-Охидоо хаана нуух вэ? -
Бага насны охидыг хүчирхийлэх, бэлгийн мөлжлөгт ашиглах, биеийг нь үнэлүүлэх асуудал нийгэмд айдас төрүүлж байна. Залуусын хот гэгддэг Дархан-Уул аймагт байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн газрын дарга Э.Энхжаргалтай ярилцлаа.
-Хуулиар хориглосон байдаг ч нийгэмд оршсоор байгаа эмзэг асуудал бол биеэ үнэлэлт. Үүнтэй яаж тэмцэх ёстой юм бэ?
-"Биеэ үнэлж мөнгө олоод байхдаа яах вэ дээ" гэж бусдын адил тэднийг буруутгаж боддог байсан. 1997 онд Дархан-Уул аймагт биеэ үнэлэгчидтэй ажиллах "Эрүүл ирээдүй" төслийг бичиж байхдаа тэдэнд хичээл зааж, хор хохирлыг нь ойлгуулснаар тэд биеэ үнэлэхээ болино гэж бодсон. Гэтэл үнэндээ эрүүл мэндийн боловсрол олгоод, хичээл заагаад явж байхдаа ч биеэ үнэлэх гэдэг зүгээр л гудамжинд зогсоод "Намайг аваач" гэдэг асуудал биш юм гэдгийг ойлгосон. Нийгмийн гарал үүсэлтэй, маш олон бэрхшээл зовлонтой үйл ажиллагаа гэдгийг зүрх сэтгэлээсээ мэдэрсэн.
Биеэ үнэлэх ямар шалтгаан байна, түүнийг нь хамтарч арилгахгүй бол зөвхөн тэднийг торгож, хорьж, цагдлаа гээд үр дүнд хүрэхгүй. Тайланд, Хятадад биеэ үнэлэгчид нь тогтсон буудалд байдаг. Тэр буудалд өвчин гарвал танай хүүхнүүд өвчтэй байна гээд буудлыг нь торгохоор хүүхнүүдээ эрүүлжүүлдэг. Харин Улаанбаатарт хүүхнүүд аль болох олон буудал хэсч, захын буудлууд руу явдаг учраас хянах боломжгүй байдаг. Төрийн бус байгууллагууд биеэ үнэлэгчидтэй тулж ажиллаж байна. Одоо Улаанбаатар хотын биеэ үнэлэгчид гар утасны сүлжээнд орсон болохоор тоолж, барихад хэцүү болсон. Тиймээс та нар аюулгүй бай гэсэн шаардлага тавьж байна.
-Биеэ үнэлэгчид бэлгийн замын халдварт өвчин тарааж байна. ХДХВ-ийн халдвар авсан анхны тохиолдол ч биеэ үнэлэгч байсан?
-Судалгаанаас харахад биеэ үнэлэгчид тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэдэг. Гэтэл тэд бэлгийн замаар дамжих халдвар аваад байдгийн учир нь гэр бүлтэй, эхнэртэй, эхнэр нь саяхан амаржсан, надтай байнга уулздаг, надаас өөр хэнийг ч авдаггүй гэсэн итгэлтэй клиенттэйгээ бэлгэвчгүй хавьтдаг. Тэгээд л өвчин авдаг. Мөн тэд согтууруулах ундаа хэрэглэж байж бэлгийн харьцаанд ордог. Өдөр бүхэн хэрэглээд байхаар яваандаа архинаас хамааралтай болдог. Архины хамааралтай хүмүүс хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бэлгэвч халаасанд нь байсан ч хэрэглэж чаддаггүй.
Монголд анх ХДХВ-ын халдвар авсан биеэ үнэлэгч хүүхэн "Тухайн үед ширээ дүүрэн бэлгэвч байсан" гэж ярьдаг. Гэтэл хэрэглээгүй, хэрэглэх чадваргүй байснаас халдвар авсан байдаг. Өнөөдөр хүн бүхэн бэлгэвч хэрэглэх ёстой гэдгийг мэдэж байна. Гэтэл яг хэрэгтэй үед бэлгэвч байна уу, яг итгэлтэй хүн мөн үү гэдэг асуудалтай. Амралтын газар, буудалд тохиолдлын бэлгийн харьцаанд ороход бэлгэвч байхгүй бол асууж сураглаж явахаасаа санаа зовдог. Өвчин авсан хүмүүстэй уулзахад "Гэр бүлтэй учраас гайгүй байх, буудалд орчихоод бэлгэвч авах гээд буцаад гаралтай биш" гэсэн шалтгаан ярьдаг. Тиймээс буудлын өрөөнд, амралтын газар заавал бэлгэвч байлгах хэрэгтэй гээд "100 хувь бэлгэвч" төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
-Биеэ үнэлэгч гэсэн нэр томъёонд насанд хүрээгүй охидыг оруулж болох уу?
-Монгол Улсад биеэ үнэлэгч гэж хэнийг хэлэх вэ гэдэг нь ойлгомжгүй. Олон бэлгийн хавьтагчтай байж, олсон мөнгөөрөө амьдарч байгаа хүнийг биеэ үнэлэгч гэх үү. Эсвэл эцэг эхээсээ хол, сургалтын төлбөрөө зээлээр авсан хүүхдүүд өдөр тутам шаардагдах идэж уух, өмсөж зүүхийн төлөө юм уу, бусдын ятгалгад автаж мөнгөөр бэлгийн харьцаанд орсон охидыг хэлэх үү. Амьдралын, физиологийн хэрэгцээгээ хангах гэж хоол авч өгсөн, тусалж дэмжсэн нэгэнтэй унтсан орцны жижүүр эмэгтэйг биеэ үнэлэгч гэх үү. Үнэхээр биеэ үнэлэгч гэж хэнийг нэрлэх вэ гэдэг ойлгомжгүй. Биеэ үнэлэгчийн тоог гаргахдаа энэ бүгдийг оруулъя гэхээр их ч юм шиг, яг тулаад ирэхээр бага ч юм шиг болдог.
-Биеэ үнэлэгчдийн нас залуужсан гэж байна. Одоогоос 10 жилийн өмнө ямар байсан том бэ?
-Охидын дунд жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин байна гэхээр эрсдэлтэй гэсэн үг. Одоогоос дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотод “Глобал сан”-д биеэ үнэлэгчдийн судалгааны ажилд оролцож, орой үдэш буудал, цэнгээний газраар явсан юм. Цагаан утас ажиллуулдаг, байнгын жижиг үйлчилгээ эрхэлдэг хүмүүс бидэнд мэдээлэл өгдөг байлаа. Тэр үед л "Бага насны хүүхдүүд рүү анхаараач" гэж байсан. Охид бие биенээ орой үдэш уруу татаж, хүрээд ир гэж дууддаг. Гэтэл эцэг эх үр хүүхдэдээ анхаарал тавихгүй, хаана хэнтэй юу хийгээд явж байгааг ч мэддэггүй. Нөгөөтэйгүүр өсвөр насны охид аливаа хэрэгцээгээ хангахын тулд бусдад уруу татагдаж байна. Тиймээс бага насны охидыг худалдаж авсан хүнд өгөх ял шийтгэлийг нарийн зааж өгөх хэрэгтэй.
-Дарханд бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэлтийн асуудал ямар байна вэ?
-2003 оны үед биеэ үнэлэгчидтэй уулзаж, амьдралынх нь түүхүүдийг бичиж байсан. Тэгэхэд хүчиндүүлээд биеэ үнэлэгч болсон нь цөөн байсан. Гэхдээ эмзэг сэдэв учир шууд нотолж чадахгүй. Сонирхох гэхээсээ илүү амьдралын шаардлагаар орой үдэш гадуур дотуур юм зарж явахдаа хэн нэгний тусламжид баярлаж, уруу татагдаж эрсдэлт зан үйл рүү орох магадлал их байсан. Тэгэхээр бэлгийн мөлжлөг гэж хэлж болохгүй байсан. Хараа хяналтгүй гадуур тэнэдэг хүүхдүүдийг судлахад эцэг эх нь зодож нүдээд байхаасаа илүү зөнгөөр нь хаяснаас болж гэрээсээ дайжсан байсан. Хоол, унд, хувцас гээд хэрэгцээт зүйлсийг нь авч өгөхгүй болохоор өлсөж даарахгүйн тулд хүүхэд аяндаа гэрээсээ явж, хүссэн хүсээгүй буруу замд орсон байдаг.
1997 онд 78 хувьтай байсан биеэ үнэлэгчдийн бэлгийн замын өвчин буусаар 2006 он гэхэд 3 хувь болсон. Хичээнгүйлэн 6-7 жил ажилласны хүчинд ингэж буусан. Одоо ч миний эхэлсэн ажил үргэлжилсээр байгаа. Төр засаг биеэ үнэлэгчидтэй ажилладаг энэ олон байгууллагыг дэмжиж удаан хугацааны, үр дүн тооцохоор ажиллах хэрэгтэй. Манайх төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад биеэ үнэлэгчдэд сургалт явуулдаг. Хэдийгээр би удирдах ажилтан боловч сургалт бүрт орж ажиглаж, хянадаг.
-Охидоо яаж хамгаалж, хаана нуух вэ?
-Охидыг бага наснаас нь биеэ хамгаалах зан үйлд сургаж, сургалтын хөтөлбөрт нь хичээл оруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн хичээл заадаг багш нарыг чадавхжуулж, бэлгийн зан үйлийн хичээл оруулах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавьж, бэлгийн мөлжлөг, буруу зан үйлд уруу татагдахаас сэргийлэх, дотно яриа өрнүүлж, эрсдэлтэй харилцаанаас зайлсхийхийг ойлгуулах хэрэгтэй юм. Боловсрол соёлын программд орсон хичээлээ амьд баримтаар заах, арга зүйгээ сайжруулахад анхаарч сургууль бүрт сэтгэл зүйч ажилладаг байвал аав ээждээ хэлж чадахгүй юмаа хэлж ярьдаг зөвлөдөг болно шүү дээ. Дархан хөдөлгөөнтэй аймаг. Нас нь ч янз бүр байна. Төрийн бус байгууллага гол төлөв насанд хүрсэн биеэ үнэлэгчидтэй ажилладаг. Бага насны охидыг биеэ үнэлэгч гэж нэрлэхэд зохимжгүй. Харин энэ эрсдэлтэй охид руу анхааръя гэж ярилцаад, ажил төлөвлөж байна.
Х.Монголхатан