Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн тэргүүн, зураач П.Цэгмидтэй ярилцлаа.
-Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэг байгуулагдаад гурван жил болж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Зах зээлийн нийгмийн эхэн үед Монголчуудын дүрслэх урлаг, соёлын үнэт бүтээлүүд, эд өлгийн зүйлсийн ихэнх нь гадагшаа гараад үгүй болсныг хэн хүнгүй мэднэ. Миний хувьд энэ байдалд маш ихээр сэтгэл эмзэглэж уран бүтээлчдийнхээ давтагдашгүй нандин ховор бүтээлүүдийг өөрийн эх орондоо үлдээх, шинээр төрөн гарсан урлагийн үндэсний бүтээл цуглуулагчид, уран бүтээлчдийг холбон хамтран ажиллах, бүтээлийг нь танилцуулах, судлах, үндэснийхээ түүхийг авч үлдэх зорилгоор энэ нийгэмлэгийг байгуулсан. Нэг ёсондоо энэ бол цаг үе, нийгмийн шаардлагаар байгуулагдсан гэхэд болно.
Энэ нийгэмлэгийг байгуулахад УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин хоёр иргэн хүн, урлагт хайртай хүний үүднээс их тус болсон.
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд танай байгууллага уран бүтээлчдэд болон нийгмийн тустай томоохон ямар ямар ажлууд хийсэн бэ?
-Энэ хугацаанд нийтдээ 50-иад том ажил хийсэн байна. Тухайлбал, 2007 онд Эрдэнэтийн уулын үйлдвэрийн санхүүжилтээр Монголын ахмад, дунд залуу зураачдын чуулга уулзалтыг Булган аймагт зохион байгуулсан. Мөн Эрдэнэт үйлдвэрт гадаад дотоодын 150 гаруй зураачийн бүтээл бүхий "Эрдэнэт арт" нэртэй уран зургийн галерей байгуулан хүлээлгэн өгсөн. Мөн энэ онд Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд ӨМӨЗО-ы Хөх хотод зохиогдсон Өвөрмонголын зураачдын үзэсгэлэнг зохион байгуулах ажилд оролцсон. Үүнээс гадна манай нийгэмлэгийн тодорхойлолтоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж 130 уран бүтээлчид Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль, ахмад зураач Ч.Базарваань, Г.Дүнбүрээ нарт УГЗ цол олгосон байгаа. Энэ оны наймдугаар сард 12 орны зураачид оролцсон "Land art" нэртэй чуулга уулзалтыг зохион байгуулсан байгаа. Ингээд тоочоод байх юм бол олон ажил байна. Цаашид ч хийх ажил их байна.
-Нэг үгээр танай байгууллага уран бүтээлчид, сонирхогч, цуглуулагчдыг холбогч гүүр нь болж байна гэж ойлгож болох уу?
-Монголд ардчилал үүсч хөгжсөн энэ 20 жилийн дотор урлаг соёлын салбарт онцгой их өөрчлөлт гарлаа. Урлаг тэр тусмаа уран зураг, дүрслэх урлагийн салбар социализмыг магтан дуулдаг, үзэл суртлын зэвсэг байхаа больсон. Урлагийг хүндэтгэдэг, ойлгодог, түүнийг жинхэнэ хэрэгцээ болгосон шинэ үе, бүхэл бүтэн давхрага бий болсон.
Өнөөдрийн бидний явуулж байгаа үйл ажиллагаа бол зөвхөн эхлэл төдий. Уран бүтээлчдийг цуглуулагчидтай холбож, өөр хооронд нь танилцуулж, тэдний хооронд гүүр болж байгаадаа баяртай байдаг.
-Уран бүтээлч, зураг цуглуулагчдыг хооронд нь нэгтгэх, хамтарч ажиллах, уран бүтээлийг нь сурталчлах зэрэг олон ажил хийсэн юм байна. Цаашид хийхээр төлөвлөөд байгаа томоохон ажлын тухайд?
-Ирэх жил үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн ой болно. Тэр ажлын хүрээнд эсгий туургатан олон улсын уран бүтээлчдийн их чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хийхээр төлөвлөөд байна. Мөн Өмнөговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан үзэсгэлэнт Улаанбаатар, Даланзадгадад зохион байгуулах, Монголын зураачдын уран бүтээлийн тойрон аяллыг Өвөрмонголын зураачтай хамтран БНХАУ-д зохион байгуулна. Түүнээс гадна Хөх хотын засгийн ордон, Хөх хотод суугаа ерөнхий консулын газар, Өвөрмонголын зураачдын холбоотой хамтран Монголын зураачдын шилдэг бүтээлийн их дуудлага худалдаа зохион байгуулах гэх мэт олон ажил төлөвлөөд байна.
-Ажил үйл өргөжихийн хэрээр ам бүл нэмэгдэх нь зүйн хэрэг. Танайх хэчнээн гишүүнтэй болж байгаа вэ?
-Манай нийгэмлэгийн нэг онцлог бол гишүүнчлэл гэж явцуурахгүй, эрх чөлөөтэй байх явдал. Ингэснээрээ манай үүд хаалга хэн бүхэнд нээлттэй, чөлөөтэй байх боломж олгож байгаа юм. Тиймээс ч манайд нийгмийн янз бүрийн төлөөлөл болсон олон хүн хоббигоороо нэгддэг.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Сү.Батболд, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Батж. Батбаяр Х.Наранхүү, Н.Батбаяр, "MSC групп"-ийн захирал н.Энх-Амгалан, архитектор Батжав, "Ажнай" корпарацийн захирал Д.Бат-Эрдэнэ, "Муштааг" галерейн захирал Х.Болдбаатар, зураг цуглуулагч Д.Болдбаатар, "Петровис" компанийн захирал Нарангэрэл, ахмад дипломатч Луузан, н.Алтангэрэл нарын олон хүн дүрслэх урлагийн бүтээл цуглуулж Монголынхоо үе үеийн урлагийн бүтээлийг хадгалж, хамгаалж байгаагийнхаа хувьд тэд бол жинхэнэ эх орончид. Ингэснээрээ нөгөө талаар манай зураачдыг дэмжиж, хийж бүтээх ажилд нь их урам зориг өгч байгаад хувьдаа баярлаж явдаг.
-Өнөөдөр манайхан нийгэмд тустай үйл ажиллагаа явуулж буй зарим хүнийг хувийн сонирхолтой гэдэг үүднээс нь илүү хараад байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Хийж бүтээж, өөрөөс нь илүү яваа нэгнийг доош хийж муу хэлдэг нь манайхны хоцрогдсон сэтгэлгээний нэг онцлог. Мэдээж хүн бүр л өөрийн төлөө явна. Хүний хувийн амьдрал сайжирч байвал нийгмийн амьдрал дээшилж байдаг шинэ нийгмийг бид сонгосон шүү дээ. Ямарваа нэгэн ажил хэн нэгэн байгууллага, хувь хүнтэй холбоогүйгээр явахгүй. Мөн тэр журмаар манай нийгэмлэгийн үйл ажиллагаа явж байгаа. Эцэст нь би өнөөдөр Монголын урлагийн төлөө л ажиллаж байгаа хүн.
Тухайлбал, Монголын дүрслэх урлаг гэдэг бол дан ганц Урчуудын хорооны ажил биш шүү дээ. Миний хувьд өөрийн олон жилийн ажлын туршлагаар энэ урлагийнхаа төлөө л явж байгаа. Өөрөөр хэлбэл урлагт хүүхэд ахуйгаасаа өдий хүртлээ хутгалдаж ирснийхээ үр дүнг өнөөдөр гаргаж байгаа юм. Үүнээс өөр ажил би хийж чадахгүй. Цагтаа би амьдралаа авч явахын тулд бизнес хийж байсан. Өнөөгийн амьдралаа босгохын тулд бүх хүн л их, бага бизнес хийж байна. Зураач зургаа зарж байна гэдэг чинь мөн л амьдрахын төлөөх бизнес шүү дээ. Урлагт олон жил ажилласны хувьд хэрэгжүүлж биелүүлээгүй, хийхийг зорьж явдаг ажил маш их байна. Энэ бүгдийг хийж чадах эсэх нь надтай харилцаж, нөхөрлөж, хамтран ажиллаж яваа бүх хүнээс шалтгаалдаг. Би орь ганцаараа энэ бүхнийг хийнэ гэж байхгүй. Өнөөдөр урлагт болж бүтэхгүй зүйл маш их байна. Гэхдээ бид өдөр тутам суралцаж байна.
Тиймээс бид өнөөдөр зах зээлийн нийгэм гэж юу вэ гэдгийг гадарлахтайгаа болж байна. Гэсэн ч бизнес гэдгийг хулгайч, луйварчин гэдэгтэй жишиж, бизнес гэдэг үгийг хадны мангаа шиг хүлээж авдаг хүмүүс байсаар л байна. Бизнес хийдэг хүнийг өнөөдөр хувийн сонирхолтой гэж хэлж байна. Миний хувьд энэ ойлголтыг харин ч эсрэгээр нь хардаг. Хувийн сонирхолгүй байна гэдэг хамгийн арчаагүй хүний хэрэг. Гэр бүлээ тэжээгээд, бас дээрээс нь олонд тустай үйл хийгээд явж байгаа хүнийг хувийн сонирхолтой гэж хэлж байгаа хүн харин ч зөвхөн амин хувиа бодсон нийгэмч бус байгаагийнх.
-Удахгүй Монголын урчуудын эвлэлийн хорооны хурал болох гэж байна. Та энэ хуралд хэрхэн оролцох вэ?
-Монголын урчуудын эвлэлийн ээлжит XIII хурал энэ сард болно. Энэ их хурал бол Монголын зураачдын ирээдүйн хөгжилд ихээхэн хувь нэмэр болох хурал болох учиртай. Энэ ээлжит хурлаар дотоод зохион байгуулалтын ажлыг хэлэлцэнэ. Энэ хэлэлцэх асуудалд мэдээж урчуудын эвлэлийн шинэ даргыг сонгох асуудал яригдана. Тэгэхээр би энэ сонгуульд өрсөлдөнө.
-Чухам яагаад өрсөлдөхөөр болсон юм бэ?
-Би өнгөрсөн хуралд өрсөлдөж хоёр хүний саналаар унаж байсан. Үүнээс гадна олон зураач намайг урчуудын эвлэлийн даргад өрсөлд гэж ярьж, хэлж байна. Тиймээс би энэ олон зураачдынхаа итгэлийг өвөрлөж их хуралд даргын сонгуульд өрсөлдөнө. Өнөөдөр Монголын урчуудын эвлэлээс зураачдын төлөө хийж байгаа ажил маш хангалтгүй байна. Үүнийг ч маш олон зураач хэлж байгаа. Түүнчлэн тус байгууллагын дүрэм хоцрогдож, шинэчлэх цаг нь болоод байна.
-Таныг Ардын уран зохиолч Б.Лхагавасүрэн гуай Монголын дүрслэх урлагийн түүхийг ачаалж яваа хүн. Ачаа даахаар болсон хүний ачаа нь хөнгөдөөд байна гэж хэлсэн байдаг. Таны хувьд дүрслэх урлагт хэчнээн жил зүтгэж явна вэ?
-Монголын Урчуудын эвлэл өдгөө 68 жилийн түүхтэй. Энэ байгууллагад би 46 жил зүтгэж явна. Дүрслэх урлаг бол миний амьдралын утга учир. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай зураачид юу хийж бүтээж чаддагаа харуулсан. Гэтэл энэ урлагийн төлөө зүтгэж байх байгууллага ямар байх вэ гэдгийг харуулж чадахгүй л байна. Байгууллага нь өөрөө урчуудынхаа төлөө ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай. Хийсэн ч тоотой цөөхөн ажил хийж байна. Тийм учраас энэ байгууллагыг цоо шинэ болгох хэрэгтэй. Тиймээс энэ хуралд нэрээ дэвшүүлж өрсөлдөх болно. Надад энэ ажлыг хийх туршлага байна.
Э.Пагмадулам