэгснээр эхлээд шилжилтийн үед хүн эрүүл мэндээрээ хохирчих вий, мөн боловсролоор орхигдох вий гэдэг төрийн үндсэн бодлого байна гэсэн үг. Эрүүл мэндийн салбарыг дэмжих нь ямар ач холбогдолтойг дурьдах нь илүүц биз. Боловсролын салбарыг үлгэн салган дэмжих биш, хамгийн дээд хүчин чадлаараа хөгжүүлэх ёстой юм. Ингэснээр боловсролтой иргэдээс төрсөн шийдвэр гаргагчид зөв шийдвэр гаргаж, зөв бодлого хэрэгжүүлэх юм.
Манайд шилжилт хийхээсээ өмнө бодлогоо сайн хийж чадаагүйгээс, эдийн засгийн хэрэгцээгээ дагаад гадаадын улсуудын урсгасан, чиглүүлсэн урсгалаар явчихсан. Урсгалыг сөрж, сэлж чадаагүй. Яаж хувьчлах арга замаа хуулиар тодорхойлж чадаагүй байхдаа хувьчлаад бөөн хөрөнгө сүйдсэн, цөөхөн хүн баяжсан. Хэрэв ядаж хувьчлах зохицуулалт, хамгаалалтаа хийж чадсан бол үгүй ядаж, оросуудын үлдээсэн барилга, байгууламжуудыг өнөөдөр ашиглаж байх ёстой. Гэтэл нүдсээр байгаад хэдэн тоосгыг бутлаад, үйрүүлээд дуусчихсан. Өмч хувьчлалыг их буруу хийснээс өмч эзэндээ бүрэн очиж чадаагүй. Гэтэл Монгол Улс зөөлөн хөрөнгө оруулалтыг бага хийж, хатуу хөрөнгө оруулалт руу шилжилтийн үед хэт их анхаарснаас төрийн болон төрийн бус байгууллагуудад дэлхийн хэмжээнд бэлтгэгдэж, мэргэшсэн боловсон хүчин цөөн болсон. Цөөн хэдийгээ шийдвэр гаргагчид маань дэмжиж, үгийг нь сонсохдоо маруухнаас болж тэд нь төрд бус хувийн хэвшилд гарч яг нэг чиглэлээр мэргэших байдлаа алдаж олон салбар руу дэмий цагаа үрж, анхаарлаа хандуулж, эсвэл зүгээр л гадаадад гарч ажиллаж байна.
-Нэг чиглэлээр мэргэшиж байгаад олон салбар руу анхаарна гэдгийг тодруулахгүй юу?
-Хуулийн салбараар хэлбэл нэг өмгөөлөгч байя гэж бодъё. Өмгөөлөгч газрын эрх зүйгээр мэргэшсэн байж болно. Гэтэл газрын эрх зүйгээс гадна эрүү, иргэн, гэр бүл гээд өмгөөлөл хийхгүй салбар гэж байхгүй. Ингээд олон салбар руу орчихоор нэг салбараа гүнзгий төгс мэдэх боломжгүй, олон салбарт их ерөнхий мэдлэгтэй хүн болж хувирна.
Мэдээж хүний амьдрах, ажиллах цаг хязгаартай учир юм, юм руу л үсчээд байгаа учраас нэг зүйлд анхаарах цаг нь багасна. Ерөнхийдөө шүүх хуралд ороод, хүн өмгөөлөөд, хар практикаар үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгөөд яваад байж болно. Гэхдээ төрийн хэмжээний бодлогод гар бие оролцож, газрын эрх зүйн хууль гарахад бүх зүйлийг нарийн судалсан, аль аль талаас нь харж чадсан тийм төгс мэргэшсэн газрын эрх зүйч болж чадахгүй. Энэ нь нөгөө л хүн ам цөөн, нэг салбарт хууль зүйн үйлчилгээ үзүүлээд явъя гэхээр зах зээл бага, үйлчлүүлэгч цөөн, өрсөлдөөн бага, уншиж судлах материал хомсоос болж байгаа юм. Тиймээс төрөөс үүнийг анхаарч хуульч нарыг мэргэшүүлэх, мэргэшсэн хуульчаа төрийн бодлогод ашиглах бодлогыг баримтлах ёстой.
Төрийн оролцоо энд л хэрэгтэй. Нийгэм өөрөө өөрийгөө зохицуулаад явчихдаг, төрийн оролцоо бага байх ёстой үе гэж бий. Харин буруу яваад байгаа харилцааг зохицуулахад шаардлагатай үед төрийн оролцоо түлхүү шаардагдах үе гэж бас бий. Тиймээс зөөлөн хөрөнгө оруулалтыг дэмжиж, хуульчдыг мэргэшүүлэхийн тулд судалгаа хийдэг төвүүд, эрдэм шинжилгээний хүрээлэн, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих ёстой. Тэгснээр төр толгойтой, толгой нь оюун ухаантай болно. Гэхдээ би энд зүгээр л хоосноор төр дэмж, хүрээлэнгүүдэд мөнгө бага төсөвлөөд байна, бидэнд их мөнгө өг, боловсон хүчний бодлогоо сайжруул гээд байгаа юм биш. Ажлаа хийж, бүтээмж, бүтээгдэхүүн сайтай байх нөхцлөөр хангах тухай өгүүлж байгаа юм.
Тухайлбал, улс даяараа ярьж байгаа энэ Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль байна. Энэ хууль ёсоор бид олсон орлогоо бүгдийг нь Төрийн санд тушаадаг. Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн нэг чиг үүрэг нь хуульчдыг давтан сургах үйл ажиллагаа юм. Энэ хүрээнд хуульчийн сонгон шалгаруулах шалгалтыг өгч хуульч болсон эрх зүйчид манайд тодорхой хэмжээний мөнгө төлөн сургалтанд хамрагддаг. Хууль ёсоор гурван жилд 30 кредит цуглуулах ёстой. Энэ мөнгийг Төрийн санд тушаадаг гэдгийг энд бүр зориуд хэлмээр байна. Төрийн санд тушаасан мөнгийг манай байгууллага авсан гэж эндүүрдэг хуульчид бий. Тэд маань “Та нар ийм их мөнгө авчихаад ядаж завсарлагаанаар уух ганц аяга цай, ус өгсөнгүй гэх юм уу, агааржуулалт байдаггүй юм уу, бүгчим юм” хэмээн уурлаж уцаарлах тохиолдол гардаг. Гэтэл үнэндээ бид энэ бүх асуудлыг мэдэхийн сайнаар мэдээд байгаа ч шийдвэрлэж чаддаггүй. Улсын төсөвт оруулах ёстой орлогоо биелүүлсэн байх жишээтэй.
Мөн Хууль зүйн Үндэсний хүрээлэн бол Монгол Улсад байгаа эрх зүйн чиглэлээр дагнан мэргэшсэн цорын ганц хүрээлэн. Хууль зүйн зөвлөгөө, хууль зүйн дүгнэлт гаргуулж авахаар гадаадын болон дотоодын олон хөрөнгө оруулагч, компани байдаг. Бид тэдэнд зөвлөгөө өгч, хууль зүйн дүгнэлт гаргаж хамтран ажиллаж болох боловч, тэдний тушаасан мөнгийг бид улсын төсөвт шууд тушаах ёстой.
Тушаасан мөнгө эргэж ирэхгүй учраас тийм төрлийн зөвлөгөө өгөх ажил хийх сонирхолтой хүн байхгүй болчихдог. Гар дээрээ бэлнээр авбал шууд хууль зөрчиж таарна. Гэтэл үнэгүй юм хүнд хийж өгдөг сонирхолтой хүн гэж байхгүй. Угаасаа улсын цалин маш бага, тэр дундаа төрийн үйлчилгээний ажилтны цалин дэндүү бага учраас эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой хүн байхгүй, бүгд чадварыг нь үнэлж чадах газар очдог. Ёстой л нөгөө дуртай юманд арга байхгүй гэсэн эрдмийн ажил хийх дур сонирхолдоо үнэнч чадварлаг цөөн хүн, бас тэгээд өөр ажилд ортлоо энэ ажлыг хийж байя гэсэн бас нэг хэсэг дамжин өнгөрөгчид гэсэн хоёр бүлэг хүмүүс эрдэм шинжилгээний ажил хийж байна гэдэг нь харагдаж байна.
Хэрэв цалин сайтай, цалинг нь төр өгч чадахгүй юмаа гэхэд олсон орлогоосоо тодорхой хувийг байгууллагадаа үлдээдэг бол бид номын сангаа бэхжүүлж, олон чадварлаг судлаачдыг татахыг нь татаж, бэлтгэхийг нь бэлтгэж, улс эх орондоо хэрэгтэй, бодитой, үр нөлөөтэй, шинжлэх ухаанч сургалт, судалгаа, сурталчилгааг хийх боломж бүрэн нээлттэй байгаа юм.
-Ингэхэд шилжилтийн үеийн эрх зүйн хөгжил хэр явагдаж байна вэ? Шилжилт гэж таныхаар юу вэ?
-Эрх зүйн хөгжлийг бид их дорой сул гэж тодорхойлохгүй. Гэхдээ бас сайн хурдан хөгжиж байна гэж бас хэлж болохгүй. Нэг л том алдаа бий. Англиар бол Law reform in transitional economy буюу эдийн засгийн шилжилт дэх эрх зүйн шинэтгэл гэдэг томъёолол, аргачлалын дагуу бид энэ шилжилтийг хийж байна. Энэ шилжилт мэдээж эдийн засаг хөгжиж, өрхийн орлогын түвшин хөгжингүй орнуудын жишигт хүрэхэд дуусна гэж эдийн засагчид хэлэх байх. Харин хуульчдын хувьд, хөгжлийн онол судлаачдын хувьд бол хэзээ ч тэгж үздэггүй.
-Яагаад?
-Яагаад гэвэл шилжилт дуусч, хөгжилд хүрнэ гэдэг бол зөвхөн эдийн засгийн ойлголт биш. Нийгэм шилжиж, хөгжинө гэдэг маань хэзээ ч дан ганц материализмын онолоор хэмжигдэхгүй. Тэнд чинь бас идеализм байдаг. Хөгжлийн гол түлхүүр бол хүний хөгжил юм. Хүн өөрөө хөгжинө гэдэг маань оюун санааны хөгжил юм. Оюун санаагаар сэтгэл ханамжаас хүн өөртөө болон өөрийн орчноос амар амгалан, аз жаргалыг мэдэрдэг.
-Тэгвэл сэтгэл ханамжтай, аз жаргалтай байх нь хөгжил юм бол хуулиар түүнийг хэрхэн зохицуулах вэ? -Нийгмийн бүхий л харилцаанд эрх зүй оршиж байдаг. Ялангуяа төрийн оролцоо байгаа тэр хэсэгт эрх зүй ба амьдралын уялдаа холбоог зохистой харьцаанд авч үзэх ёстой. Нийгэм ямар нэг удирдлагагүй буюу удирдлага нь тааруухан үед хөгжих бус, харин ухарна.
Шилжилт гэж юу юм бэ? Шилжилтийг ямар нэгэн зохион байгуулалттай, нарийн бодсон төлөвлөгөөний дагуу хийх үү, эсвэл байгаа байдлаараа байгалийн хуульд захирагдаад, эдийн засгийн хэрэгцээгээ дагаад шилжих үү? Аливаа шилжилт хорин жилийн дараа ч гэсэн дуусдаггүй юу? Хорин жил бага хугацаа юу? Хэзээ улс орны маань амьдрал цэгцрэх юм бэ? Шилжилт хийхэд эдийн засгийн бодлого өмнө нь байх уу, эрх зүйн бодлого өмнө нь байх уу? Эсвэл эрх зүйн бодлогоо зөв гаргаад эдийн засгаа түүгээрээ чирж хөгжүүлэх үү? Хөгжинө гэж чухам юу юм бэ? Машинтай, унаатай, байртай хэрнээ хүчилтөрөгчгүй агаараар амьсгалах нь хөгжил үү? Эхлээд эксельтэй болоод, жаахан байж байгаад жийптэй боллоо, хөгжиж байна уу? Даалимбан эсхүл тааран тэрлэг өмсөөд, ааруул, ээзгий, тараг идэж байснаа үнэтэй брэндийн хувцас өмсөж, өнгөлөг мөнгөлөг харагдах нь сэтгэл ханамж уу. Сэтгэл ханамж гэдэг жаргал мөн үү? Жаргал гэдэг хөгжил мөн үү? Жаргах гээд улс орноо бохирдуулж, ухаж төнхөж, байгаль эхийн нулимсыг барсаар байх уу? Үхэхийн өмнө жаргалтай амьдарч гэж эргээд нэг амьдралаа харахад ямар итгэл үнэмшил нөлөөлөх вэ гээд түмэн асуулт урган гарна.
Тэр бүгдэд материаллаг байдлаар хандаж, зөв хариулт олж чадахгүй. Тиймээс энэ бүхний хариуг сэтгэл ханамж буюу идеализмаар хөтөлсөн материаллаг хэрэгцээг зохистой түвшинд хангаснаар олж авна.
-Үнэхээр хэдийгээр эд баялаг, хөрөнгө мөнгө их цуглуулсан ч гудамжинд хүүхдээ тоглуулахаас айж, өвөлжин нүүрсний утаагаар амьсгалж байгаа маань хэзээ дуусах бол. Уг нь Монголчууд 90-ээд оны өмнөхөөс илүү их эд зүйлс хэрэглэж байна шүү дээ. Бүгдээрээ шахуу л ямар нэг сайн, муу янз бүрийн машин хөлөглөөд, гаднаас нь харахад эд материалын хувьд хуучнаасаа илүү хөгжсөн байх юм. Гэтэл наад зах нь замын хөдөлгөөнд оролцохдоо ямар ч соёлгүй бие биенээ харааж зүхсэн, бие, сэтгэлийн хувьд түгжирсэн хүмүүс харагдах юм. Үүнээс илүү эд хөрөнгөтэй боллоо гээд энэ байдал арилах болов уу?
-Яг энэ асуудалд чинь эрх зүйн соёл гэдэг шинжлэх ухааны ойлголт бий. Эрх зүйн соёл төлөвшиж, эрх зүйн ухамсартайгаар нийгэмд амьдарч эхлэх тэр цаг мөчид л улс орон хөгжлөө гэдэг дүгнэлтэнд хүрч чадна. Энд мэдээж нийгмийг ядуурлаас гаргах шаардлагатай. Гэхдээ ядуу гэдгийг жинхэнэ ядуу, хийсвэр ядуу гэж ангилмаар санагддаг. Ядуу байна гэдэг хамгийн түрүүнд сэтгэл санааны ядуурлаас эхэлдэг. Ажил хөдөлмөр хийгээд өөрөө өөрийгөө, гэр бүлээ тэжээгээд, хоёр идэхгүй хоосон хонохгүй яваа хэсэг бол ядуу биш. Харин үнэхээр хоолгүй, хоосон хонож байгаа хүмүүс бол жинхэнэ ядуу. Ийм хүмүүс бол эмзэг бүлгийнхэн. Энэ хэсэгт улс анхаарлаа хандуулах ёстой. Тэдэнд нийгмийн халамж хэрэгтэй.
Хийсвэр ядуу гэдэг бол ядуу биш хэрнээ өөрөөсөө арай илүү амьжиргаатай хүний амьдралыг харж, тэднийг даган хэрэглээгээ хязгаарлаж чадахгүй байгаа хүмүүсийг хэлнэ. Хэрэглээгээ хязгаарлаж чадахгүйгээс хиймэл хэрэгцээнд тулгуурлан, хэрэгцээгүй зүйлд мөнгө үрснээр өдөр тутмын эдийн засгийн амьдрал нь доголдож эхэлдэг. Түүнийгээ би ядуу байна, надад хэцүү байна гэх зэргээр хүлээн авч, улмаар түүндээ шантарч, стресстэж архи уух, ажил цалгардуулах явдлууд гардаг. Энэ бол бидний нийтлэг ядуурлын дүр зураг.
Жишээ нь энэ чамин ганган зүйлсийн хэрэглээ, архи, тамхины хэрэглээ байна. Нэг хүн сарын 300.000 орчим төгрөгний орлоготой байя гэж үзье. Гэтэл тэр хүн бүх орлогоороо гурван зуун мянгын гар утас худалдаад авчих жишээтэй. Эсвэл тав дахь өдрийн орой ч юм уу, долоо хоногт нэг удаа бааранд орж, 10-20 мянгаар архи уудаг. Энэ хэнд хэрэгтэй юм бэ? Хямдхан утас аваад барьчихаж болохгүй юу, орлогынхоо талаар шоудах хэрэгтэй юу? Хэрэглээгээ хязгаарлаж чадахгүйгээс л уур уцаар, сэтгэлийн харанхуйд автагдаж, түргэн баяжихын мөрөөс болж, хялбар аргаар их мөнгө олох шуналд баригдаж, ингээд гэмт хэрэг, нийгмийн эмх замбараагүй байдал, бие биенээ үл хүндэтгэх байдал руу шилжиж, ядуу сэтгэхүйд баригдсан ядуу амьдрал руу орж, нийгмийн бусад сайн сайхан яваа хэсэг рүүгээ муугаар нөлөөлж эхэлдэг. Орлогынхоо талаар шахуу архи ууж, тамхи татаж байгаа хүмүүс хэзээ ч ядуурлаас гарахгүй.
-Мэдээж хүн болгон л бусдаас дутахгүй амьдрахыг хүснэ шүү дээ. Тэр хиймэл хэрэгцээг яаж хязгаарлах вэ?
-Мэдээж тийм. Хүн болгон л бусдаас дутахгүй амьдрахыг хичээнэ. Гэхдээ бусдаас дутахгүй амьдрахад жаахан тэвчээр хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт тэр гар утсыг, тэр гоё цүнхийг, эсвэл тэр гоё машиныг унаж л таараа. Унахгүй ч байсан унасангүй гээд хүний тооноос хасагдчихна гэж байхгүй. Ийм итгэл үнэмшилтэй байх ёстой.
-Бүгд тийм итгэл үнэмшилтэй, таны хэлсэн шиг эрх зүйн ухамсартай байж чадах болов уу. Тийм байлгахын тулд хуулийг яаж ашиглах вэ?
-Чадах болов уу, чадахгүй болов уу гэдэг асуудлыг энд ярих шаардлагагүй юм. Учир нь эрх зүйн зорилго гэж бий. Тэр зорилгыг биелүүлэхээр ажиллаж буй хуульчид, цаашлаад бүх ард түмэн нэг л зорилготой байх ёстой. Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын иргэн байх. Гэтэл энэ эргэлзсэн, эх оронч бус хандлага газар авснаар улс үндэстэн маань мөхөж байна. Би үүнийг үндсээ мэдэхгүй үндэстэн гэдэг үгээр илэрхийлмээр санагддаг.
Бид өнөөдөр Үндэсгүй Үндэстэн болж хувираад байна. Хэт их мөнгөний хойноос улайрснаар эх нутгаа хайрлах, ээж, ааваас өвлөсөн Монгол ухаанаа үгүй хийж байна. Ингэж үгүй хийснээр бид үндсээ алдаж байгаа юм. Бидний үндэс бол Монголоороо байх. Үндсээ алдсан үндэстэн гэж байх уу, үндэстэн байхгүй бол улс гэж байх уу гэдгийг л сайн бодох ёстой. Эрх зүйн соёлтой, ухамсартай иргэн байлгахад хууль их нөлөөтэй. Гэхдээ миний энэ хэлж буй хууль гэдэг үгийг зөвхөн парламентын баталсан хууль гэдэг үгээр битгий ойлгоорой. Эрх зүй өөрөө маш олон төрлийн эх сурвалжаас бүрддэг. Үүний нэг нь ёс заншил, заншлын эрх зүй юм.
Цаашлаад Монгол ухааны илэрлүүд байна. Ёс жудагтай байх, ах захаа дээдлэх, эх орноо хайрлах арга ухаанууд бий. Энэ бүгдийг зөв чиглүүлж чадвал үндэстэн байж чадах юм.
-Үүнийг иргэддээ яаж ойлгуулах вэ?
-Ойлгуулнаа, ойлгуулна. (Инээв) Олон нийтийн харилцааны урлаг гэж бий. Бидний хэлж заншсанаар PR (Пи-ар). Харамсалтай нь Пи-ар гэдгийг бие биенээ гоочилж, муулах гэдэг утгаар нь бид хүлээж аваад бүр сурчихаж. Пи-ар гэдэг бол олон нийтэд зөв мэдээлэл өгч, тэдний санаа бодлыг зөв зүгт чиглүүлэх урлаг юм. Олон нийтийн харилцааны онолын дагуу бол олон нийтийн хамгийн их сонирхдог, хүлээн авч болох сэдвийг олж хөндсөнөөр, түүнийг ашигласнаар иргэдэд зөв сонирхол төрүүлж, нөлөөлж чаддаг.
Монголчуудын хамгийн их сонирхдог бүр омогшдог сэдэв бол МОНГОЛ юм. Зүгээр л энэ үг өөрөө бүх зүйлийг илэрхийлдэг. Чи Монгол хүн гэхэд бүх хүн омогшдог. Үүнд мэдээж бидний эзэн Богд Чингис хаанаараа бахархах сэтгэл, байгалийн сайхан тогтоц маань хамгийн их нөлөөлдөг байх. Үүнийг нь ч ашиглан бизнесийнхэн сайн маркетинг хийж байна. Үндэстнээрээ бахархах сэтгэл зүй, аугаа Монголын үр сад байх хувь тавилангаараа байнга омогшиж ирсэн олон нийтэд түүнийх нь дагуу мессеж өгснөөр бизнесийнхэн ашиг олж чадаж байгаа.
Харамсалтай нь бидний сэтгэл зүйн омогшил буюу олон нийтийн харилцааны онолын дагуу бол олон нийтийн сонирхдог, хамгийн сайн хүлээн авдаг сэдвийг хэдэн архины үйлдвэрүүд л сайн ашиглаж, мөнгө олж байна. Хамгийн сайн, хүнд хүрэхээр хийсэн рекламууд архиных л байдаг. Энд тэндгүй Чингис хаан шар айраг уугаад л, морьтойгоо гарч ирээд л архи уухыг уриалаад л, Чингисийн нэрээр эсвэл хойч үеийнх нь хаадын нэрээр нэрлэсэн, бүр болохоо байгаад үндэсний бахархал соёмбо үсгээр нэрлэсэн архи, пивоор бизнесийнхэн мөнгө олж чадаж байна.
Үүнээс үзэхэд үндэсний ёс заншил, заншлыг маш сайн хүлээн авдаг менталитет Монгол хүн бүрт бий. Үүнийг ашиглаж эрх зүйн соёл, ухамсрыг төлөвшүүлэх ёстой.
-Ингэхийн тулд Монгол ёсоо дага гээд байх уу эсвэл яах вэ?
-Олон нийтийн харилцааны онолын дагуу бол, олон нийт бол мэдээлэл хүлээн авагч юм. Иргэн хүн бүр тус бүрийн онцлогтой мэдээлэл хүлээн авагч байдаг. Мэдээлэл хүлээн авагчийн сэтгэл зүйд хоёр янзаар нөлөөлснөөр түүнд мэдээлэл хүргэж болно.
Нэгдүгээрт, сэтгэл санааг бахархах, хөөргөх, сэтгэлд дотно байдал, сайхан сэтгэгдэл төрүүлснээр, хоёрдугаарт, ичээх, эмээлгэх, айлгах замаар хүргэж болно. Жишээ нь, олны хүндэтгэл хүлээсэн дархан аварга бөхөөр хэлүүлсэн үгийг түүнийг хүндлэн хайрладаг хүмүүс илүүтэй сонсоно. Тэр дундаа бөх сонирхдог хүмүүст бүр илүүтэй хүрнэ. Энд бахархах сэтгэгдэл, сонирхол хоёр нэг шугам дээр огтлолцож таарч байгаа юм. Харин цагаан идээгээр тоглох, сүүтэй шанагаар булгаас ус хутгаж авах зэргийг Монголчууд бид цээрлэдэг. Энэ цээр энгийнээр хэлбэл уламжлал юм. Харин хуулийн хэллэгээр заншлын хэм хэмжээ юм. Ийнхүү цээрлэхдээ “Монголоо алдсан юм” гэдэг үгээр зэмлэх, “Монгол хүн мөн үү чи” гэх зэргээр хатуу сануулга өгдөг. Нөгөө талаас Монголоо алдсан, Монгол хүн биш бол хэн болж таарах вэ, тэр нөхөр.
Энэ менталитетийг ашиглаж хууль ёсыг сахиулах учиртай. Монголоо алдсан хүн болж таарахгүйн тулд тэр хүн бага багаар өөрчлөгдөнө. Өөрийнх нь хийж буй хөдөлгөөн бүр эх орны оршин байх эсэхийн илэрхийлэл гэдгийг Чингис хаан иргэддээ маш сайн ухамсарлуулсан байгаа юм. Түүнтэй адил гэмт хэрэг хийх, ёс зүйгүй аашлах нь юун түрүүн Эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээс илүүтэй Монголоо алдах эх үндэс болно гэдгийг ухамсарлуулах ёстой. Номгүй хуульч гэж байхгүйтэй адил сэтгэлгүй хүн Монгол байж таарахгүй юм.
С.Чимэгээ