Хилийн цэрэгт хугацаат цэргийн алба хааж улмаар өөрийн хүсэлтээр хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнд улиран, ахлагч болтлоо ажилласан Л.Гандалай гэгч өөрийгөө егүүтгэжээ. Завхан аймаг дахь Хилийн 0277 дугаар ангийн жагсаалын дарга тэрээр энэ сарын 04-нд цэргийн байранд ирж байлдагч Ч.Батбаатарын “АКМ” бууг өөртөө байсан сумаар сумлаж толгойн тус газраа буудсан аж.
Өдгөө 27 настай эхнэр, хоёр хүүхэдтэй түүнийг ийм хэцүү сонголт хийх болтол юу шаналган зовоосон юм бол. Хэргийн газрын үзлэгээр түүний халааснаас “Миний үхэлд хэн ч буруугүй. Энэ бол миний гаргасан шийдвэр” гэсэн зурвас олдсон гэх. Хил дээр алба хааж буй тэр тусмаа эх орныхоо дархан хил дээр үүрэг гүйцэтгэгч “Монгол Улсын хил амгалан” гэсэн энэ сайхан үгийг өглөө бүр сонсдог, бас ингэж илтгэн ёсолдог. Хэдийгээр гаднаас халдах дайсангүй, хил амар амгалан ч зон олны минь сэтгэлд нэг л хар бодол хургаастай нь нууц биш юм.
Учир нь “… Тос дотроосоо өтвөл…” гэдэгчлэн энэ байгууллагын албаны ажил байдал нэг биш болоод буйг үе үеийн ахмад хилчид хийгээд хүүгээ цэргийн албанд үдээд угтаж, авсан, хагацал зовлон үзсэн эцэг, эх, ард иргэд ярих болсон. Зарим нэг нь нам, улс төртэй холбон ярих нь ч бий. Хил хамгаалах байгууллага өнгөрөгч есдүгээр сард 77 жилийнхээ ойг тэмдэглэхтэй нь зэрэгцэн бас л хэрэг зөрчил гарч байсан. Саяхан хилийн отрядын дарга нарын сургалт болж хэд хоног хуралдаад тарцгаасан.
Улиг болсон энэ арга барилаасаа салж хүнд, хүний сэтгэхүйд хүрсэн соёл хүмүүжил, олон нийтийн ажил дутаад буйг ээлж дараалан гарч буй олон хэрэг зөрчил, илтгэх шиг. Бүр цаашлуулаад харвал, хилийн цэрэг хэмээх энэ их айлыг зөвхөн нам улс төр, сонгуулийн шоу болгож ашигладаг, хариуцсан сайд нь салбараа тоохгүй байгаа нь ч хэн хүний нүдний өмнө ил тод байдаг. Хил хамгаалах байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагдсаар 10 гаруй жилийг үдсэн. Гэтэл үе үеийн сайдууд тус байгууллагын удирдлагыг нааш цааш нь намын харьяалаар сольж, томилохоос өөр нүдэнд харагдахаар юу хийв.
Дээр өгүүлсэнчлэн “Тос дотроосоо өтвөл…” гэгчээр албан тушаалын өгөө аваа ч газар авсан тухай хилчид өөр хоорондоо жиг жуг хийдэг. Гэсэн ч үүнийг зоригтой хэлээд гараад ирэх аавын хүү өдгөө даанч гарч ирдэггүй. Харин ч энх цагт эх орныхоо хилийг дотроосоо зөрчигсөд олширсоор л. Хамгийн сүүлийн баримт гэхэд, Хилийн 0218 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны офицерууд иргэдийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон.
Мөн жилийн өмнө 0129 дүгээр ангийн заставт болсон аймшигт аллагыг үйлдэгчдийн хэргийг сая л шүүн ялласан гээд олон олиггүй баримт дурьдаж болно. Ажил өрнөж байгаа газар алдаа оноо байдаг ч өдөр тутмын болоод албаны ажил үүргийн хуваарийг баримталдаггүйгээс дээрх зөрчил дутагдал шил шилээ даран гарч буйтай маргах хүн үгүй биз ээ. Жишээлбэл, дөрөв хоногийн өмнө өөрийнхөө амийг егүүтгэсэн Л.Гандалай жагсаалын даргын алба хашдаг.
Гэтэл төр бэлэн сум гаргаж ирээд өөрийгөө буудсан байдаг. Гэтэл ажлын бус цагаар түүнд сум байсан нь нэгийг өгүүлж буй. Мөн өнгөрсөн сард хилийн бүх анги отрядад “удирдамжийн” хэмээх тодотголтой улиг болсон шалгалтыг ХХЕГ-аас хийсэн. Гэтэл тэр ангид зэвсэг галт хэрэгсэлтэй хэрхэн харьцаж буйг яаж шалгаж ямар үнэлгээ өгсөн юм бол оо. “Хил дээр буун дуу гарлаа”, “Хилчид нэгнийгээ егүүтгэжээ”, “Хоёр офицер зодолдож нэгнийгээ хутгалжээ”, “Цэрэг цэргээ зодож дүлийрүүлэв” гэх зэрэг мэдээлэл гарсаар.
Чихэнд чимэггүй, олон аав ээж, эхнэр, хүүхдийн зүрхийг шимшрүүлсэн эл мэдээг таслан зогсоох цаг нь нэгэнт болжээ. Хуучин цагт цэрэг эрсийн амь нас эрсдэх нь битгий хэл хөл нь холгогдоход хариуцсан дарга нарт нь шийтгэл ногдуулж бараг л сайдыг нь огцруулдаг байсан гэдэг. Гэтэл хугацаат цэрэг, ахлагч, офицерын амь нас эрсдэхэд дарга даамлуудад нь хариуцлага тооцох нь битгий хэл “үрэгдэгсэд рүү “ “захиас”, “гэрээслэл” үлдээсэн гэх мэтээр чихээд өнгөрдөг ийм гаж тогтолцоо бий болох нь. Гаднаас халдах дайсангүй ийн байлаа ч Монгол Улсын хил амгалан байж чадаж байна уу, Ц.Нямдорж сайд аа.
С.Туул http://www.niigmiintoli.mn/