gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэрийн тэжээмэл амьтдаа зөв хооллох арга

Боловсрол
2011-02-10
2
Twitter logo

Та гэрийн тэжээмэл амьтдаа зөв хооллодог уу. Муур болон туулайг хэрхэн хооллох талаар Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Л.Загдхорлоо дараах зөвлөгөөг өгч байна.

Ургамлын гаралтай уураг мууранд тустай

Мууранд өгч болох зүйлс

Муур махан тэжээлтэн амьтан гэдгийг байнга санах хэрэгтэй. Тиймээс ургамлын гаралтай уураг (үр тариа) биш харин амьтны гаралтай уураг өгөх хэрэгтэй. Махаар тэжээхэд мууранд хэрэгцээтэй витаминууд хангалтгүй байдаг. Хуурай хоолоор тэжээх нь эрүүл хооллолт юм. Хуурай хоол өгч байгаа бол усны саванд нь ус (сүүг шингэлж өгч болно) байнга байлгах хэрэгтэй.

Өгч болохгүй зүйлс
Шоколад болон кофены төрлийн зүйлийг өгч болохгүй. Бөөлжиж, чацга алддаг. Хүний хүнсэд хэрэглэдэг лаазласан туна загас тослог ихтэй мөн магни ихээр агуулагддаг учир их идвэл бие махбодийн өөх тосыг задладаг бөгөөд үхэлд хүргэдэг. Элэг их өгөх нь тийм ч сайн биш. Элэг нь витамин А, Д ихээр агуулдаг. Энэ нь ясны кальци, фосфорын тэнцвэрийг алдагдуулж яс сийрэгжиж, үений мөгөөрс ясждаг.

Муурын зулзага хооллох
Өсөж байгаа хөдөлгөөн ихтэй муурын зулзаганд насанд хүрсэн болон хөгшин муурыг бодвол илүү илчлэг, өөх тос, уураг, витамин хэрэгтэй. Мууранд зориулсан тусгай хоолонд дээрх бүх зүйл агуулагддаг. Та муурын зулзагаа зориулалтын хоолоор нь тэжээх гэж байгаа бол төрсөн эхний жилд нь тэжээх хэрэгтэй. Яг энэ үедээ өсөлт нь бусад үеэсээ хурдан байдаг.

Гэрийн нөхцөлд нялх зулзага хооллох заавар
1Аяга сүүн дээр 1 өндөгний шар хийнэ.
-1 дусал хүүхдийн мультвитамин нэмнэ.
-150 мг кальцийн карбонатын таблетик хийнэ.

Хэр их өгөх хэрэгтэй вэ?
-Угжаар хооллох үед зулзага аяндаа идэхээ больдог.
-Харин гуурсаар хооллох бол малын эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Хэдэн удаа хооллох бэ?
-Бүр нялх үед нь шаардлагатай бол 2-4 цагийн зайтай хооллоно.
-Харин томорсон үед нь 4 цагийн зайтай хооллоно.

Угжаар хооллох

-Угжны хөхл нь доош харуулахад зөвхөн нэг дусал гоожиж байхаар нүхтэй байх
-Угжаар сүүг шахаж өгөх биш сорж ууж болохуйц байх
-Муурын зулзага сүүгээ хөхөж байхад угжийг нь 45 градусын налуу барьж өгнө.

Насанд хүрсэн муур хооллох

Насанд хүрсэн мууранд зулзаганых шиг илчлэг ихтэй хоол хэрэггүй. Хэрвээ та насанд хүрсэн муураа зулзаганы хоолоор тэжээвэл таны муур маш хурдан таргалах болно. Насанд хүрсэн мууранд энгийн хоолноос гадна тусгай зориулалтын хоол байдаг. Жишээ нь, шүд арчилгааны хоол, үсэн бөмбөг хянах зариулалттай хоол, хөгшин мууранд зориулсан хоол, жин ихтэй муурны хоол, шээсний замын эмгэгтэй нохойд зориулсан хоол болон гэрт амьдардаг муурны хоол байдаг.

Хөгшин муур хооллох

Муур хөгширөх үед бие махбодийнх нь бодис солилцоо удаашран биеийн идэвх сулардаг. Хатуу хоол нь зарим тохиолдолд асуудал үүсгэдэг. Хөгшин мууранд бага зэргийн илчлэг хэрэгтэй байдаг. Хөгшин муур залуу муурыг бодвол тийм ч их хоол иддэггүй.

Муурыг хэр их хооллох хэрэгтэй вэ?

Та муураа хооллохдоо муурныхаа хоолон дээрх зааврын дагуу хооллоно. Ихэвчлэн муурны
хооллон дээр хэр их өгөх ёстойг нь заасан байдаг.

Ус
Ус бол маш чухал. Таны муур болон зулзаганы усны сав байнга цэвэр усаар дүүрэн байх ёстой. Өдөр бүр усных нь савыг угааж, шинэ ус хийж байх хэрэгтэй. Заримдаа муур хоолоо идэх үедээ усандаа хоолны үлдэгдэл унагааж бохирдуулдаг, муур ийм ус уух дургүй байдаг. Тэр үед нь усыг нь солих хэрэгтэй. Зарим муур ус бага уудаг. Та энэ үед санаа зовох хэрэггүй. Итгэхэд хэцүү ч муур болон муурын зулзага өөр нь шаардлагатай чийгээ идэж байгаа хоолоороо дамжуулан авдаг. Лаазласан хоолны 75 хувь нь ойролцоогоор чийг агуулсан байдаг. Хагас хурай хоолонд 35 хувийн чийг агуулагдсан байдаг. Хуурай хоолонд төрлөөсөө хамаараад 6-10 хувийн чийг агуулагдсан байдаг. Хуурай хоол өгдөг ч байсан усных нь саванд цэвэр ус байнга хийж өгч байгаарай.

Туулайг байцааны хальсаар хооллоорой
Сүүлийн үед хүүхэд багачууд амьтан тэжээх дуртай болсон. Тэдгээрийн нэг нь туулайн бүжин. Энэ өхөөрдөм амьтан маш нарийн хооллолттой бөгөөд орц, хэмжээ нь ихдэх юмуу багасвал тун амархан өвддөг гэнэ шүү.

Туулай лууванд дуртай гэж ярьдаг боловч үнэн байцааны хальсанд "нугасгүй" гэнэ. Лууван түүнд зөвхөн билэгдлийн чанартай хоол учир хааяа өгөх нь зөв. Учир нь лууван амин дэмээр баялаг хэдий боловч аливаа амьтны гэдэс өвтгөх аюултай. Байцааны хальс маш богино хугацаанд боловсордог хүн, амьтны эрүүл мэндэд тустай.

Туулайг өдөрт зургаан цагийн зайтай хоёр удаа хооллоход хангалттай. Мөн түүнийг хэт хүйтэн орчинд байлгах нь зохисгүй. Яагаад гэвэл түүний арьс хүйтнийг шууд өөртөө шингээн авч дулаан ялгаруулдаг учир хүйтэн агаар уушгинд нь нөлөөлдөг. Тиймээс хүйтнээс болж үхэх нь амархан.

Б.Надмид

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан