Манай сонин "Та Туул голын тухай хууль санаачлах уу" санал асуулгыг УИХ-ын гишүүдийн дунд явуулж, хатан Туулаа хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо нэгтгээд буй.
Тиймээс өчигдөр гол устай холбогдох салбар яам агентлаг, иргэний хөдөлгөөн, УИХ-ын төлөөллөөс бүрдсэн редакцийн уулзалт зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл байгаль орчин экологи, усны чиглэлээр
ажилладаг хүмүүсийг урьсан юм.
Манай энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд, Байгаль орчны яамны харъяа Усны үндэсний хорооны дарга Д.Доржсүрэн, Усны хэрэг эрхлэх газрын орлогч дарга З.Батбаяр, "Монголын гол нуруудын нэгдсэн хөдөлгөөн"-ий гүйцэтгэх захирал Г.Дашдэмбэрэл нарын хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
Тэд Туул голын асуудлаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, манай сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Бидний уулзалт Туул голоо хамгаалах хамгийн бодит арга хэмжээ бол Туулд зориулсан хууль санаачлах уу, эсвэл гэдгээс нэлээд халуухан өрнөлөө.
-Өнөөдөр сүйрлийн ирмэгт ирээд байгаа Туул голд зориулсан тусдаа хууль санаачилбал ямар вэ. Ингэж л хамгаалахаас өөр арга байхгүй гэж байна. Энэ тал дээр хүмүүс янз бүрийн байр суурьтай байгаа?
Г.Баярсайхан:
-Өнөөдөр Монголчууд бидний амьдралын чухал асуудал бол Туул голоо хамгаалах юм. Яагаад Туул голыг онцлон хэлж байна вэ гэвэл өнгөрсөн XX зуунд дэлхий дахинд хар алт, нефтний төлөөх дайн явагддаг байсан бол энэ зуунд усны асуудал нь том гүрнүүдийн геополитикийн тоглоомын гол үзүүлэлт болчихсон байгаа. Энэ зуунд ус шингэн алт болсон.
Тэгэхээр хүн төрөлхтний олон зууны түүхийг харж байхад том гол мөрөн усыг дагаж том соёл иргэншил үүсч байсан. Энэ бодлого одоо ч хэвээрээ үргэлжилж байгаа. Улс орнууд усаар эдийн засгийн шахалтад оруулдаг ийм бодлого явагдаж байна.
Улаанбаатар хот бол сая гаруй хүн амтай. Тэгэхээр энэ асуудал Монголчуудын хувь заяатай холбоотой. Туул голд зориулж хууль гаргаж болох уу гэж асууж байна. Бид Оюутолгой компанид ч юм уу, бусад гадны бизнесийн компаниудад зориулж хууль гаргаж чадаж байгаа. Тэгэхээр Туул гол бол үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой болохоор хууль гаргах тал дээр дэмжиж байгаа.
Нэгдүгээрт, энэ талын хууль олон бий. Тэр хуулиуд бүгд цоорхойтой. Тийм учраас Туул голын тухай хууль гаргаж болно гэж бодож байна. Мэдээжийн хэрэг Усны, Ойн тухайн гээд 30 гаруй хууль бий. Туул голын эргээр тусгай хамгаалалттай газарт асар их газар олгосон. БОЯ-аас ч олгосон байгаа. Тэрэлж гол гээд эх газарт аялал жуулчлалын газар байгуулж, мод огтолж байна. Туул голын эрэг дагуух болон эх газарт нь барьсан энэ олон байшин барилгыг яах юм бэ, ерөөсөө зарчмын юм зарчмаараа л байх ёстой.
Туул голоо байлгая л гэж байгаа бол голын эх газраа модтой, ургамалтай онгон хэвээр нь байлгах ёстой. Энэ ажлыг хийхэд мэдээж улс төрийн талаас ч тэр, тухайн үед газар олгож байсан эрх мэдэлтнүүдийн зүгээс ч тэр шахалт ирэх байх. Энэ янзаараа цааш явбал Туул гол 50 жилийн дотор ширгэнэ гэж боддог. Гадаргын ус нь гүнийнхээ усыг тэжээхээ больчихоор Улаанбаатар нүүх асуудал гарна. Харин Туул голд зориулсан хуулийг санаачлахад энэ олон хуулийн цоорхойг яаж янзлах вэ гэдэг асуудал бий.
Олон талаас нь судалж харж үзэж байгаад хийх хэрэгтэй. Миний хувьд дэмжиж байгаа, мэдээж усныхаа төлөө санаа зовж байгаа гишүүд олон бий. Тэдэнтэй нийлж, та нартайгаа ярилцаад хийхэд болохгүй зүйлгүй. Миний хувьд ийм л байр суурьтай байна.
Да.Ганболд:
-Г.Баярсайхан гишүүнтэй санал нэг байна. Олон жил яригдаж байгаа зүйл. Миний мэдэхийн 30, 40 жил яригдаж байна. 1979 онд сургууль төгсөөд ирж байх үед Туулын асуудлыг тэр үеийн Төв хороон дээр яригдаж байсан удаатай. 1950-иад оны эхээр Хэнтий нуруун дээр буй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа усны их хагалбарын эхэнд олон арван жил ой модыг их хэмжээгээр огтолсон. Хэнтийн Батширээт, Биндэр, Төв, Сэлэнгэ аймаг гээд зөндөө газарт мод бэлдэж байсан. Түүний дараа Монголын бүх сумын төвүүдийн албан конторыг бариулахад зориулж модыг шахалтаар нийлүүлдэг байлаа.
Үндсэндээ Хэнтийн нурууны гол газар бол модгүй болсон. Түүнээс хойш зах зээлийн нийгэмд ирснээс хойш бугын эвэр түүж байгаа нэрийн дор ой мод сүйтгэх ажил эхэлсэн.
Нөгөө талаар олон удаагийн давтамжтай түймрүүд удаа дараа гарсан. Тэгэхээр урсац нь өөрөө алга болсон. Тиймээс Туул голоо хамгаалъя гэж байна, нэгдүгээрт жамын урсацыг нь нэмэгдүүлэх, урсацыг тэнгэрээс ирж байгаа хур тундасаар, хоёр дахь эх үүсвэр нь ойн бүрхүүл байдаг. Олон сая га газарт олон сая мод ургаж байж, мод өөрийнхөө үндсээр газрын гүний усыг хөрсний гадаргуу дээр барьж байдаг. Туул Онон, Хэрлэн гурав ойролцоо газраас эхээ авч байдаг. Тиймээс бид Улаанбаатарын дэргэдүүр урсч байгаа Туул голын тухай ярьж байгаа боловч өргөн утгаараа Хэрлэн, Онон ч ийм л зовлонтой байгаа.
Энэ бүгдийг сэргээе гэвэл, олон газарт мод огтолж байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. Дээр дурьдсан цагаас хойш модыг зогсоо зайгүй бэлтгэхдээ ой модны оронд дөнгөж 01 хувьд нөхөн үржүүлэг хийж байсан тухай ярьж байсан. Тэгэхээр энэ байдал нь 10, 20, бүр 50 жил үргэлжлэхээрээ өнөөдрийн энэ үр дүнг авчирч байгаа юм. Тийм учраас байгалийн жам гэдэг бол хүний үйл ажиллагаа шиг ирэх жил нь гараад ирдэггүй, Тиймээс бид 40, 50 жилийн дараа үйлийн үрээ эдэлж байгаа хэрэг. Энэ бүгдээ сэргээе гэвэл 10, 20 жил дараалан мод тарих хэрэгтэй. Үүн дээр хууль гаргаж болно, хуулиас гадна төсөл хэрэгжүүлж болно.
Хамгийн гол нь хүмүүсийн ухамсар ойлголт, иргэн хүн бүрийн мах цусанд энэ үзлийг шингээх хэрэгтэй. Нөгөө талд мод сайн байхын бол бороо хур, цас ч нэмэгдэнэ. Туулын эргээр соёлтой амьдралыг хэвшүүлэх шаардлага тулгарсан. Хэрэв хууль санаачлаад хийх болбол хуулин дотроо энэ мэт зүйлийг суулгах ёстой байх. Хуульд экологийн боловсролыг оруулах хэрэгтэй.
Г.Баярсайхан:
-Уучлаарай, би нэг хуралтай байгаад та бүхний урилгын дагуу орхиод ирсэн. Тэгэхээр үгээ хэлчихээд явахгүй бол болохгүй нь. Сая Ганболд дарга экологийн боловсролын талаар маш зөв зүйл ярилаа. Энэ бол яах аргагүй хүн болгонд багаас нь олгох ёстой зүйл. Экологийн боловсрол гэж ярих юм бол бид зайлшгүй үндэсний уламжлалт зан заншлыг сэргээх тухай ярина.
Манай уламжлалт заншил нь өөрөө орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй юм шүү гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр Туулын асуудлыг дангаар нь ярьж байгаа боловч, бусдыг ч мартаагүй. Хэрлэн, Онон яагаад ширгэж байна, ерөөсөө бидний цэвдэг сэтгэл, алтны халуурал хоёр л ийм болгоод буй.
Голын эх дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсооё гэсэн асуудал яригдаж, үүнийг нийгмээрээ дэмжиж байсан. Энэ нь улс төрийн лобби, эсэргүүцэл бүгдийг туулж байж батлагдсан. Ач холбогдол нь Туул болон бусад голууд зарчмын хувьд амь нь аврагдаж байгаа байхгүй юу.
Энэ хуулиа батлаад хэрэгжүүлэх гэтэл асар их эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Эргээд нөгөө компаниуд маань энэ хуулийн хэрэгжилтийг зогсоох сонирхолтой байдаг. Хэдийгээр алтны хувьд эдийн засагт үзүүлж байгаа хувь нэмэр их байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ, түүнээс илүү үндэсний эрх ашиг гэж бий.
Да.Ганболд:
-Би бас нэг зүйл нэмж хэлэхэд, өнөөдөр усны үнэлгээ гэж алга. Энэ 500 граммтай усыг дэлгүүрээс 300 төгрөгөөр авч байхад гэр хороололд нэг литр усыг нэг төгрөгөөр авч байх жишээтэй. Усныхаа үнэлгээг нэмэгдүүлж, үнэ цэнийг мэдэх хэрэгтэй байна. Нэг тонн усыг 1000-хан төгрөгөөр авч байхад яаж түүний үнэ цэнийг мэдэх вэ.
Г.Дашдэмбэрэл:
-Хэвлэл мэдээллийн байгууллага гол усаа хамгаалъя гэж байгаа нь маш сайн хэрэг бөгөөд ингэж дуугарч эхэлж байгаад бидний хувьд их баяртай байна. "Гол нуруудын нэгдсэн хөдөлгөөн"-ий байр суурь бол тодорхой.
Энэ хүмүүсийн яриад байгаа урт нэртэй хуульд оролцоод л явчихсан болохоор Батбаяр даргын хэлж байгаа санаа маш боломжийн санагдаж байна. Гол усыг хамгаалах эрх зүйн орчин дутагдаагүй илүү баталгаажаад явж байна. Энэ гол ус бохирдож байгаа нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаа юм.
Усны тухай хуулиараа усны энгийн хамгаалалттын бүс, онцгой хамгаалалтын бүс гээд тогтоогоод өгчихсөн. Онцгой хамгаалалтын бүс нь 100 метрийн, энгийн хамгаалалтын бүс нь 200 метрийн гээд тогтоогоод өгчихсөн. Тэр бүсүүдэд барилга байшин барих нь бүү хэл ашигт малтмал олборлох гээд бүх зүйл хориглогдсон байдаг. 2009 оны хуулиар бол ашигт малтмал олборлож байгааг бүр баталгаажуулаад хориглоод өгчихсөн. Эрх зүйн орчин дутагдаагүй. Тэгэхээр одоо байгаа хирнээ хэрэгжихгүй байгаа хуулийг хэрэгжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллавал яасан юм.
Нэг хууль боловсруулаад төслийг нь яриад л явдаг. Гарах үгүй нь ч мэдэгдэхгүй сунжраад явна. Тэгэхээр хэрэгжихгүй байгаа бэлэн хуулийг нь хамтраад хэрэгжүүлье л дээ. Тиймээс нэн тэргүүнд хамгаалалтын бүсэд байгаа тэр байшин барилгуудыг бүгдийг нь буулгах хэрэгтэй. Төр гэж байгаад хуультай л юм бол буулгах хэрэгтэй.
-Голын эрэг дагуух арьс ширний үйлдвэрүүдээ яах вэ, энэ замбараагүй олгосон газрын асуудлаа яах вэ, хэнтэй хариуцлага тооцох юм бэ?
Г.Баярсайхан:
-Миний хувьд хувь гишүүнийхээ байр суурийг тодорхойлж хэлье гэж бодож байна. Яах аргагүй газар олголт замбараагүй явагдсан. Хотын захиргаа, эрх бүхий байгууллага газар олголтыг давхардуулан олгож байсан. Тухайн үед ямар нам эрх барьж байсан юм гэх зэргээр улстөржүүлж болох юм. Тэгэхдээ байгаль орчин, экологийн асуудал дээр улстөржөөд яах вэ.
Хамгийн гол нь хариуцлагын асуудал яригдана. Хариуцлага тооцох хүмүүс нь шилжээд явчихсан. Өнөөдөр бид 257 ашиглалтын том лицензийг цуцалж чадлаа. Тэгэхээр Туулын дагуух олон лицензийг цуцалж чадна шүү дээ. Туул голын эрэг дагуу олгогдсон газрыг цуцлая гэж ярьсан. Хэрвээ энэ байдал үргэлжлээд байвал богд уул нь ч алга болно ш дээ.
Төрөөс гарч байгаа шийдвэр хүн бүхэнд, зарим нэг дарга нарт таалагдах албагүй. Тэднийг давсан үндэсний эрх ашиг гэж бий. Энд нэг их туйлшрах нь хаашаа юм, шийдэх аргаа л хэллээ.
-Тухайлбал "Скай ресорс" Туул голын ай сав газарт долоон худаг гаргачихсан. Энэ нь зөв үү, зөвшөөрлийг хаанаас олгосон байдаг юм бэ?
З.Батбаяр:
-Туул голын асуудлаар олон талын төлөөллийг оролцуулан ярилцаж байгаад маш их баяртай байна. Эхлээд таны асуултад хариулаад цааш нь үндсэн асуудалдаа орох уу. "Скай ресорс" ч гэдэг юм уу, хэд хэдэн гольфын талбай гэдэг тал дээр Усны газрын зүгээс нээлттэй бодлого явуулж байгаа. Тэр нь ямар үйл ажиллагаа явуулах вэ, тэр нь байгаль орчин, усны нөөцөд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал.
"Скай ресорс"-ын тухайд бол дөрвөн худаг ашиглаж байна. Цасыг үүсгэж бий болгохдоо өнөө ашигласан усаа эргээд ашиглах асуудал юм. Ашигласан усыг ахиад ашиглана гэдэг маш зөв асуудал. Харин энэ нь эрүүл ахуйд хэрхэн нийцэж байгаа тал дээр шаардлага тавьж, дүн шинжилгээ хийж байгаа.
Аливаа нэг гол мөрнийг хамгаалахдаа огт ашиглахгүйгээр тойруулаад хашаа барьчихаад байна гэдэг бол буруу. Байгаль дэлхий уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад хэрхэн яаж өөрчлөгдөж байна. Түүнд нь яаж дасан зохицох вэ гэдэг талаас нь сайн бодолцох ёстой.
Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлт. Хоёрдугаарт, хүний нөлөөлөл. Хүний нөлөөлөл гэхээр сая Ганболд даргын ярьдаг мод тариад, урсацыг нэмэгдүүлэх, цас борооны усыг ашиглаад эхэлбэл, хүний нөлөөлөл эерэг нөлөөлөл болно. Үүнээс үүдээд ярихад Туул голыг хамгаалах хэд хэдэн эрх зүйн арга зам байна. Нэгдүгээрт, нэг голд юм уу, нэг ууланд зориулж тусгайлсан хууль гаргах арга зам дэлхийн маш цөөн улсад байдаг. Туул голын талаар энэ зунаас нэлээд эрчтэй ярьж байна. Танай сонин ч гар бие оролцоод эхэлжээ. Тиймээс байгаль орчных нь зүгээс гэхээсээ илүү шашин шүтлэг, зан үйл, тухайн улсынхаа сүр сүлдтэй холбоотой онголох маягаар хууль гаргасан байна лээ.
Тэгэхээр зөвхөн Туул голд зориулсан хууль гаргаад тэр нь чухам ямар заалттай байх уу гэж бодохоор арай л өрөөсгөл байх. Тэгэхээр Туул голоос илүү чухал үүрэг гүйцэтгэж байгаа Сэлэнгэ мөрөн, Хэрлэн, Онон ч гэдэг юм уу, бас асуудлууд гарна. Туул голын тухай хуулийг гаргасан тохиолдолд Туулаас дутахгүй үүрэг гүйцэтгэж байгаа Сэлбэ голын тухай, үндсэндээ хатаад ширгэж байгаа Улиастай голын асуудлууд гарч ирнэ.
Нөгөө нэг арга нь 700 гаруй километр урсдаг энэ голоо аваад үзэх юм бол Туул гол нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар хамгаалагдсан байдаг. Хэрвээ Туул голынхоо бохирдлын асуудлыг аваад үзэх юм бол ихэнх хэсэг нь асар сайн хамгаалалттай байгаа. Тэгэхээр хууль эрх зүйн орчин дутагдсандаа биш, харин хуулийг хэрэгжүүлэхгүй байгаадаа байгаа юм.
Тэгэхээр эхний хэсэг дээр тусгай хамгаалалттай газарт байгаа учраас үүнийг хэрэгжүүлээд явъя л гэж бодож байна. Сая Баярсайхан гишүүний ярьсан урт нэртэй хууль байна. Энэ хуулийг задалж шинжлээд үзэхэд гурван объект дээр ганцхан үйл ажиллагаа явуулсан тийм л хууль байгаа юм. Арай жаахан өрөөсгөл хууль. Яахав энэ зүйлийг засаад, эрх зүйн дэглэмүүдийг нь тогтоогоод явчих хэрэгтэй.
Тэгэхээр Усны газрын хувьд хамгийн оновчтой арга нь Богд хан уулын дархан цаазат хилийн цэсийг өөрчлөх гэж үзэж байна. Харин бүтэц зохион байгуулалт, мэргэжлийн хувьд бол Да.Ганболд дарга дөнгөж дурьдаад өнгөрлөө. Байгалиас бууж байгаа хурыг аваад үлдэх. Энэ асуудал руу бид зоригтой орж, хөрөнгө хаях хэрэгтэй.
Түүнчлэн Туул хэний баялаг вэ, энэ гол дээр янз бүрийн асуудал үүсвэл хэн хариуцах вэ. Туул гол УИХ-ынх уу, Улаанбаатар хотынх уу, Усны газрынх уу, эсвэл Төв аймгийн Алтанбулаг сумынх уу гээд өөрөө эрх зүйн орчин нь ойлгомжгүй.
Ер нь бол аливаа нэг голыг төрийн ч бай, төрийн бус ч бай байгууллагад хариуцуулна гэдэг утгагүй асуудал. Тэгвэл бүтцийн хувьд 2004 оны Усны тухай хуульд орчихсоныг одоо шинэчлэхээр ажиллаад л байна. Энэ маань "Сав газрын зөвлөл" гэж бий. Одоо “Туул голын сав газрын зөвлөл" гэж шинээр байгуулагдаад Да.Ганболд дарга удирдаж байна. Энэ зөвлөлийг илүү идэвхтэй ажиллуулаад эрх зүйн талаас нь нь зохицуулах хэрэгтэй.
Энэ байгууллагыг төрөөс дэмжиж санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай. Уг нь би Г.Баярсайхан гишүүнийг байхад хэлье гэж бодсон юм. Сүүлийн 15 жилийн турш нэг хууль хэрэгжиж өгөхгүй яваад л байна. УИХ төсөв батлах болгондоо хууль зөрчөөд яваад байна. Энэ нь 1995 онд батлагдсан урт нэртэй богино хууль гэж нэрлэгддэг. Тэр нь "Байгалийн нөөцийг ашигласан төлбөрөөс орсон орлогыг эргүүлээд байгалийг нөхөн сэргээхэд ашиглах тухай" хууль бий.
Усны төлбөрөөс улсын төсөвт орсон төлбөрийн 35 хувийг эргүүлээд усандаа зарцуулах ёстой. Гэтэл дөрвөн тэрбум төгрөг цуглаж байхад усны салбарт ядаж нэг тэрбумыг зарцуулах ёстой. Нэг тэрбум төгрөг бол бага мөнгө гэхдээ ажил эхлүүлэхэд ч юм уу бас нэмэр болно.
-Хуулийн уялдаа холбоо хангалтгүй, бүр байхгүй, хэрэгждэггүй гэж ярьдаг. Харин салбарын яам, Хотын захиргаа, Усны газар хамтарч ажиллах ямар нэг зүйл хийж байна уу. Салбарын яамнаас хуулийг хэрэгжүүлэх тал дээр ямар бодлого барьж байна вэ?
Д.Доржсүрэн:
-Би ч шууд яамны хүн биш л дээ. Усны үндэсний хороо гэж салбар дундын зохицуулалтыг хийдэг тийм орон тооны бус байгууллага бий. Тэгэхээр Туул голд хууль хэрэгтэй юу гэдгээс саналаа хэлье. Туул голын хуулийг гаргая гэвэл бидний асуудал биш, хууль санаачлагчдын асуудал. Хэрэв санаачилж хийе гэвэл дөрвөн аймгийн 27 сумаар гол маань дамжин өнгөрнө. Тэр сав нутагт гол ус маань бий. Тэгэхээр энэ сав нутагт зориулж хийх үү, зөвхөн Улаанбаатарт зориулж хийх үү, эсвэл хаа хүртэл үйлчлэх вэ гэдэг асуудал бий. Үүнийг хамгийн түрүүнд тодорхой болгох хэрэгтэй.
Түрүүчийнх нь хэрэгжээгүй байхад ахиад будилаан хутгасан хууль бий болчих вий. Хоёрдугаарт, Монгол Улсад хууль тогтоомж, бодлого шиг элбэг юм алга. Харамсалтай нь хэрэгжихгүй байна. Түшмэд дарга нар ч бай, иргэд ч бай өөрсдөд нь хууль таалагдахгүй л бол биелүүлдэггүй. Ямар ч хуулийг таалагдаж байвал хэрэгжүүлэх гээд яваад байдаг. Энэ тал дээр сайн анхаарах хэрэгтэй.
Бид уг нь энэ зүг рүү чиглэсэн алхамаа тодорхой хийсэн. Туул голын тухайд бол тусгай хууль гаргахаасаа илүү өнөөдрийн хэрэгжиж байгаа бүх л төсөл арга хэмжээ Туул гол дээр л түшиглэж байдаг. Тиймээс Туул гол үнэхээр бохирдоод, Улаанбаатар усгүй болчихно гээд яриад эхэлж байгаа бол Туул голын эх гэж чухал газар бий. Энэ ямар үнэ цэнэтэй газар байна вэ гэдгийг таниулах хэрэгтэй.
Ноднин бид нар Дэлхийн банкин дээр судалгаа гаргасан. Туулын эх газарт аялал жуулчлал, амралт зугаалгын, малын бэлчээрийн гээд байж л байна. Энэ нь мөнгөөр тооцох юм бол жилдээ 28 тэрбум төгрөг. Тэндээс урсаад ирсэн усыг манай Улаанбаатарын сая гаруй хүн ам, 20 мянга гаруй үйлдвэр ус ашигласныг тооцвол жилдээ 94 тэрбум төгрөг болж байгаа юм. Эндээс харахад эдийн засгийн маш том суурь нь бий болчихож байхад эхийг нь хамгаалахгүй байна. Цаашдаа яах вэ.
Одоогийн байдлаар замбараагүй байлгаад байх уу, сайн хамгаалалттай болгоод явбал яах вэ. Эсвэл одоогийнхоос илүү хамгаалаад явбал яах вэ гэсэн гурван байдлаар тооцоод үзэхээр одоогийн байдал шиг замбараагүй хэвээр байгаад байх юм бол жилд 400-600 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотын усны асуудалд зарцуулахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа юм.
З.Батбаяр:
-Энэ дээр би ганц юм нэмээд хэлье. Хуулиудыг нийцүүлэхийн тулд юу хийж байна вэ гэхээр хуулиудыг хэрэгжүүлэх байгууллагууд нь өөр байгаад байгаа учраас болохгүй байгаа юм. Тэгэхээр дөнгөж сая УИХ-аар Усан хангамжийн татварын тухай хууль хэлэлцлээ. Бидний хувьд наадах хуулиа ярихаа болиоч ээ. Наадах чинь утга агуулгын хувьд ч тэр, шинжлэх ухааны хувьд ч тэр болохгүй байна гээд буцаагаад авчихсан байж л байна. Үнэхээр хууль нь болохгүй байсан.
С.Ууганбаяр