gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.25
  • Валютын ханш
    $ | 3586₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.25
Валютын ханш
$ | 3586₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УДБЭТ үндэсний 22 дуурь, 16 балетаар урын сангаа баяжуулжээ

Р.Адъяасүрэн
Соёл урлаг
2015-05-11
0
Twitter logo

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүх нь ард түмний уламжлалт соёл, урлаг дээр түшиглэж, үндэсний болон дэлхийн сонгодог урлагийг өөрийн оронд хөгжүүлсэн Монгол улсын соёл урлагийн түүх юм.

1927 онд нээгдсэн Ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоор 1931 онд Улсын төв театрыг байгуулжээ.

1934 онд Д.Нацагдоржийн ”Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг ард түмний дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болсон юм. Үүнээс хойш театрын уран бүтээлд хөгжимт драм тоглох болсны зэрэгцээ театрын уран бүтээлчид өөрсдийн дэглэсэн бүжгүүдийг тайзнаа тавьж, ЗХУ-аас уригдан ирсэн бүжгийн мэргэжилтэн Н.В.Кузнецова 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн ангийг зохион байгуулж, анх удаа бүжгийн үдэшлэгийг тоглуулж байжээ.

Одоо тус театр Монголын хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, А.Боролдой, Э.Чойдог, Д.Жанчив, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ж.Мэнд-Амар, З.Хангал, Б.Шарав, А.Батдэлгэр, Г.Пүрэвдорж нарын бүтээсэн үндэсний 22 дуурь, 16 балеттай болсноос гадна П.И.Чайковский, А.Адан, Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини, Л.Минкус, А.Хачатурян, Н.Римский-Корсаков, Ж.Бизе, В.А.Моцарт, Б.Асафьев, Л.Делиб, Ф.Шопен, С.Прокофьев, Ш.Гуно, А.Бородин, И.Штраус зэрэг олон хөгжмийн зохиолчдын дуурь балетын 100 гаруй уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулж чадсан юм.

Энэ бүхнийг бүтээхэд авьяас билгээ зориулсан удирдаач Ж.Чулуун, Ц.Намсрайжав, М.Санжмятав, Ч.Жамсранжав, Ц.Баатаржав, Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, Б.Батбаатар, Д.Нямдаш найруулагч Д.Лхасүрэн, Ц.Пүрэвдорж, Л.Эрдэнэбулган, Х.Уртнасан, Ё.Цэрэндолгор, Г.Эрдэнэбаатар, Е.Сарантуяа балетмейстер Б.Жамъяндагва, Х.Гэрэлчимэг, зураач Л.Гаваа, Л.Намхайцэрэн, Д.Сүхбаатар, Ц.Доржпалам, Ч.Гунгаасүх, Г.Ганбаатар, Ц.Ганзориг зэрэг үе үеийн уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.

Энэ хамт олны дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Д.Лувсаншарав, Г.Хайдав, Л.Цогзолмаа, Г.Жамъяндагва нар, Ардын жүжигчин цолтон 21, Монгол улсын гавъяат цолтон 81, Соёлын тэргүүний ажилтан цолтой 100 гаруй уран бүтээлчид төрсөн юм.

Ингээд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглосон бүтээлүүдийн гэрэл зургийг сонирхуулж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан