gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 6.03
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүний амийг 14 мянган төгрөгөөр үнэлж байна

Эрүүл мэнд
2011-03-28
0
Twitter logo

-Хятадын эм "Нарантуул"-д 14.000, эмийн санд болон хувийн эмнэлэгт 40.000 төгрөгөөс дээш үнэтэй-

“Хүсээгүй жирэмсэлбэл үр хөндүүлнэ” гэсэн ойлголт эмэгтэйчүүдийн оюун санаанд суучихсан байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг. Харин үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй арав орчим эмнэлэг байдаг аж. Жилд давхардсан тоогоор 20.000 эмэгтэй үр хөндүүлдэг. Харин нэг эмнэлэгт өдөрт 5-10 үр хөндөх мэс ажилбар хийгдэг байна.

Сүүлийн үед үр хөндөлтийг хаана, хэн дуртай нь хийдэг болж. Жил ирэх тусам үр хөндөлтийн тоо өсч байна. Үүнийг дагаад үр хөндөлт хийж, мөнгө олдог далд бизнес цэцэглэсээр. Ингэж хэлсний учир гэвэл, хэдэн жилийн өмнөөс Нарантуул захад хууль бусаар үр зулбуулах эм борлуулдаг байсан далд бизнес одоог хүртэл үргэлжилсээр байна. Хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, чанарын шаардлага хангахгүй эм олон ч хүний амьдарлыг орвонгоор нь эргүүлсэн.

Энэ эмийг хэрэглэснээр нэг эмэгтэй амиа алджээ, үргүй болжээ, цус их алджээ гэх мэдээлэл олонтаа түгдэг. Хоёр жилийн өмнө долоон мянган төгрөгөөр зарагдаж байсан энэхүү эмийг судлахаар Нарантуул захыг зорилоо. Аль ч лангуун дээр очоод үр зулбуулах эм зардаг хүн байна уу гэхэд заагаад өгдөг юм билээ. Жижиг сажиг бараа зардаг лангуунуудын ойролцоо зогсох 40-43 орчим насны эмэгтэй "Чи эм сураглаж явна уу" гэсээр ирэв.

Тийм гэж хариулахад тэрээр аяархан дуугаар эндээс жаахан холдъё гэв. Тэгээд хэдэн сартай юм. Энэ эм хоёроос доош сартай ургийг шууд гаргадаг. Нэг нь 14.000 төгрөгийн үнэтэй. Заавал аборт хийлгэж, өөрийгөө зовоохоор энэ эмийг уучих, дараа нь эмийн сангаас юмдүүжин аваад уу гэх зэргээр рекламдаж гарлаа. Үүнийг уугаад дараа нь ахиж жирэмслэх болов уу, биед ямар нэг нөлөө байгаа юу гэхэд эхний өдрөө цус алдана. Гэхдээ маргаашнаас нь намдчихна. Үйлчилгээ нь маш сайн, юу ч үлдээлгүй гаргадаг. Эмийн санчид ч гэсэн надаас л энэ эмийг авдаг. Чи эмийн сангаас авсан ч, надаас авсан ч нэг л эмийг хэрэглэнэ.

Хямдханаар нь надаас авахгүй юу? Эмийн санд энэ эмийг хэд нугалаад 40.000-60.000 төгрөгийн хооронд худалдаалдаг. Зарим хувийн эмнэлгийн эмч нар ч эмчийн хяналтан дор хэмээн бүр ч үнэтэй хэрэглүүлдэг. Харин би хямдхан зарж байна шүү гэв. Хууль бус эмийг, хууль бусаар худалдаалж байгаа энэ хүмүүст хүний эрүүл мэнд огтхон ч хамаагүй бололтой. Учир нь хятадын энэхүү үр зулбуулах эмийг уусан тохиолдолд насаараа үргүй болох, үхэлд хүргэх ч аюултай байдаг юм гэлээ.

Мэдээж "Нүд улаан, мөнгө цагаан" болсон энэ нийгэмд хүн өөрийнхөө эрүүл мэндийг хайхрахгүй бол хүний эрүүл мэндэд анхаарал тавих хүн ховорхон л болов уу. Мөнгө олдохгүй байна, эмнэлэгт очихоос ичиж байна, аборт хийлгэхээс айж байна гэх олон шалтгаанаар эмэгтэйчүүд энэ эмийг сонгодог. Гэхдээ өөрийнхөө амь нас ирээдүйгээр дэнчин тавьж байгаагаа ер ойлгодоггүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтаас үе үе шалгалт хийж, хууль бус наймаачдыг барьж, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй эмийг устгалд оруулдаг ч энэ төрлийн бизнес одоо хүртэл дийлдэхгүй байгаа гэнэ. Тэд чанаргүй, баталгаагүй эм зарж, бусдын эрүүл мэндээр тоглож байгаагаа юман чинээ боддоггүй. Уг нь өөрийнхөө эрүүл мэндийг боддог, өөрийгөө хайрладаг бол 14.000 төгрөгийн үнэтэй үхлийн тунг авч хэрэглэхгүй байвал энэ төрлийн бизнес зогсох болов уу. Мэдээж худалдан авагч байсан цагт наймаачид таны эрүүл мэндийг бодож, бизнесээ зогсооно гэдэг юу л бол...

Б.Батчимэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан