Өнгөрөгч сонгуулийн балаг Монголчуудын зүрхэнд орсон. Сонгууль гэдэг үгний цаана эрх мэдэл албан тушаалын төлөө улайрагсдын булхай луйвар, сайн муу үйл хэрэг, үг үйлдэл гээд бүх зүйл халхлагддаг. Ардчилсан тодотголтой болсноос хойш анх удаа энэ парламент Монголын түүхэнд байгаагүй үймээн самуун, жагсаал цуглаан, аллага хядлагаар төгссөн хамгийн булхайтай сонгуулийн үр дүн болсон.
Одоо хүртэл Монголчуудын дунд долдугаар сарын 1-ний үймээнээр алагдсан, хэлмэгдсэн хүмүүсийн төлөөсөнд хэн ямар хариуцлага хүлээх бол гэсэн хүлээлт байсаар л байна. Одоогоор тухайн үеийн цагдаагийн байгууллагын удирдлагуудад хамаг бурууг тохсоноос өөр дорвитой үр дүн алга.
Харин улстөрчдийн өшөө хонзогнолын "буян"-аар бага сага зүйл тодорч байх шиг байна. Өөрөөр хэлбэл, хууль цагдаагийнханд шалгах байцаах шинэ сэдэл төрүүлж, хэд хэдэн хүнийг байцаах юм гэсэн. Гэхдээ бүр цаад эзнийг нь л олох хэрэгтэй. Сонгуулийг хэн будлиантуулсан, жагсаалыг хэн үймээн болгосон, энэ бүхнээс хэн хожсоныг нь ил тод болгох ёстой.
Жагсагчдын дунд орчихсон цагаан хоолойгоор хашгирч турхирч байсан улстөрчид өнөөдөр сул чөлөөтэй яваа. Тэднийг асууж байцаасангүй. Үймээний дараахан хоёр гурван хүнийг хорьж цагдсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй суллачихсан. Бүр албан тушаалаар шагнаж, намын халамжид оруулчихсан нь бий. Хариуцлагыг нь төр үүрсэн болж таван хүний алтан амины төлөөсөнд 50 сая төгрөг өгч ар гэрийнхнийх нь амыг үдсэн. Харин МАН-ын шатаагдсан байшингийн төлөөсөнд өмнөхөөс нь өндөр харш босгох зардлын ихэнх хэсгийг улсынхаа ядуу төсвөөс гаргуулж чадсан. Ийм л юм болсон.
Тухайн үед буюу үймээний үеэр хэвлэл мэдээллийнхний амыг барьж төлөвлөсөн зүйлээ ганцхан телевизээр цацаж байсан нь бодит мэдээллийг бүдгэрүүлэх шалтгаан болсон гэдэг. Одоо ч гурван жилийн өмнөх үймээнийг ямар ч телевиз нэвтрүүлдэггүй, ямар ч сонин хэвлэл, сайтад зураг хөрөг нь ховор үзэгддэг. Нууж хаах ямар нэгэн сонирхол хэн нэгэнд байгаа болоод л тэр.
2008 оны УИХ-ын сонгуулиас хойшхи гурав дахь долдугаар сарын 1 маргааш болно. Эхнийхээр нь үймээн самуун дэгдэж, МАХН-ын байр, Соёлын төв өргөөг галдан шатааж, үй олон энгийн иргэн, цагдаа гэмтэж бэртсэн. Таван хүнийг буудаж хөнөөсөн, тэгээд хэдэн зуун хүнийг шоронд хийсэн. Хоёр дахь долдугаар сарын 1-нээр эхнийхийг эргэн дурсч, улстөрчид, жирийн иргэд тэр хэрэг явдлыг гайтай сонгуулийн булхайгаас боллоо гэж яриад л өнгөрсөн. Энэ жил бас л энэ маягаар энэ өдрийг дурсах бололтой.
Харин хэргийг шалгах явцад бага зэрэг нааштай үр дүн гарсан гэдэг үг нэмэгдэх байх гэж найдъя. Бас ирэх сонгууль гурван жилийн өмнөх долдугаар сарын 1-нийг бүү давтаасай гэж залбиръя. Долдугаар сарын 1-ний хар өдрийг мартах бус өдөр бүр санаж, сануулж байя.
Б.Анар