Энэ онд Оюутолгой компани 175,000-195,000 тонн зэс (баяжмал дахь агууламж), 600,000 -700,000 унци алт (баяжмал дахь агууламж) төлөвтэй байна. Харин өнгөрсөн онд тус компани нийт
- 148,400 тонн зэс (баяжмал дахь агууламж),
- 589,000 унци алт (баяжмал дахь агууламж) үйлдвэрлэжээ.
Энэ нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй нийцсэн байна. Оюутолгойн маркетинг, ложистикийн ажиллагаа 2014 онд сайжирсны зэрэгцээ 4 дүгээр улиралд борлуулалт жигд байсны үр дүнд оны эцсийн байдлаар агуулах дахь баяжмалын нөөцийг зохистой хэмжээнд хүргэжээ.
Компанийн 2014 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайланд дурдсанаар тайлант улиралд нийт 50,300 тонн зэс (баяжмал дахь агууламж), 278,000 унци алт (баяжмал дахь агууламж) үйлдвэрлэсэн байна.
Хүдэр дэх агуулга өндөр байсан учир металлын үйлдвэрлэл өмнөх улирлуудынхаас нэмэгджээ. 2014 оны 12 дугаар сард Баяжуулах үйлдвэрт гал гарч, үйлдвэрлэлийн хэмжээнд бага хэмжээгээр нөлөөлсөн юм. Галын улмаас учирсан гэмтлийг өнгөрсөн сард бүрэн засварлаж, Баяжуулах үйлдвэр дахин бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа юм байна.