УИХ-ын гишүүн Б.Батбаяраас ноос, ноолуурын үйлдвэрлэлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед ноолуурын үнэ их хөөрөгдөх боллоо. Энэ салбарын хүний хувьд та энэ өндөр үнээр эхэлж байгаа түүхий эдийн үнийн өсөлтийг юу гэж харж байгаа вэ?
-Би 1990 оноос эхлээд л ноолуурын бизнес хийсэн хүн. Энэ дэлхий дээр ноолуур худалдаж авдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, зардаг компаниудыг би ихэнхийг нь танина. Ноолуурын бизнес эрхэлж байгаа эдгээр хүмүүс миний найзууд. Яагаад гэвэл би 20 гаруй жил үүн дээр ажилласан. Тиймээс ноолуурын үнийг тогтмол барих нь зүйтэй гэж үздэг.
Өнөөдөр ноолуур 72 мянга хүрлээ гээд баярлаад байх хэрэггүй. Энэ бол хүрэх ёстой тоондоо л хүрч байгаа хэрэг. Үүний төлөө Засгийн газар ч ажилласан. Би ч ажилласан. Одоо 70 мянгаар өгнө гэдэг ирэх жил эсвэл энэ намар 30 мянган төгрөг болж унана л гэсэн үг. Хэт их үнийн өсөлт эргээд үнийн уналтыг бий болгодог. Ноолуурын үнийг болдог бол 40-60 мянган төгрөгт л бариад байвал болох зүйл.
Гэнэт хоёр дахин өсчихөөр ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг авч чадах төлбөрийн чадвартай иргэдийг цөөлж байна. Ингэхээр зарагдаагүй бүтээгдэхүүний нөөц бий болж байгаа юм. Тиймээс энэ ноолуурын 70 мянга сайны дохио биш. Нэг жилд 70 мянгаар зараад дараагийн таван жил нь 10 мянган төгрөгөөр зарсан нь дээр үү, жил бүр 40-60 мянган төгрөгөөр зарсан нь дээр үү гэдгийг бодох хэрэгтэй.
-Тогтворжуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Одоо тогтворжуулахад маш хэцүү болсон. Өмнө нь бүх зүйл төрийн өмч байсан учраас тогтвортой барьж болдог байсан. Одоо бол хүн бүр үнээ тогтоох гэж уралддаг болсон. Энэ маань эргүүлээд доош нь унагаж байна. Ийм байдлаар л цаашид явахгүй юмсан. Үүнийг холбогдох яамныхан нь л тогтворжуулж, бодлого гаргах хэрэгтэй.
-Ноолуурын татварын үнийг сэргээх асуудлыг ярьж байна. Та үүнийг хэр үр өгөөжөө өгөх зохицуулалт гэж үзэж байгаа вэ?
-Зүйтэй гэж бодож байна. Манай үйлдвэрлэгчид одоо түүхий ноолуурыг бэлдэж чадахаа больсон. Энэ 70 мянга гэдэг малчдыг баярлуулж байгаа хэдий ч үйлдвэрлэгчдийг хэцүүдүүлж байна. Манай ихэнх ноолуурыг Хятадууд авч байгаа. Бид ноолуураа бохироор нь гаргаад эргүүлэн утас, самнасан ноолуураа Хятадаас авч байна. Ингэж Хятадын эдийн засаг, үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжиж, түүхий эдийг бэлтгээд байж болохгүй. Уг нь үйлдвэрлэгчдийн татвар Монголд төлөгдвөл сайн биз дээ.
-“Говь”, “Гоёо” гээд л цөөхөн ноолуурын үйлдвэрүүд маань цаашид оршин тогтнох боломж хэр харагдаж байна вэ?
-Хятадын Засгийн газраас бодлогоор хүүгүй зээл олгож, манай ноолуурыг хамж байна. Ингэснээр манай ноолуурыг хүн тоохоо больж байна. Монгол ноолуур гэдэг брэндийг Хятад ноолуур гэдгээр сольж устгаж байна. 15-20 жилийн дараа хүмүүс Монголд ноолуур байдаг юм уу гэх болно.
Цөөхөн үлдсэн энэ хэдэн үйлдвэр цаашид оршин тогтоход хэцүү болчихлоо. Цаашид төрөөс ямар нэгэн бодлого барихгүй бол оршин тогтнох боломжгүй болж бас л устана. Монгол орон энэ байдлаараа бас л нэг орны түүхий эдийг бэлтгэгч улс болох юм шиг байна. Өмнө нь Оросын түүхий эдийг бэлтгэдэг байсан бол одоо Хятадыг түүхий эдээр хангаж байна.
С.Энх