“Дэлгэцийн танил” булангийн маань энэ удаагийн зочин бол “NTV” телевизийн “Сайн өдөр” хөтөлбөрийн хөтлөгч, продюсер Ц.Агар. Тэрбээр, хүн үргэлж шинийг эрэлхийлэх ёстой гэдгийг хийсэн ажил, хэлэх үгээрээ илэрхийлж чаддаг нэгэн.
-Юуны өмнө Таны стилийн талаар асууя гэж бодлоо. Бусад хөтлөгчөөс өөр, содон санагддаг.
-Би жирийн, ердийн гэдэг үгэнд дургүй. Нэгэн хэвд баригдахыг хүсдэггүй. Энэ үзэл бодлоо хувцаслалтаараа илэрхийлдэг. Хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг юм. Бүр ижил хүйстэн гэдэг хүн ч байдаг (инээв).
Би 1992 оноос Япон орныг сонирхож, олон япон найзтай болсон. Тийм болохоор япон стильтэй болсон байх. Хүн байгаа орчиндоо дасан зохицох хэрэгтэй шүү дээ. Ер нь Монголчуудыг дасан зохицох чадвартай гэдэг. Одоо Монголд байгаа болохоор стиль бас өөрчлөгдөж байна.
-”Би бүжиглэж чадна” шоугаар Таныг анх мэддэг болсон. Энэ нэвтрүүлэгтэй холбогдсон түүхээсээ ярихгүй юу?
-Би мэргэжлийн хөтлөгч биш. Эдийн засагч мэргэжлээр Японд суралцаж байгаад бизнес эрхлэх болж, сургуулиа төгсч чадаагүй. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баярыг зохион байгуулах ерөнхий менежерээр ажиллаж байгаад хүнд бэртэл авсан. Тархиндаа гэмтэл авч, нуруугаа хугалсан учраас ажил хийж чадахгүй байлаа. “NTV” телевизийн захирал Уламбаяр ах бид хоёр нэг сургуульд суралцаж байсан юм. Ажил хийж чадахгүй байхад Уламбаяр ах телевизэд сүмо тайлбарлах санал тавьсан. Сүмод сонирхолтой болохоор зөвшөөрсөн. Дараа нь “Би бүжиглэж чадна” шоуг хөтлөөч гэсэн санал ирсэн юм. Энэ шоу бусад нэвтрүүлгийг бодвол чөлөөт, алжаал тайлах зорилготой байсан болохоор хөтлөгч нь илэн далангүй, хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байсан. Хөтлөгч Халиун бид хоёр ажил дээрээ их илэн далангүй, задгайдуу байдаг учраас биднийг сонгосон байх.
-Бүжгийн шоу учраас хөтлөгчөөс бүжгийн мэдрэмж, мэдлэгтэй байхыг шаардаж байсан байх.
-Тэгэлгүй яахав. Гэхдээ би бүжгийн урлагийг сайн мэдэхгүй. Харин мэдэрч байсан шүү. Шоуг эмоциороо л хөтөлсөн. Чөлөөт нэвтрүүлэг байсан болохоор миний зан төрх, стиль тохирч байсан. Би жирийн үед ч иймэрхүү хэв маягтай хүн.
-Таны хоолой их өвөрмөц сонсогддог. Өмнө нь нэвтрүүлэгчээр ажиллаж байгаагүй биз?
-Баярлалаа. 1997 оны үед 102.5, 107.5 FM радиод ажиллаж байсан. Эрдэнэт хотод амьдарч байхдаа тэндхийн FM-д бас ажилладаг байлаа. Хөгжим их сонирхдог. Хүний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөж чаддагаар нь жааз хөгжимд илүү дуртай. Энэ урсгалыг сонсч, ойлгож, бас тоглож чаддаг хүнийг урлагийн өндөр мэдрэмжтэй хүн гэх байх. Ер нь телевизэд орохоосоо өмнө олон ажил хийсэн дээ. Машин худалдаж, ресторан байгуулж, бүр 1997 онд япон хэлний сургууль ч байгуулж байлаа.
-Гэхдээ телевизэд ажиллах нь илүү сонирхолтой, бусдаас өөр байх.
-Мэдээж. Телевизэд ажиллахад биеэ цэгнэх хэрэгтэй байдаг. Би одоо ч энэ арга ухаанд суралцаагүй л явна. Наад зах нь нүүрээ сайн угаасан байх хэрэгтэй. /инээв/ Үсээ зөв самнаж, цэвэр хувцасласан байхаас гадна гараа зөв байрлуулах гээд асуудал их.
-Тэгвэл телевизэд ажиллах нь Таны хувь тавилан байжээ.
-”Хувь тавилан намайг үүнд хөтөлсөн” гэдэг үгэнд үнэнээ хэлэхэд дургүй. Хувь тавиланг хүн өөрөө зохиох ёстой. Телевизээр гарахын тулд их мэдлэгтэй байх хэрэгтэй. Түүний тулд их зүйл судалж, олон ном уншина. Өөрийгөө нээхийн тулд би телевизэд орсон. Телевизийн ачаар олон хүнтэй танилцаж, ном их уншдаг боллоо. Энэ бол ердөө хувь тавилан биш. Миний шийдвэр.
-”NTV” телевизэд залуу уран бүтээлч олон. Өрсөлдөөн хэр байдаг вэ?
-Телевиз бол олон хүний хүч, хөдөлмөрөөр босдог, өөрөөр хэлбэл багийн урлаг. Баг хэр сайн ажиллана, нэвтрүүлэг төдий хэрээр сайн байна. Багаараа өрсөлдөнө гэдэг байх ёстой өрсөлдөөн. Харин нэг багийнхан хоорондоо өрсөлдөнө гэдэг байж болохгүй зүйл. Миний бодлоор бүх урлагийн дотроос хамгийн чухал нь хүний сэтгэл. Сэтгэл гэдэг урлаг. Энэ урлагийг сайн мэдэрч сурах хэрэгтэй. Тэгж байж л ажил, амьдрал бүх талаараа тэгш байна.
-”Би бүжиглэж чадна” шоунаас илүү Таныг их олон хүн “Сайн өдөр” хөтөлбөрийн хөтлөгч гэдгээр нь таньдаг. Ярилцлагын олон нэвтрүүлгээс шинэлэг өнгө аястай, чөлөөтэй санагддаг. “Сайн өдөр”-ийн зочдоос сэтгэгдэл үлдээсэн олон хүн байдаг байх.
-Олон бий. Р.Чойном найрагчийн хамаатан оролцсон юм. Тэр үед Р.Чойном гуайн талаар юу ч мэдэхгүй онигоо болж байлаа. Өөрөө ичгэвтэр байдалд орсон учир тэр нэвтрүүлэг мартагддаггүй юм.
-Сонгосон зочноо хэр судалдаг вэ?
-Ерөөсөө судалдаггүй, ямар ч асуулт бэлтгэдэггүй. Анх танилцаж байсан ч энгийнээр ярихыг хүсдэг. Ингэх нь оролцогчийг илүү таниулдаг юм. Гэхдээ алдах тохиолдол гардаг. Н.Сувд гуайн хүү, дуучин Бат-Оргилтой ярилцахдаа сандарч, яриагаа мартаад түгдэрч байлаа. Найруулагч маань намайг тийм байхыг анх удаа харлаа гэж байсан. Эрдэм боловсролтой хүний дэргэд ичгэвтэр байдалд орсон шүү. Бат-Оргил надад сэтгэгдэл үлдээсэн зочдын нэг.
-Таны хөтөлдөг “Долоон шанага” нэвтрүүлгийн нэр ямар учиртай вэ?
-Би долоогийн тоонд дуртай. Олон хүн энэ тоонд дургүй байдаг нь сонирхол татдаг юм. Дордохын долоо гэдэг ч дэлхийн долоон гайхамшиг, долоон бурхан од гэж ярьдгийг бодохоор бэлгэдэлтэй юм шиг санагддаг. Баруунд азын тоо нь долоо. Долоо муу тоо биш гэдгийг л харуулахыг хүссэн.
-”Сайн өдөр” хөтөлбөрийн “Нууцын тайлал” нэвтрүүлэг бас Таны санаа гэж сонссон.
-Би далд ертөнцийг их сонирхдог. Үхсэний дараа амьдрал үргэлжилдэг болов уу, олон шашны номлол, үзлээс аль нь үнэн бол гэдэг сонирхолтой. Ер нь энэ талаар олон зүйл мэдэхийг хүсдэг. Аз таарч энэ талаар ихийг мэддэг хүнтэй танилцаж энэ нэвтрүүлгээ хийхээр болсон. Сэтгэлийн тэнхээгүй хүмүүс олон нууцад нэвтэрч чадахгүй. Далд ертөнцөөр хамаагүй оролдож болдоггүй юм билээ.
-Бараг хүн бүр үхлээс айдаг. Энэ нэвтрүүлгээ хийх үедээ үхэл, амьдралыг өөрөөр хардаг болсон уу?
-Буддын сургаалд “Хүн төрсөн мөчөөсөө л үхэж эхэлдэг” гэж заадаг. Энэ бол хамгийн өөдрөг үзэл. Бүгд үхнэ. Тийм учраас үхэлд бэлэн байх ёстой. Үр хойчдоо дурсагдах зүйлтэй амьдрах хэрэгтэй. Хүний биеийг би ороод гардаг байшин гэж боддог. Өнөөдөр, ирээдүй хоёрыг тусгаарлаж чадвал хүн аз жаргалтай байж чадна. Өнөөдрийг аз жаргалтай өнгөрөөж чадвал аз жаргал ойрхон. Ирээдүйн сайхан мөрөөдөлдөө автаад юу ч хийхгүй байх, эсвэл болоогүй зүйлийн төлөө шаналах нь утгагүй.
-Өөр төрлийн нэвтрүүлэг хийх төлөвлөгөө байгаа юу?
-Үнэнийг хэлэхэд одоо ядарч байна. Телевизээс хөндийрөхсөн гэж бодогдох үе бий. Өөртэйгөө болон эхнэр, хүүхдүүдтэйгээ илүү ойр байх хэрэгтэй байна.
-”Авьяаслаг Монголчууд” шоуг хөтлөх гэж байгаа гэсэн. Гурван телевиз хамтарсан их том төсөл байх аа?
-Би энэ саналд их хүндэтгэлтэй хандаж байгаа. “NTV”, “Боловсрол”, “SBN” телевизийн хамтарсан нэвтрүүлэг. “Монгол бахархлын төлөө нэгдэцгээе” гэсэн уриатай. Авьяаслаг америкчууд, британичууд гээд олон үндэстэн гоц авьяастнуудаа тодруулж байгаа. Бид ч юугаараа дутах вэ. Монголын авьяастнууд бусад үндэстнээс юугаараа ялгарах вэ гэдгийг харахыг хүсч байна. Гурван телевиз хамтарсан учир шагналын сан ч өндөр.
-Энэ нийгмээс ямар нэгэн зүйл өөрчилье гэвэл хамгийн түрүүнд юу өөрчилье гэж боддог вэ?
-Өөрчлөгдөх хэрэгтэй олон юм бий. Эхлээд өөрөөсөө эхэлнэ. Бат, нягт ургаа хад болохыг хүснэ. Дараа нь эргэн тойрондоо нөлөөлөх хэрэгтэй. Ярианы соёлдоо анхаарах нь хамгийн эхний өөрчлөлт. Хараалын үг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин бусдын тухайд “Та” гэдэг үгийг их бага хэрэглэдэгт эмзэглэдэг. Би 34-тэй хэрнээ овор багатай харагддаг. Надаас хэд дахин дүү хүн хүртэл “найз аа”, “чи” гэж ярьдаг. Энэ бол эмгэнэл. Монгол хүн нэг насаар ах хүнээ ч хүндэлдэг заншилтай. Бие биеэ Та гэдэг бол хэрэлдэж, муудалцах нь ч бага шүү дээ. Хүндлэл л байвал улс орон ч өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг.
Э.Нямдулам